Уг удмаасаа тэнгэрээс заяагдсан, өндөр язгуурт монголчуудынхаа энэ сайхан өдрийн амар амгаланг эрье! За энэ хүртэл өөрийгөө цинзүүрдээд монголоор бичсэн шүү. Тэхдээ цаашаанаа ч бас монголоор бичхийн. Өөр хэлгүй хүн чинь одоо.

    Одоо уншигчдаасаа нэг юм гуйя аа, таануус хөлдөө 2-3 мөрний хэмжээний зай авч суугаад, баруунтлыхаа өвдөг дээр баруун гарынхаа тохойгоор тулаад, зүүн гарынхаа алгыг зүүн өвдөг дээрээ тавиад суугаад өгөөч! Одоо тэр зүүн гарынхаа тохойг жоохон дээшээ өргөчих түхүү. Болцон уу? Воаааа!!! Ингээ л хэдүүлээ бөөн жижхэн Чингис хаанууд болцгоолоо шүү дээ. Монголоороо байцгаанаа одоо, цөөхөн Монголчууд минь! Хамаг уламжлалт юм алдагдаад дууслаа, монгол биш боллоо шүү явж явж. Юү вээ бүр, харийг шүтцэн ч байжаах шиг. Шүтэх юмаа мөн олов оо. Монгол хүн гэдэг чинь нэг л өглөө шууд солонгос юм уу америк, бүр муудуул хятад болоод босоод ирдийн. Шууд бүх юмаа мартаа л аниохасаё чумуу хээллөү гэж шаана. Нэг л үг буруу биччүүл монгол хэл дуусаа! Нэг л хүүхэн гадаадтай суучуул удам шууд тасраа! Халуун савны дотроос ч эмзэг улс юм шүү дээ миний муу Монгол чинь!

    Тийм болхоор одоо яггг монголоороо байдаг цаг. Бүх машинаа эвдэж хаяад, бүх байшингийхаа тоосгыг сугалж нураагаад, пүүз жийнсээ тайлж шиднээ зус. Яаахын гадаад юмаар. Монголоо алдах гээд байхад чинь. Байчхаад бүр иргэншцэн, суурьшцан! Больж үз тэнгэрийн хөх тамгатай бид чинь түүхэндээ ингэж нэг дороо шавалдаж сууж байгаагүй улс. Энэ чинь чингисийн монголыг алаад байшдээ ойлгожийнуу? Буцаад нүүдэлчин болцгооё л доо! Бид нүүдэлчин байхдаа л хүчтэй байсан, нүүдэлчин байхдаа л дэлхийг эзэлж байсан. Нүүдлийн соёл иргэншил! Нүүдлийн соёл иргэншилээ алдаад байна бид! Алдаж болкуу! Нүүдэлчин хэвээрээ байх учиртай тэнгэрийн бошготой. Олон хүн хэлээд, зурагтаар гараад ухуулаад байгаа биз дээ! Ухаар л даа!

    Халбага сэрээгээ бүгдий нь бухын арьсан хөөргөөр хайлуулж сэлэм бамбай хийж авцгаая. Хурдан буу ямар аюултай болох нь манайхны хоорондын хилийн будлианаас удаа дараа харагдаад байгаа. Хоолоо гараараа идий, даажээ... нойлын цаас ч гадны соёл шд. Яджаахад монгол дээл сайхан зохьдог хүнээ нэг сонин хүзүүгүй том гуталтай хүнээр сольчxийн.  Тэрүүнд нь дээл зохьжаагаа юм алга, сөнчлөө л дөө.  

    Монголоороо байцгаая л даа. Тэр ногоон чисчүү дээлтэй гавьяат маань хэлээ биз дээ, харваас ухаантай хүү. Одоо зарим бөөс (энэ, монгол хэлний олон тооны дагавар залгацан үг шүү. Ийм л болчлоо шд.) ялалтын талбай энтрээр ч суулт хийж эхлээд байгаа. Тэр чисчүү дээлтийн кэрээсэл дээр хэрхэн суужугааг нь харсан биз  дээ зурагтаар, яг сайхан монгол хаан. Одоо тэр ялалтын талбайн хүн маань миний тэр дээр хэлсэн стийлээр сууж суултаа хийж байгаа, аймар. Бөө гэснээс монголчууд бид бөөгөө л шүтэж уламжлалаа хадгалах учиртайм. Гадаадаас ирсэн Буддын шашныг болиулж хуучин бөөгийн шашнаа шүтэх ажлын хүрээнд хийгдэж байгаа бөөн бөөгнөрсөн бөөг бөөндөж гаргах кампаант ажил ид өрнөж байна даа миний тушаал заавраар. Гудамжаар явжаагаа л захын тааралдсан хүнийхээ өмнө очоод нүд рүү нь ширтэж байгаад, яг бөө! гэж уулга алдах замаар бөөсөө тодруулж байгаа. Эхнэр нь гараад ирвэл, оо бүр удган! гэж хэлээ л гайхшруулна. Ингээ л тэд надаа хэдхэн цаас өгчүүл тэгээ л шууд бөө удган 2. Хэдхэн л цаас шд.

    Ойрын ирээдүйд монгол улс сая гаран бөө удгантай болхым байгаамаа. Дараа нь бүх нийтийн бөөн цэнгүүн оршвой хэмээх сүрт бөөлгө зохион байгуулна. Тэнд бүх бөө удганууд цугларч нэрсээ бүртгүүлж, бүртгэлийн хураамжаа төлснийхөө дараа тусгайлан зассан тайзыг тойрон гар гараасаа барьж нэр тойрог болно. Гэхдээ сая хүн нэг тойрог болно ч гэж юу байху дэ, зүгээр хэд хэдэн давхар тойрог болхым байгаан. Санаа зоволтгүй шүү. Индэр дээрээ нэг дэлхийн академийн тэргүүн, нэг гавьяат дуучин, тэргүүлэх хэдэн зөнч мэргэн хүмүүс, хэлний доогторууд гарахын байгаан. Мөн хэрэв өөрсдөө хүсвэл уул уурхайн төрөлхийн мэргэжилтэнүүд, нэрт үймээнч Пятница, хүрэл сүх барьсан дайчид зэрэг хүмсүүд бас гарч болно. Тэд хоороор тэнгэрийн тахилгын эхлэлийг уншсаныхаа дараа индрээс дохио өгнө. Энэ дохио өх хүн нь кирилл бичгийн дүрмийн хамгаалагч байх ба уг дүрмий нь хэрэгсээгүй бол гадаадаар бичцэн байна гэж боддог хүн байх юм. Тэрээр ууртай нь аргагүй гарч ирээд "аа муу П....нуудаа! Новшоо!!! Монгол хэлээ хайрлая П... нуудаа!" гэж бахирна. За уг дохиогоор бүгд ханаран хөнгөхөөн гэгч нь баруун тийшээ гуруу, дараагийн дохионоор зүүн тийшээ гуруу алхан бүжиглэнэ. Бүжиглэх юу байху бөөлөөд л байгаам л даа. За тэр олон бөөд индэр холоос харагдахгүй тул сайхан том том гавтгай дэлгэцийг энд тэндгүй олноор нь байршуулан дохиог харуулна. Энэ дэлгэцүүдийг гадаадаас түр зээлж авчаад буцаагаад өгчxийм байгаан. Аа хагалаа хаяцан ч яадийн. Пиавры хуга хуга цуулж аваад хүмүүст тарааж өгч бүр бяц бяц татуулаад сайхан.

    За энэ сайхан ёслолороо л бид чинь нүүдэлчин эрин рүү гээ харайгаад орчxым шүү дээ. Урагшаа хойшоо дахин дахин харайгаад хөглөж байнаа күэ мөн. Сайхан даа сайхан, жийнкэн монголоороо! Ийм л байна даа. Ингээ л дэлхийн хамгийн том мүзээ! Мүзээнхээ билээтийг зарж мөнгө ч их олж, эцэстээ монгол улс л баяжийшд.