Өөртөө Нэрэлхүү гэж нэр өгнөө. Одоо од болоод байгаа нэг гадаад хүүхэн Lady Gaga буюу орчуулбаас Хадагтай Бандага гэж нэр өөртөө өгчөөд явжаахад би яадын. Нэрэлхүү гэдэг нь Эрдэнэхүү, Батхүү гэдэг шиг хүний нэр биш хэн хэн гээд тоочоод нэрлээд явчихуу гэж байгаа ч юм биш. Учир юу гэвээс.


Бацаан байхад хажуу хашааны эмээгийн усыг дөхүүлж өгчөөд чихэрээр шагнах нэрийдлээр надаа авилгал өгхөд нь "Өө яахнав дээ" гэсэн мөртлөө доогуураа гараа тосож байгаал авж билээ. Үнэхээр авмаар байсымаа. Дараа жаахан томроод айлд ороод хоол өгхөөр нь "Идэхгүй ээ сая хоол идцэн" гэсэн мөртлөө шүлс асгараад, энэ муу ходоод хажуугаар нь дуграад нүүр улайлгаж билээ. Тэхдээ идэлгүй яахав дээ. Дээрх 2 жишээнээс хархад авилгал, үнэгүй юм 2-т төрөлхийн дуртай байж дээ.


Дараа нь өсвөр насанд ах нар "зиа хэзээ авгай авах гэж байна?" гэж асуухаар "хайннн аан юун авгай, би лавдаг авгай авахгүй" хэмээн тонгойн хөлөөрөө газар зурж зогсож байхдаа л хажуугаараа явжаагаа охины шилбэ хараад зогсож байсан нь миний ижил хүйстэнээ сонирхдогүй гэдэгийг харуулахын зэрэгцэээ төрөлхийн хүүхэмсэг мааркийн нөхөр байсныг илтгэдийн. "Гар чинь яасан их хөлөрдийн чи яасан дотуур тамиртайн" гэнгүүт "Гүү эээ халууцсымаа би ёстой дотуур тамиргүй" гэсэн мөртлөө энэ намайг тэгэж бодуул надаа дургүй болчино гэж бодож байгаан. Тэхдээ одоо бодход дотуур тамиргүй хүн гэдэг мангайчааал явжээдэг нэг тэнэгдүү хүнийг хэлэх байх гэж боддын.


Аа бас элдэв уралдаан тэмцээнд оруул түрүүлэхдэээ бишэээ энээ тэрээ гэж авна. Дотроо бол горьдцон нааж явдын. шагнал магналд дургүй гэж бүлтэрнэ. Шагналд дуртай гэчдэг шагнахгүй бол нүдний булай болий шүү гэж айсанаас л тэр байхдаа. Тэрнээс биш ёстой улаан тугын одон, алх хадуурны, гийтлаарын одон байсан ч авах байх шүү яс юман дээрээ. Гэснээс сая нэг хүн "ерөнхийлөгч одонгын нөөц дууссан, бараг одон өхгүй гэсэн өгж алджийнаа гээл халаглаж байна." Гүү ерөнхийлөгч зайлуул одон өгөх нь ганц зэвсэг нь болхоор өгөлгүй яахав дээ. Ер нь бүгдэд нь өгчмөөр санагдадын.


Нэгэнт ерөнхийлөгч ярьсаных. Их хурлыхан тэнэг л биш бол нэг тэрбумаа авалгүй яахав дээ. Тэрбум байтугай 10 мянгын хойноос бие биенээ алж байхаддаа. Наанааа авахгүй авах нь буруу гэээд байсан ч авж л таараашд. Би байсан бол 2 тэрбумыг авах байсын. Ээлжээр далан зургаа, далан зургаагаараа тэрбумтан болоод явбал тээ.


Би бол насны бөгсөнд ч гэсэн үхнээ би юу юугүй л үхэх нь гэсэн мөртлөө новшроод үхэхгүй л байгаад байх биз. хөгийн өвгөн болох байхаа архи уусан.