1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо зарлангуут орчин vеийн төрийн систем байгуулж эхэлжээ. Шашин төрийг хослон баригч Богд хаан хууль тогтоох, таслан шийтгэх, гvйцэтгэн захирах бvх эрхийг барих болсноор шашны теократ улс маягтай боловч тvvний дор дагнасан vvрэг функц бvхий төрийн институциудыг байгуулсан байна. Гадаад, Дотоод, Шvvх, Цэргийн, Сангийн гэсэн таван яам буй болголоо. Зөвлөх эрх бvхий Дээд, Доод гэсэн танхим ч бvрдvvлсэн байдаг. Хөгжлийн эрэмбээр ярих юм бол дундад зууны хавьцаа яваа, дээр нь шинэ тутам тусгаар тогтносон улсын хувьд энэ бvхэн гайхамшигтай дэвшил байлаа.

1921 онд огт хувьсгал болоогvй гэж гvрийх нь vнэнд нийцэхгvй. Гэхдээ манай марксист тvvхчдийн нотлоод байгаачлан Тужийн нарсанд байлдсан, Барон Унгернийг баривчилсан нь нийгмийн хувьсгал биш юм. Бодоогийн Засгийн газар нийгмийн хувьсгалын шинжтэй хоёр том өөрчлөлт хийлээ. Эхнийх нь хамжлагыг халсан явдал. Монгол нутагт мянга мянган жил тогтож ирсэн феодалын харилцаа ингэж vгvй болсон юм. Нөгөө нь "Тангаргын гэрээ"-гээр төр шашныг тусгаарлажээ. Теократ шашны улс Ардын хувьсгалаар Хаант засагт Vндсэн хуульт улс болон хувирсан юм. "Тангаргын гэрээ" нь бvхий л талаасаа Vндсэн хуулийн шинжтэй байсан. Ийм учраас 1921 оны хувьсгал нь 1862 оны Оросын шинэчлэл, 1868 оны Японы Мэйжийн хувьсгалтай төстэй том өөрчлөлт байлаа.

Чойбалсанг vхсэний дараа Цэдэнбал Зөвлөлт маягийн Сайд нарын Зөвлөл байгуулсан юм. СнЗ нь Засгийн газраас нэлээд өөр, хvлээх vvрэг хариуцлага нь ч адилгvй чанартай. Дарангуйлагч улс төрийн ганц хvчин болох нам Vндсэн хуулиар өөрийн удирдан чиглvvлэх функцийг хуульчилсан учир Сайд нарын Зөвлөл нь аж ахуй хариуцсан нvсэр том хvнд суртлын байгууллага байлаа. Бvрэлдэхvvн нь 40 хvнээс давж байсан ба өөртөө vйлдвэрчин, эмэгтэйчvvд, зохиолчдын, урчуудын олон нийтийн гэхээр байгууллагуудыг хамааруулдаг байсан нь зөвхөн социализмын л онцлог байх.

1992 оны шинэ Vндсэн хууль батлагдсаны дараа төрийн бvтцийг хуулиндаа нийцсэн, орчин vетэйгээ таарсан, улсынхаа багтаамж зорилготой уялдсан болгохоор оролдож эхэлсэн ба vvндээ олон улсын тусламж авсан юм. Хэдэн жил судалгаа явуулж хөдөлмөр гаргаж байж буй болсон төрийн бvтцийн төслийг Азийн хөгжлийн банк чамгvй хэдэн сая доллараар санхvvжvvлжээ. Бодлого тодорхойлох яамдуудаас гадна төрийн vйл ажиллагааг явуулах хэрэгжvvлэх болон тохируулах агентлагуудтай байхаар бодсон нь олон улсын өнөөгийн жишиг юм. Vндсэн хуулийн санаан дагуу орон нутагт илvv эрх мэдэл өгөх шаардлагатай байсан учир Төвлөрлийг сааруулах төсөл зэрэгцэн хэрэгжихээр төлөвлөгджээ. Шинэ бvтцийг 1995 оноос Жасрайн Засгийн газар хэрэгжvvлж эхлэх байсан боловч хойтон жилийнх нь сонгуулийг хvлээж, ялсныхаа дараа эхлvvлэхээр хойш тавьсан байсан юм.

Хувь заяаны шоглоомоор Ардчилсан хvчин сонгуульд ялсан учир бэлэн төслийг амьдралд хэрэгжvvлжээ. 72-уулаа олонх байхдаа баталсан энэ хуулиа махнистууд сөрөг хvчин болуутаа элдвээр өөлөн гутааж эхлэв. Эхэндээ бараг тоглоом шоглоомоор өөлж муучилдаг байснаа хэдэн жил өнгөрөхөд энэ нь тэдний итгэл vнэмшил болон хувирчээ.

Шинэ төсөл нь жинхэнэ Засгийн газрын бvтэц байлаа. Есөн яамтай, яамдын асуудлыг Төрийн нарийн бичгийн дарга зохицуулан удирддаг, харин орлогч vгvй сайд нь Засгийн газрын гишvvн байж чиглэл бодлогыг нь тодорхойлно. Сайд нарын Зөвлөл нь салбарын яамдыг төлөөлсөн сайд нар зөвлөлдөх танхим байгуулан хэлэлцэх логиктой бол Засгийн газар нь танхимын гишvvд тухайн салбарын бодлогыг тодорхойлдог vндсэн ялгаатай. Өөрөөр хэлбэл СнЗ-д сайд нар яамаа төлөөлж танхимд хуралддаг бол Засгийн газрын тогтолцоонд болохоор танхимыг төлөөлсөн сайд яамны бодлогыг тодорхойлж өгнө. Эхнийхэд нь сайд яамны хvн, сvvлчийнхэд нь сайд танхимын хvн. Ер нь vндсэн ялгаатай. Яам нь тусдаа бие даасан институци болохоор өөрийн дотоод ажлаа төрийн нарийнаар толгойлуулан автономи байдлаар шийдэх логиктой ажгуу. Сайд яамны дотоод ажилд оролцох эрхгvй гэсэн санаа. Иймээс ч сайдад орлогч хэрэггvй, учир нь тэрээр яамны төлөөлөгч биш Засгийн газрын гишvvн учир тvvнийг зөвхөн бусад сайд нар л орлох учиртай юм. Агентлагийн тоог 70 орчмоор нэрлэн баталсан боловч улс орны тухайн байдлаас хамаарч нэрлэгдсэн энэ олон агентлагаас хэдийг нь байгуулах болон татан буулгах нь тухайн vеийн Засгийн газрын шийдвэр ажгуу.

2000 оны сонгуулийн дараа арай ядан шинээр буй болж дөнгөж бvрэлдэж байсан төрийн шинэ бvтцийг эвдэн сvйтгэх, нурааж унагах их субботник эхэллээ. Төрийн албыг худалдах талбай болон орлогыг нэмэгдvvлэхийн тулд хуучны СнЗ-ийн vеийн албыг эргэж сэргээв. Төлбөрөө төлөөд эзэмшлээ авсан бол өөрийн нутаг дээр юу дуртайгаа хийдэг феодалын харилцааг ч сэргээлээ. Яамдын тоо ч, сайд нар ч тоон болон чанарын утгаа алдаж vнэн хэрэгтээ хэн юу хариуцаж байгаа нь ойлгомжгvй болон хувирав. Удирдлага санхvvжилтийн тогтолцоо гэж өөрсдөөс нь өөр хэн ч ойлгох аргагvй хэт төвлөрлийг буй болгож орхив. Анх энэ тогтолцоо олон улсын байгууллагын шугамаар санал болон орж ирэхдээ бvртгэлийн шинжийг агуулж байсан юм. Интернет хөгжсөн өнөө vед аль ч алслагдсан төрийн байгууллага өөрийн тооцоогоо төвлөрсөн системд бvртгvvлж байх учиртай байлаа. Гэтэл vvнийг дампууруулж зөвшөөрлийн систем болгов. Алсын сумын сургуулийн захирал шvvр шинээр авахын тулд улаантны конторын vvдэнд оочирлон суудаг ийм төгөлдөр хvнд суртлыг социализмын дарга нар ч бодож олж чадаагvй юм. Хяналтын тогтолцоог бvрэн сvйрvvллээ. Мэргэжлийн хяналтын газар хэмээх нvсэр байгууллага хариуцахгvй юмгvй болж бусдын тараасан лицензийн эцсийн уршгийн хариуцлагыг хvлээхээр болж буй хэрэг. Хөдөө аж ахуйн яам спиртийн лиценз өгсний хариуцлагыг өнөө супер төвлөрсөн хяналтынхан шалгаж байх учиртай аж. Энэ нь эцэстээ алив ажил хариуцах эзэнгvй болно л гэсэн vг.

Санхvv эдийн засгийн яамыг анхлан санаачилсан гэж улаантнууд хөөр болон хөрөг зургаа зурцгаана. Vнэндээ нэг нь тараадаг, нөгөө нь цуглуулдаг эсрэг функцтэй зvйл шvv дээ. Асар том импери болох Зөвлөлтийн Гадаад яамыг дуурайсан хуучин бvтцийг Гадаад яаман дээр байгууллаа. Бусад нь ч ижил. Ингээд өчvvхэн Монгол дэлхийн газрын зургийг тивчлэн хуваасан хэлтэс тасагтай болж авч байгаа юм. Яагаад ч юм 1911 оноос Гадаад явдлын яам гэж нэрлэж байсныг Гадаад хэргийн яам гэж нэрийг нь сольсон нь сvрхий онож хилийн чанадад хориотой бараа контрабандаар зарахыг зохион байгуулж хэрэг тарьдаг ажиллагаатай болжээ. 1911 онд анхлан буй болсон яамд байгуулагдсан огноогоор 10 жилээр ухраасан нь хэн ноёлж буйг харуулах учиртай байсан бололтой.

Төрийн бvтцийг нураан сvйтгэсэн тэр жилvvдийн тухай бvхэл бvтэн ном бичихэд багадам. Саяхнаас Монгол Улсын төрийн бvтцийн тухай хуулийн төсөл боловсрогдож УИХ-д өргөн барьж байна. Vндсэн хуультай нийцсэн, олон улсын жишгийг баримталсан, боловсруулахын тулд чамгvй мөнгөө төлсөн бvтэц эргэж ирэх нь. Төрийн чадамж суларч, хариуцлагагvй байдал хавтгайрч, авлига хvнд суртал гаарсан явдалд төрийн зөв бvтэцгvй байдал маш их тvлхээс болсон. Төр данхар байж болохгvй, гэхдээ хvчирхэг байх ёстой. Зөв бvтэцтэй байж төр хvчирхэгжинэ. Бvтцэнд хамаг механизм бий. Хайран ч арван жил!