Энэ 7 хоногт
-
Оргилмаа
Ёсзүйн ДЕЛО: Камбожийн компанийн Тавантолгой ДЦС дахь сонирхол “Ногоон автобусны хэрэг”-ийг давтах вий
-
Оргилмаа
Ёсзүйн ДЕЛО: Камбожийн компанийн Тавантолгой ДЦС дахь сонирхол “Ногоон автобусны хэрэг”-ийг давтах вий
-
Оргилмаа
У.Хүрэлсүхийн Засгийн газрын цэлмэг тэнгэрийн нууц буюу Нийслэлчүүдийн “галч”-аас туршлага судалъя
Ротацын үнэ хүнд Засгийн газрын “амьтай” дүйнэ
-Жирийн гишүүдийн саналыг жижиг дарга нар завших вий-
-Жирийн гишүүдийн саналыг жижиг дарга нар завших вий-
Ардчилсан намын анхан шатны байгууллагууд удаа дараа удирдлагынхаа эсрэг бослого гаргаж, энэ нь эцэстээ намын ерөнхий ноён нурууг хазайсан мэт харагдуулах болсон билээ.Тэгвэл сэтгэлд нийцдэггүй дарга, санаанд таарахгүй удирдлагаа халж, солих бодит боломж ирэх сард тохиох гэж байна.
АН-ын удирдах дээд байгууллага болох ҮЗХ-ны ротаци буюу нам доторх сонгуулийн товыг ирэх сарын эхний өдөр багтаан зарлах болжээ. Энэ талаар тус намын Нарийн бичгийн дарга Д.Жадамба хэлэхдээ, Ротацийг эхлүүлэх тогтоол батлагдсанаар сонгуулийг хэдэнд хийх вэ, намын орон нутгийн салбар хороодын хурлыг хэдний өдөр зарлах вэ гэсэн үндсэн тов гарсан хэмээн мэдэгдлээ.
АН-ын ротаци Монголдоо анхдагч шударга сонгууль гэсэн имижээр олон нийтэд танигдаж байлаа. Тиймээс ч тус намын гишүүд ротацийн сонгуульд идэвхтэй оролцож, тойрог бүрээс ҮЗХ-ны гишүүдээ тодруулдаг. УИХ-ын сонгуулийн тойргийн журмаар, саналыг нууцаар авдаг энэ үйл явц ирээдүйн удирдлагуудын хувь заяаг шийддэг онцлогтой. Энэ жилийн ҮЗХ-ны ротацийн тухайд өмнөх жилүүдээс илүү өвөрмөц, илүү өргөн хүрээнд болох гэж байна. Нам доторх мини сонгуулийн зар ч тараагүй байх ахуйд АН-ын гишүүд бужигнаж эхэллээ. Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй дүүргээс эхэлсэн дотоод ардчиллын буухиа Дархан уул, Баян-Өлгий аймагт халдварласан. Одоо ҮЗХ-ны ротациар байдал эцэслэн шийдвэрлэгдэх ёстой тул нам доторхи сонгуулиа шударга хийж чадах эсэх дээр маргаан гарч эхэлжээ.
Жил бүрийн ротациар АН-ын удирдах дээд байгууллагын бүрэлдэхүүн дунджаар 40 орчим хувь шинэчлэгдэн, цус сэлбэдэг.Үүнийг АН улстөрийн эрүүл, цэвэр үйл явц хэмээн үнэлдэг, мэдээлдэг. Харин энэ жилийн ротациар үүнээс хавьгүй илүү, бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ шахам өөрчлөгдөх урьдчилсан нөхцөл, байдал бүрдсэн хэмээн үзэх гишүүд олон байна. Гагцхүү жирийн гишүүдийн сонголтыг үнэн зөвөөр ҮЗХ-д байршуулах боломж хэрхэх талаар, өөрөөр хэлбэл өнөөдөр намын нэгж байгууллагыг удирдан ажиллаж буй нөхдүүд сонгуулийг шударга зохион байгуулах эсэх дээр эргэлзээ байгаа аж. Нэгжийн удирдлагууд саналыг зориуд будлиантуулж, гишүүдийн сонголтыг сааралтуулах нөхцөл байдал үүсч мэдэхийг зарим гишүүд анхааруулж байгаа юм.
Ямартай ч АН-ын ҮЗХ олны анхаарлын төвд эрхгүй ирлээ. Өрсөлдөгч МАХН нам дотроо бужигнаантай, даргын асуудлаар санал зөрөлдөөнтэй байх ахуйд АН ротациа явуулахаар шийдээд байна. Энэ удаа бүрдэх ҮЗХ намын бодлого, зорилгыг тодорхойлоод зогсохгүй, Засгийн газрын ирээдүйг атгаж чадах боломжтой. Тэр ч утгаараа улстөрийн хүрээнийхний анхаарлыг туйлын их татаж байгаа юм. Өнөөгийн удирдлага, түүнийг багийнхан болох “Алтангадас” фракц намын удирдах дээд байгууллагад олонх хэвээр үлдэх эсэх нь Ардчилсан нам цаашид хамтарсан Засгийн газарт багтах уу, биеэ дааж сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх үү гэдэгтэй утга нэгэн сонсогдож байгаа юм. Эхний мэдээллээр шинээр байгуулагдсан “Ардчилсан хүчний холбоо” орон нутагт өөрийн салбаруудыг хараахан гүйцэд бие даалгаж, амжаагүй. МҮДН гэх мэт ганц лидерийн цөөн фракцууд анхан шатандаа бараг сөнөсөн, хаашаа хандлагатай нь тодорхой бус энэ цаг үед амжиж сонгуулийг зарлах нь өнөөгийн удирдлагын тактик байж болох талтай.
Ямартай ч АН-ын ротаци эхэлж байна. Гарааны зурхайгаас тус намын гишүүн хэн ч “тоосоо өргөж” болно. Барианд орогсод нь харин бүхэл бүтэн Засгийн газрын амьтай дүйцэхүйц үнэ цэнэтэй, нөлөөтэй чадалтай гэдгээрээ энэ удаагийн ротаци намынхаа түүхэнд тэмдэглэгдэн үлдэнэ.
Д.Золзаяа
zochin
х
Зочин