Зиак энэ "3 охин" гэдэг хамтлагийн "Цаснаас түрүүлж үнсээч" гэдэг дуу.

      Энэ хамтлаг ерөөсөө их сонин нэртэй. Тэр 3 нь зэ үсэг биш шүү. Тоо байгаа юм. Гуруун охин гэсэн үг. Заза дуундаа оры. Санаагаа шаагаад, товчхон товчхон, гялс гялс явчна.

Цайран будрах цасан бүжиглэн эргэлдсээр... Ишш армаантагхан охин минь дээ тэр цас чинь зүгээр л ойчжаагаам шүү дээ. Бүжиглээгүй.., мэдээ!

Цагаахан гуниг сэтгэлээс нисч одлоо... Худлаа энэ бадаг нь дан Ц үсгээр эхэлцэн байнгуут нэх цагаан гуниг муниг гээд. Х-ээр хэлсэн байвал хар гуниг гэх нь үү та нар!

Цайлган хонгор энхрий чинийхээ уруулыг... Нэг амьсгаагаар ингэж хэлүүлж үзхийн сан.

Цасан ширхэг мэт зөөлнөөр үнсье үнсье... Явжаахад аман дээр цасан ширхэг унчуул жихүүцээд, цочоод тургиад.. исүүл уруулаа долоож дулаацуулахаа бодийшд ууг нь тэ.

 Дх: Цас минь чи хаялаач хайртыг минь үнсээч... Хэлээд байхад даа

Цагийн аясанд хувирахгүй сэтгэлийг минь түүнд илчлээч... Тийм муухай хүйтэн, хэврэг,  өнгөгүй гээд илчилчхиймуу?

Хайрт минь чи амлаач харцаараа шивнээч... Нүдээрээ ярьдаг хүмүүс сайхымоо.

Ханашгүй жаргал амлаач өвлийн үдшээр болзоё... Ханахгүүм бол гицүүм байна даа. Машаан байгаа биш тэ?

Цаснаас түрүүлж үнсээч хайрт минь намайгаа хацар дээр минь... Муухай санаатай ин. Тэрийгээ болохоор цасаар үнсүүлмээр байна гэчээд, өөрийгөө болхоор чи үнсээч гээд. Цасаар байлджаагаад бууж өгжаагаа царай нь юм болуу.

Хайрын сормуус хацар дээр минь орлоо зөөлөн бударлаа... Залуугийнхаа сормуусыг хайчлах нь. Эвгүй зуршил вэ яасан.

Хайрын сормуус хацар дээр минь дэврэн орлоо бударлаа... Нөгөө нүднийхий нь бас хайчлаа хаячлаа.

Хацар дээр минь цаснаас түрүүлж үнсээч... Уруул нь ер нь завгүй байгаамуу?

Намайг тэврээд үнс хайрт минь намайг үнс... Заналтай хэлдийм бэ тэ. Жоохон садомазохист сэдэл нуугдаагийнуу.

Анхны цасан аз жаргал шивнэн орлоо зөөлөн бударлаа... Зөөлөн будрахгүй тэгээд яахын, ямар хүүхдүүд чирдаакнаас чулуу шиджаагаа биш

Анхны цасан аз жаргал шивнэн орлоо... Ийм сонор болчуул ч... яахвэ нээрээ.

Амраг чинийхээ уруул дээр чинь үнсъе...

Чамайгаа үнсье хайрлан байж үнсье энхрий хайрт минь... Идчих идчих!

Аниргүйхэн хотын гудамжинд цав цагаан... Пээ хэн тийм сайхан угаачаавээ?

Аялах дууны бүжиг тэр цас ч юм уу... Одоо болтол цас бүжиглэжийн гэж бодсоор л уу.. lol. Мөрөөдөө гэж уг нь хэлсэн дээ дээр.

Амраг хайрт минь чинийхээ харцнаас би... Халтар царайтын Королиа хүртэл тийн үгүйгээс хэтрээгүй байхад, чи бид нарын харцаараа ярилцах ч дээ, мидкүү.

Анхны цас мэт ариухан хайрыг мэдрэе... Анхны цас болгон ариухан гэж хэн хэлсийм бэ! Чернобыль юм уу, Хятадын шинжаан уйгар хавьцаа очоод тэр анхны цас мастайгаа үнгэлдээч! Үгүй дэ гэхэд Солонгосдоо очоод жоохон зогсоод үзкүү юү дээ.