Энэ 7 хоногт
Хахуульд автсан Москва хотын захиргаа
Москва хотын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хяналт, хэрэгжилтийг хариуцсан орлогч дарга Александр Рябинд хахууль авсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Москва хотын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хяналт, хэрэгжилтийг хариуцсан орлогч дарга Александр Рябинд хахууль авсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Зарим эх сурвалжийн мэдээлсэнээр хотын орлогч дарга хөрөнгө оруулалт хийсэн компанийг дарамталж 200 ам дөрвөлжин талбай бүхий байшин “бэлэглэхийг” шаардаад эс тэгвээс барилга барих зөвшөөрөл олгохгүй хэмээн сүрдүүлсэн байна. Хөрөнгө оруулагчид Оросын хууль сахиулах байгууллагад хандан гомдол гаргасан юм. Түүнийг үндэслэн Прокурорын мөрдөн байцаах газраас Александр Рябинтай холбоотой хэргийг шалгаад эхэлчихсэн гэнэ. Түүнийг Эрүүгийн хуулинд зааснаар албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн заалтаар шийтгэж магадгүй юм.
Александр Рябин бол Москва хотын дарга Юрий Лужков болон түүний эхнэр Елена Батурина нартай дотно харилцаатай. 2005 оноос Москва хотын захиргаанд ажиллаж байсан. Яг энэ үед Москва хотын даргын эхнэр Батурина барилгын бизнес эрхэлж байсан юм. 2007 оноос нийслэлийн орлогч дарга болсон Александр Рябин нь хоёр охинтой. Хөрөнгө оруулагчдыг дарамтлахдаа байшинг охинд нь өгөхийг шаарджээ.
Москва хот бол Оросын улс төр, эдийн засгийн гол төв нь . Тиймээс ч нийслэл хотын захиргааны удирдах ажилтнууд хээл хахуульд автсан талаар нэг бус удаа яригдаж байсан. Үүний нэг тод жишээ нь хотын дарга Ю.Лужковын эхнэр Елена Батурина. Оросын хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр тодорсон тэрээр “Forbes” сэтгүүлээс гаргасан тэрбумтнуудын жагсаалтап Оросоос багтсан цорын ганц эмэгтэй. Маш амжилттай явж буй түүний бизнесийн цаана Москва хотын дарга байгаа тухай олон удаа бичиж байсан. Гэвч энэ нь тус болдоггүй. Елена Батурина ч нөхөр нь үүнд ямар ч хамаагүй хэмээн нэг бус удаа мэдэгдсэн.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нийслэл хотын захиргааны сурталчилгаа асуудал хариуцсан хорооны дарга асан В.Макаровт хахууль авсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэвч энэ хэргийг тэгсхийгээд намжаасан.
Харин Александр Рябинтай холбоотой хэрэг нь Москва хотын удирдлагад бас нэг том анхааруулга болох байх. Энэ нь хэргээс бол нийслэл хотын дарга Юрий Лужковыг огцруулахгүй ч нэр хүндэд нь сөргөөр нөлөөлнө. Тэгээд ч Ерөнхийлөгч В.Медведев түүнийг хүлээн авч уулзахын өмнө ийм явдал болсон тун таагүй хэрэг. Мөнгөний урсгал дээр суусан Ю.Лужковыг огцруулж, Москвагийн хотын захиргаанд өөрчлөлт хийх төлөвлөгөөний эхний хэсэг ч байж болно.
Ю.Дэлгэрмаа
Zochin
buyanjargal
fat