Энэ 7 хоногт
Т.Соёлт,Н.Баатар нарт залилуулсан өвөрмонгол иргэд 60 сая төгрөг нэхэмжиллээ
Өвөрмонголын харъяат Т.Соёлт, Н.Баатар нар их хэмжээний хар тамхийг автомашиныхаа нөөц дугуйнд хийн авч явсныг нь цагдаагийнхан иргэдийн мэдээллийн мөрөөр илрүүлэн үйлдэл дээр нь баривчилсан билээ.
Өвөрмонголын харъяат Т.Соёлт, Н.Баатар нар их хэмжээний хар тамхийг автомашиныхаа нөөц дугуйнд хийн авч явсныг нь цагдаагийнхан иргэдийн мэдээллийн мөрөөр илрүүлэн үйлдэл дээр нь баривчилсан билээ. Уг хэргийг шалгах ажлын хэсгийг УМБГ-аас томилон ажиллуулсан ч саяхан татан буулгажээ. Шалтгаан нь гадаадын иргэд хар тамхи бус эмийн ургамлын төрлийн цагаан нунтаг зүйлийг авч явсан гэсэн шинжээчдийн дүгнэлт гарсантай холбоотой аж. Хэргийн газарт ажилласан цагдаа, онцгой байдлын газрынхны 20 гаруй хүн хар тамхи мөн байна хэмээж дээжийг нь Шүүхийн шинжилгээний төвийн Химийн лабораторт илгээсэн. Тус төвийнхний хийсэн анхны дүгнэлтээр хар тамхи мөн байна гэж гарсан ч удалгүй энэ нь эмийн төрлийн бодис болж хувирсан нь хачирхалтай. Алга урвуулахын төдийд хар тамхийг эмийн бодисоор сольж дөнгөсөн байх юм. Тэгвэл Өвөрмонгол иргэд эмийн төрлийн бодисыг автомашиныхаа хойд талын нөөц дугуйнд хийн нууцлан авч явсан нь ямар учиртай юм бол. Манай хэдэн залуус Төв аймаг, Эрдэнэт хотод ургадаг сэтгэцэд нөлөөлөх ургамлыг түүн хатааж үнэрлэснийхээ төлөө олон жилийн хорих ял авсныг бүгд мэднэ. Гэтэл Т.Соёлт, Н.Баатар нар нь арваад гялгар ууттай хар тамхийг зөөвөрлөж яваад баригдсан ч ийн ял зэмгүй өнгөрөх бололтой. Цагдаагийнхны томоохон арын хаалга, хамгаалалт бийг үүнээс харж болохоор байна. Энэхүү мэдээлэл цацагдсантай холбоотойгоор Т.Соёлт, Н.Баатар нарт залилуулж эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирсон нутаг нэгтнүүд нь манай цагдаагийн байгууллагад дахин хандахаар болжээ. Энэ удаад хохирогчид олон баримт дурдсаны ганцыг нь онцольё. Т.Соёлт, Н.Баатар нар нь нутаг нэгтнүүдээ Монголд ажиллуулна хэмээн авчирч олон сараар боол мэт ажиллуулдаг ч цалин хөлс огт өгдөггүйн дээр элдэв нь яривал хөөнө шүү гэж сүрдүүлдэг зантай. Хамгийн сүүлд гэхэд л 50 гаруй хүнийг авчирч Налайхад хоёр жил ажиллуулсан аж. Өнөө маргаашгүй цалинтайгаа золгоно, нутаг руугаа явна гэж байсан тэднийг нэг л өдөр Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх албаныхан ирж бөөнөөр нь баривчилж Монголоос хөөн гаргажээ. Гэтэл энэ нь Т.Соёлт Н.Баатар нарын заль мэх байсныг ажилчид нь хожим мэджээ. Одоо хохирсон хүмүүс ажлын хөлс хэмээн 60 сая төгрөг нэхэмжлэн хуулийн байгууллагад хандахаар болсон нь энэ аж.
У.Шагай
Зочин
zochin
zochin
HUH MONGOL
Зочин
artg