Энэ 7 хоногт
-
Боргилмаа
Б.ПУНСАЛМАА: ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЦЭГЦЛЭХ БОДЛОГО ТОДОРХОЙ ХЭСГИЙН ЭРХ АШГИЙГ ХӨНДӨЖ БАЙГААГ ҮГҮЙСГЭХГҮЙ
Даваадорж
Эрдэнэтийн 24500 иргэдийн хувьцаа орсон “Зэс эрдэнийн хувь” компанийг ЛУЙВАРДСАН түүх /Цуврал-2/
Даваадорж
Эрдэнэтийн 24500 иргэний хувьцааг дээрэмдсэн Монголын эрх мэдэлтнүүдийн санхүүгийн НОЦТОЙ луйвар /Цуврал-1/
-
Оргилмаа
Төр өөрөө "шүүхийн шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Монголын Засгийн газрыг Олон улсын шүүхэд дуудахад хүргэлээ
Даваадорж
Эрдэнэтийн 24500 иргэдийн хувьцаа орсон “Зэс эрдэнийн хувь” компанийг ЛУЙВАРДСАН түүх /Цуврал-2/
Боргилмаа
Б.ПУНСАЛМАА: ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЦЭГЦЛЭХ БОДЛОГО ТОДОРХОЙ ХЭСГИЙН ЭРХ АШГИЙГ ХӨНДӨЖ БАЙГААГ ҮГҮЙСГЭХГҮЙ
-
Даваадорж
Эрдэнэтийн 24500 иргэний хувьцааг дээрэмдсэн Монголын эрх мэдэлтнүүдийн санхүүгийн НОЦТОЙ луйвар /Цуврал-1/
Даваадорж
Эрдэнэтийн 24500 иргэдийн хувьцаа орсон “Зэс эрдэнийн хувь” компанийг ЛУЙВАРДСАН түүх /Цуврал-2/
Боргилмаа
Б.ПУНСАЛМАА: ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЦЭГЦЛЭХ БОДЛОГО ТОДОРХОЙ ХЭСГИЙН ЭРХ АШГИЙГ ХӨНДӨЖ БАЙГААГ ҮГҮЙСГЭХГҮЙ
Хар тамхины хэргийг шалгах ажлын хэсгийг шинэчлэн томиллоо
Монголын тагнуул, цагдаагийнхан Баянгол дүүргийн 39 дүгээр байрны гараашид байсан

Монголын тагнуул, цагдаагийнхан Баянгол дүүргийн 39 дүгээр байрны гараашид байсан УБЧ 19-87 улсын дугаартай “Nissan Partol” автомашины нөөц дугуйнаас их хэмжээний нунтаг цагаан зүйлийг илрүүлсэн билээ. Хэргийн газарт ажилласан хуулийнхан уг нунтаг цагаан зүйлийг хар тамхи мөн хэмээн баталж, уг хэрэгт автомашины эзэн тус байрны оршин суугч Өвөрмонголын иргэн Н.Баатар, түүний хамсаатан Т.Соёлт нарыг холбогдуулан шалгаж байгаа юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарсан уг хэргээс хойш бараг сар гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хооронд Шүүхийн шинжилгээний төвд хүргүүлсэн бодисыг хар тамхи мөн хэмээн баталсан тухай эх сурвалж хэлж байгаа. Харин сэжигтнүүдийн хамсаатнууд шинжилгээний дүгнэлтийг өөрчлөхийг завдаж, хэргийг замхруулах бүхий л арга замыг эрэлхийлж байгаа сурагтай. Мөн Н.Баатар, Т.Соёлт нар нутаг нэгтнүүдийнхээ 100 орчим сая төгрөг, үл хөдлөх хөрөнгө, обьектыг залилан авсан байдаг. Дуулиант уг хэргийг одоогоор Баянгол дүүргийн цагдаагийнхан шалгаж байгаа ч ахиц гарахгүй, зогсонги байдалд ороод байгаа аж. Тиймээс УМБГ-аас ажлын хэсгийг тусгайлан гаргаж, хэргийг дахин эхнээс нь шалгахаар болсон байна. Мөн уг хэрэгтэй хамт залилагч Н.Баатар, Т.Соёлт нарын холбогдсон “Популярком”-ын гэх 2,2 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэргийг мөн сэргээн шалгахаар болжээ. Гэмт хэрэгтэнд гишгэх газар олддоггүй гэдэг. Тэр тусмаа Н.Баатар, Т.Соёлт нарт Монголын газар нутагт гишгэх газар бүр ч олдохгүй биз ээ.
У.Шагай

