Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргалаа. Тэрбээр 181 тоот уг зарлигаараа УИХ-ын гишүүн Эрдэнийн Бат-Үүлд Монгол улсын “Баатар” цол олгов.

“Монгол оронд ардчилсан хөдөлгөөнийг үүсгэн байгуулах, ардчилал, эрх чөлөөний үнэт зүйлсийг түгээн бэхжүүлэхэд оруулсан” түүний юугаар ч үнэлж, жигнэж үл болох гавъяа зүтгэлийг Ерөнхийлөгч бүх ард түмний нэрийн өмнөөс ийнхүү үнэллээ. Улсын баатар Э.Бат-Үүл болон түүний хамтран зүтгэгчид, журмын нөхөд, эх орныхоо түүхийг тэгшлэн засч, тэмцэн тэмүүлсэн ард түмэндээ www.baabar.mn сайтын хамт олон Ардчиллын 20 жилийн ойн мэнд дэвшүүлж, эрх чөлөө, шударга ёс оргилон бадарч, эх орон цэцэглэн хөгжихийг ерөөл дэвшүүлье!