ЗТБХБ-ын сайд, “Женко” Х.Батулга цагийн дараа буюу 16.00 цагт Сайншанд руу хөдлөх гэж байна. Тэрээр энэ “айлчлалынхаа” бүрэлдэхүүнд төвийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурвалжлагчдыг багтаажээ. Гол зорилго нь “Энержи ресурс”-ийнхны “но”-г дэлгэх явдал гэж энэ хүрээнийхэн таамаглаж байна.

MCS, АПУ тэргүүтэй “Энержи ресурс”-ийнхнаас сайдад “туссан” аллерги бараг л нийгмийг талцуулаад байгаа. Өнгөн талдаа төмөр замын асуудал яриад байгаа мэт хэрнээ үнэндээ өмнөд, хойд хөршүүдийн хатгаасаар “дайтаж байгаа” нь хэзээний илэрхий болсон зүйл.

Хэдхэн хоногийн өмнө “Энержи ресурс” компанийнхан өргөн бүрэлдэхүүнтэй сэтгүүлчдийн “десант”-ыг Ухаа худагт буулган зохион байгуулалттай сурталчилгааны кампанит ажил хийснийг сайд өнөөдрийн “айлчлалаараа” хариулахаар шийдсэн бололтой. Тэрээр нөгөө талынхныхаа үзүүлсэн бүх мэдээллийг няцааж чадах сөрөг эффектүүдийг өөрийн бүрэлдэхүүний сэтгүүлчдэд дэлгэн харуулах гэнэ.