Хан-Уул дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч Х.Баатар, Чингэлтэй дүүргийн прокурор Э.Энэрэлт нарын таван шүүгчийг Улсын дээд шүүхийн дэргэдэх сахилгын хороогоор хэлэлцэхээр болжээ. Тэднийг долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдсон хүмүүсийн хэргийг шүүхдээ хуулийг илт гажуудуулсан, өмгөөлөгчтэй зүй бусаар харилцсан, тэдний эрхийг хүндэтгээгүй, прокурорт үг зааж байсан, “дээрээс бүгдийг ялла гэсэн үүрэг, заавар өгсөн” гэх үндэслэлүүдээр буруутгасан байна.

Хан-Уул дүүргийн ерөнхий шүүгч Х.Баатар өмгөөлөгчид гаргасан дургүйцлээ үйлчлүүлэгчдэд нь гаргаж байжээ. Тэрээр өмгөөлөгч Цэнд-Аюуш хорих ялыг хавтгайруулан оноож байгааг өмгөөллийн үгэндээ хэлсэнд, өөдөөс нь чичилж харилцсанд дургүйцэж байгаагаа илэрхийлсэнд нь өс санаж шүүгдэгч Х-д ганцааранд нь таван жилийн хорих ял, бусад холбогдогчдод 2-2,7 жилийн ял оноосон байна. Юуны учир ийн өндөр ял оноосныг хүүгийн ээж шүүгчээс асуухад “Танай өмгөөлөгчөөс болсон. Түүнээсээ асуу “хэмээн хэдэрлэж байжээ. Мөн Чингэлтэй дүүргийн шүүгч Энэрэлт өмгөөлөгч Батчимэгт “Дээрээс өгсөн үүргийн дагуу ял оноохоос аргагүй” хэмээн ам алдсан байх жишээтэй.

Энэ мэт шүүгч нартай холбоотой ёс зүйн ноцтой асуудал болоод дээрээс хэн үүрэг зааварчилгаа өгснийг шалгаж тодруулах юм байна. 
У.Шагай