Энэ 7 хоногт
Давосын дэлхийн эдийн засгийн чуулганаар ямар шийдвэр гаргах бол
Швейцарийн Давос хотноо дэлхий эдийн засгийн чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Швейцарийн Давос хотноо дэлхий эдийн засгийн чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 40 дэх удаагаа зохион байгуулж буй чуулган ирэх ням гаригт өндөрлөнө. Энэ хүртэл төлөөлөгчид дэлхий нийтэд тулгараад буй олон асуудлаар тодорхой шийдвэр гаргах ёстой.
Чуулган “Дэлхийн байдлыг сайжруулья: бодож, өөрчилж, шинэчилье” уриан дор явагдаж байгаа. Эдийн засгийн хямралаас хэрхэн гарах асуудалд хамгийн гол сэдэв нь. Тэр дундаа банкны систем, глобалчлалын эрин үед хамтын ажиллагааны системийг өөрчлөх зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Эдийн засгийн хямралтай холбоотой гол асуудлын нэг бол банк. Энэ удаагийн хямрал банкнаас эхэлсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама банкны салбарт шинэчлэл хийх хүрээнд тэдний хөрөнгийн хэмжээг багасгах санал двэшүүлээд байгаа. Үүнтэй холбогдуулан Давосын эдийн засгийн чуулганд оролцохоор ирсэн АНУ болон Их Британийн томоохон банкны удирдлагууд нууц уулзалт зохион байгуулах гэж байгаа гэнэ. Түүнд “HSBC”,”Baclays”, “Standard Chartered”, “ JP Morgan” ,” Morgan Stanley” банкуудын захирлуудаас гадна Их Британийн Сангийн яамны сайд Алиётер Дарлинг оролцох гэнэ. Тэд Ерөнхийлөгч Барак Обамагийн дэвшүүлсэн энэ санал нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлнө хэмээн үзэж байгаа юм. Тиймээс ч асуудлыг хэрхэн шийдэх нь зүйтэй талаар ярилцах гэнэ.
Өнөөдрийн хуралдаан БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ли Кэ Цяний төлөөлөгчдад хандан хэлсэн үгээр эхэлсэн. Тэрээр үйлчлүүлэгчдийн хэрэгцээг хангахын тулд Хятадын Засгийн газар бүх л хүчин чармайлтаа дайчилна хэмээн мэдэгдсэн. Энэ нь сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж буй тус улсын эдийн засагт бас нэгэн том түлдхэц болох гэнэ. Экспорт улс орных нь тогтвортой хөгжлийг хангах баталгаа болж чадахгүй гэдгийг ч Ерөнхий сайдын орлогч дурдсан юм. Дашрамд дурдахад БНХАУ нь экспортоороо дэлхийд тэргүүлэх болсон. ДНБ-ний хэмжээгээрээ ч нэлээд дээгүүр бичигдээ байгаа. Дэлхийн эдийн засагт нөлөө бүхий орнуудын нэг болоод буй Хятад дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор ирсэн төлөөлөгчдийн анхаарлын төвд байна. Тус улсын эрх баригчид ямар бодлого баримтлахаас дэлхийн эдийн засгийн хөгжлийн чиг хандлага хамаарах юм.
Ийнхүү энэ удаагийн Дэлхийх эдийн засгийн чуулганаас улс орны төлөөлөгчид зөвшилцөлд хүрч тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг олно хэмээн хүлээсээр байна.
Ю.Дэлгэрмаа
Dr pradhan
nymka0723@yahoo.com
back
god