Энэ 7 хоногт
-
Оргилмаа
Талцаж гацаах аргагүй Тамхины хяналтын тухай хуулийн төсөл улс төрийн шалтгаанаар дахин гацлаа
Энхмандах
Б.Энхмандах: МАН-ын одоогийн байдал даамжирвал хууль ёсны болон улс төрийн легитм чанараа алдах аюул ойрхон байна
Оргилмаа
Улстөрчид засаглалын хямралыг “зохион байгуулсан” нь Монголын эдийн засгийн өөдрөг үзүүлэлтүүдэд дайсагнаж эхэллээ
-
Оргилмаа
Улстөрчид засаглалын хямралыг “зохион байгуулсан” нь Монголын эдийн засгийн өөдрөг үзүүлэлтүүдэд дайсагнаж эхэллээ
Оргилмаа
Г.Занданшатарыг огцруулах нь Засгийн газрын тогтоолыг Цэцэд өгөхөөс чухал гэж үзэж буй Ч.Сайнзориг гишүүнд “но” байна
-
Оргилмаа
Г.Занданшатарыг огцруулах нь Засгийн газрын тогтоолыг Цэцэд өгөхөөс чухал гэж үзэж буй Ч.Сайнзориг гишүүнд “но” байна
Оргилмаа
Улстөрчид засаглалын хямралыг “зохион байгуулсан” нь Монголын эдийн засгийн өөдрөг үзүүлэлтүүдэд дайсагнаж эхэллээ
“Чавхдас нүргэлсэн хэмнэл”-т үдэш
Дөнгөж өчигдөр буюу 10-ны үдэш Улсын Филармонид Монгол Улсын Морин хуурын чуулга,

Чуулга, хамтлаг хоёр энэхүү тоглолтоо Монголын хөгжмийн урлагийн нэрт гурван төлөөлөгчийн дурсгалыг хүндэтгэн, бүтээлийг мөнхжүүлэхээр сэдэж урлажээ. Тэр хүндлэм хүмүүс бол хуурч, ардын жүжигчин, төрийн соёрхолт Г.Жамъян, ардын жүжигчин хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, мөн ардын жүжигчин хөгжмийн зохиолч Л.Мөрдорж нар юм. Онцолж хэлэхэд энэ их хүмүүсийн гурвуулангийнх нь мэндэлсний 90 жилийн ой энэ онд тохиож буй. Тиймээс Монголын хөгжмийн урлагийн хөгжлийн төлөө сэтгэл байнга чилээж явдаг хоёр уран бүтээлч энэхүү тоглолтыг хийх санаачилга гаргажээ. Тэд бол Морин хуурын чуулгын удирдаач ардын жүжигчин Ц.Батчулуун болон Улсын филармонийн цохивор хөгжимчин, ХБК-ийн багш, цохивор хөгжмийн чуулгын удирдагч багш Б.Зоригт нар.
Тоглолтод Г.Жамъянгийн ардын хоёр дууны алдарт найруулга, “Манай нэгдлийнхэн” бүжгийн чуулбар, Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дууриас сэдэвлэсэн “Учиртай дөрвөн толгой” хэмээх Д.Түвшинсайханы шинэ найруулга, “Хэнтийн өндөр ууланд” болон Л.Мөрдоржийн “Алтан өргөө” киноны хөгжмийн хэсгүүдээс, түүнчлэн В.А.Моцарт, Й.Штраус нарын зохиол эгшиглэсэн юм. Эдгээр зохиолыг Морин хуурын чуулга, цохивор хөгжмийн хамтлаг тус тусдаа болоод хамтарч тоглов. Дашрамд дурдахад цохивор хөгжмийн хамтлагийн бүрэлдэхүүнд багтдаг сурагчид хэзээ язааны мэргэжлийн хөгжимчид шиг чадварлаг тоглож байсан шүү. Тэдэнд улсынхаа нэртэй том чуулгатай хамтарч тоглох нь нэр төрийн хэрэг төдийгүй, өөртөө, ирээдүйд итгэх итгэлээр дүүрээд харьсан байх аа, урьд үдэш.
Мөн нэгэн сюрприз байсан нь Б.Зоригт багш хамтарсан чуулгыг удирдан тоглуулсан явдал байлаа. Дохиж буй нь эвлэг, бие жижигхэн түүнийг ардын жүжигчин Ж.Чулуун агсантай төстэй харагдлаа гэж сургуулийнхан нь ярилцаж байдаг шүү.
Сэтгүүлч Р.Оюунжаргал