Афганистаны парламентын гишүүн Мохаммед Юнос Ширнага бие хамгаалагчид нь цагдаа нарыг алан хядагчидтай андууран буудалцсаны улмаас суманд өртөн алагдлаа. Баглан мужаас сонгогдсон М.Ширнага гэр лүүгээ явж байх үед нь энэ буудалцаан болжээ.

Цагдаа нар тус мужийн төв Pul-e-Khumri хотын ойролцоо отолт хийж байсан аж. Тэд мягмар гаригт болсон буудалцааны үеэр хүнд шархадсан “Талибан” хөдөлгөөний нэгэн командлагчийг уг замаар туслахууд нь авч явна гэсэн мэдээлэл авсан юм байна.

Отолт хийсэн газрын орчим Ширнага машинтайгаа ирэх үеэр цагдаа нар зогсохыг шаардсан ч биелүүлэгүй учраас буудалцаан болж Парламентын Дээд танхимын гишүүн, жолоочийн хамт алагдаж, цуг явсан найз нь хүнд шархадсан байна. Афганистаны Дотоод хэргийн яам буудалцаан болсон газарт мөрдөн шалгалт хийлгэхээр терроризмтэй тэмцэх газрын дарга Абдул Манан Фарахиг илгээв.   

О.Тогоо