1991 оны 1 дүгээр сарын 15-нд Засгийн газрын 20-р тогтоол батлагдав. Монгол улсад Өмч хувьчлалын комисс, Хөрөнгийн бирж хоёр анх байгуулагдлаа. Монгол улс иргэддээ анх удаа өмчийг нь эргүүлэн өгөхөөр 20-р тогтоолоор шийдвэрлэжээ. Өмч хувьчлалын комиссын даргаар анхандаа Хөдөө аж ахуйн сайд Раднаарагчааг ажиллуулахаар санал тавьсан ч татгалзсан учир ЗГ-ын тэргүүн шадар сайд Д.Ганболд ажиллах болжээ. Өмч хувьчлалын үр дүнд ягаан цэнхэр тасалбарыг гаргахаас өгсүүлээд малыг хувьчлах хүртэл олон ажил хийсэн билээ.