Энэ 7 хоногт
Дарамтанд оруулсан Нобелийн шагнал
Нобелийн хороо жил бүрийн аравдугаар сард шагналтнуудынхаа нэрсийг албан ёсоор зарладаг уламжлалтай.
Нобелийн хороо жил бүрийн аравдугаар сард шагналтнуудынхаа нэрсийг албан ёсоор зарладаг уламжлалтай. Ерөнхийлөгчийн албыг аваад жил болоогүй байгаа Барак Обамад энэ шагналыг олгох болсон тухайгаа өнгөрсөн аравдугаар сард мэдэгдсэн нь олон түмнийг гайхахад хүргэсэн юм. Ер нь Нобелийн хороо ер бусын шийдвэр гаргадгаараа алдартай.
Нобелийн энхтайвны шагнал гэдэг дэлхийд хамгийн нэр хүндтэйд тооцогддог. Түүнийг даян дэлхийн энхийг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулсан хүмүүст олдог. Харин Ерөнхийлөгчийн ажлыг хүлээн аваад удаагүй , дорвитой ажил хийж амжаагүй байгаа Барак Обамад яагаад олгох болов гэсэн асуудал одоо ч олны анхаарлыг хөндсөөр байна.
Энэ шийдвэр АНУ-ын Ерөнхийлөгчийг өөрийг нь хүртэл гайхшруулсан гэж тэр өөрөө хэлсэн. Харин Нобелийн хорооноос гаргасан тогтоолд “олон улсын харилцаа, ард түмнүүдийн хоорондох хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан том хувь нэмрийг үнэлж” хэмээн дурдсан байлаа. Үндсэндээ юу ч хийж амжаагүй байгаа хүнд нэр хүндтэй шагналыг олгох болсон нь ил цагаан долигонож байгаа хэрэг үү?
Нобелийн хороо шийдвэрээ гаргасны дараахан Америкийн Ерөнхийлөгч энэ талаар сэтгүүлчдэд мэдэгдэл хийсэн. Ингэхдээ ямар ч баярласан шинжгүй харин ч нэлээд ядруу харагдаж байсан нь илт анзаарагдсан гэнэ. Барак Обама “Энэ бол миний бус Америкийн ард түмний шагнал” гэсэн.
Уг нь бол Барак Обама Америк төдийгүй дэлхий нийтэд тулгараад буй олон чухал асуудлаар шийдвэр гаргах ёстой. Энэ шагналыг хүртсэнээр дэлхий нийтийн өмнө томоохон хариуцлага хүлээж байгаа хэрэг. Нобелийн хорооныхон зөвхөн Ирак, Афганистан төдийгүй, олон жилийн турш яригдаж байгаа Хойд Солонгос, Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдвэрлэнэ гэж найдаж байгаа байх. Тиймээс дэлхий нийтээрээ итгэл хүлээлгэсэн улстөрч дээр дурдсан асуудлыг зүгээр ч нэг биш, нааштайгаар шийдвэрлэхээс өөр аргагүй байдалд орлоо. Нааштай гэдэг нь Америкийн үндэсний эрх ашигт харш ч байж мэдэх талтай. Уг нь бол энхтайвны шагналаас татгалзаж болох л байсан.
Ямартай ч Барак Обама эхнэр Мишелийнхээ хамт Осло хотноо очиж, шагналаа өөрийн биеэр гардан авлаа. Түүнийг хүлээн авах, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала концерт зэрэгт Нобелийн хороо 17.5 сая ам.доллар зарцуулсан байна. Мөн Стокгольм хотноо тансаг хүлээн авалт хийх зардал ч үүнд багтаж байгаа. Энэ бүхний хариуг хэрхэн барихыг Америкийн Ерөнхийлөгч харуулах л үлдлээ.
Ю.Дэлгэрмаа
Зочин
Çî÷èí
enerengui
Warta
aldaa
sweden
Zochin
Зочин
he he
Tg