За яахуу, оёдолчин мэргэжилтэй Дулмоо гэдэг хүүхэн гудамжаар явжээтэл хажууд нь нэг эх төрөх гээд ёолоод унуул танькуу ч гэсэн хүн байна даа ядаж түшээд суух байлгүй дээ. Дулмоо ч гэлтгүй Батаа, Сүрэн мүрэн бүгдээрээ л, яахуу одоо гээд ядаж гары нь атгаад, хүн амьтан дуудаад өгнө дөө. Тэгснийх нь төлөө ганц хуушуур авч өхгүй байсан ч.

Гэтэл цаана чинь тангараг өргөж мэргэжил эзэмшсэн, улсаас, тухайлбал тэр ухаан алдаад унацан тулгар эмэгтэйгээс авдаг мөнгөөр цалинждаг сувилагч, даажээ эмч нар....яажээнэ гэний? Яах ч гүй байна! Худла худла, нээрээ яах ч гүй байдаг бол аштай юу, хал балгүй гэртээ суужээсэн бол оронд нь өөр сайхан мараалтай хүний үрс эмч болсон манийгаа аврах ч юм билүү. Тэхэд чинь худлаа, би эмч байна, сувилагч байна гэж бааварлаж эмлэгт зай бөглөж, маниусын мөнгийг авдым байж гарт нь ахиад мөнгө, набор, архи дарс өхгүй бол өвчтөнийг зүгээр кино үзжаагаам шиг харжаагаа л тавиа туучдаг гэжээшүү! За набор архи гээд доош нь хийцэн бол соорий шүү, одоо тийм юманд хөдөлдөг хүн гэж хаа байхуу дээ.

Жишээг бол хог нэгээр нь авч болжээнэ. Өх мөнгөгүйн улмаас, эсвэл шазруун зангийнхаа гайгаар эмлэгийн орон дээр хэрнээ эмчийн тусламжгүй тарчилж байсан олон хүн бий дээ. Мөнгө өгөөгүй эх төрөх гээд тарчилж байхад хажууд нь хэн ч байхгүй, байсан ч өвдөж ёолсных нь төлөө харааж загнаад, тэр битий алгадаад авч байсан тухай хэлмэгдэгчийн өөрийх нь амнаас сонсож л байлаа. Ицсийцст дайсныхаа өмнө ч нугардаггүй монгол хүний хатан зориг, шазруун зан цагаан халаадтай "буянтан"-аа царайчлахын эрхээр халирч, бөхөж, уусаж, дасаж байна даа. Хорвоо!

Жирийн уншигч та наад зах нь хөл гарныхаа шөрмөсийг тасалцан бол залгуулах мэс засал хийлгэх гээд үз дээ эмлэгт. Таны урд хэзээ ч богиносохгүй урт оочир сар жилжингээ байгаад л байна. Аа эмчийн өрөөнд хэдэн цаастай ороод үзвэл ердөө маргааш нь мэс заслын өрөө рүү носийлкон дээр түрүүлцэн явжаах вий. Нөгөө оочир таны ард хоцорсон. Гэхдээ мөнгө өгөөгүйчүүдийн бол урд нь сунайгаастай хэвээрээ байгаа.

 

За яасан, нэг эмчид хулхидуулчиж гэж  бодсон уу? Тэх нь тэгсэн, тэхдээ тэглээ гээд өс санаж, өврөөс нь биш араас нь хутгалдаг хүн би биш билээ. Өөр л юм ярихжийнэ. Эмч нар чинь мөнгө набор авдаг ч гэсэн сайн хүмүүс минга түм бий дээ дотор нь. Харин аваад өгөөчээ гээд хэвтээд байгаа набор мөнгий чинь авкуу яахийм бэ, тийм биз дээ. Цалин мөнгө нь хаанаа ч хүркүү байхад. Ингээ л хэчнээн сайхан урам зоригтой эхэлсэн эмчийн алдар замналыг нь муусайн наборнууд хар тамхи шиг баллаад хаяжийшд.


Тиймээ тийн, дэлгүүрээс үнэгүй юм авч болдоггүй шиг Монголд авилгагүйгээр хаанаас ч ямар ч үйлчилгээг дутуу авна. Эсвэл бүр авч чадкуу.

Хамаатан саднаараа холбоо сүлбээ сайтай байдаг нь монголын уламжлал. Тэр хамаатнуудаас нь нэг нь л гайгүй шиг албан тушаалд оччихвол тэр клан тэр чигээрээ амьдрал нь дээшлээд ажил төрөлд ороод явчдаг нь бас  монголын уламжлал. Энэ нь хэр тааруухан шиг албан тушаалтны өөртөө л таарсан буруу гарын олз нь ямархуу хэмжээтэй байдгийг илэрхийлнэ. Ингэж илэрхийлэх нь зүгээр орж ирсэн мөнгөнөөс хэсгий нь  буцааж гаргахгүй бол хоол болдоггүй гэсэн монголын бас нэг уламжлалтай холбоотой. Тэгээд хүний нохойд биш, өөрийн нохойд идүүлжийшд, болжийшдээ энэ чинь.


"Самар жимс хоёр нэгэн мөчирт ургадаггүй" гэж Марка дуулдаг байж билээ. Энүүн шиг авилгал ба хэвийн нийгэм 2 зэрэгцэн оршино байхгүүм даа Хорвоод 2 хүйс хүртэл нэг биед заяаж болоод байхад самар жимс 2 л нэг мөчирт ургаад өгчкүү ен. Аль сайхан хөгжцөн, маниусын очиж ажил хийгээд байдаг орнууд авилгалаасаа ангижирцан байдаг. Ядаж авилга хийгээд баригдцан хүн нь ичиж үхкээд огцордог ч юмуу, уулнаас үсэрч амиа хорлодог. Ер нь бол бариггддаг. Яагаад гэвэл энэ чинь хүн алахаас илүү хортой гэмт хэрэг шүү дээ. Тэгж дуулсан уу?

 Харин авилга авдаг орнууд гэвэл Афган, Энэтхэг, Бангладэш, Африкийн орнууд, Монгол энэ тэр байна даа. Манай улсад албан тушаалд оччоод цалингаасаа гадуур орлогогүй яваа нэгнээ "энэ үнэн сүйхээгүй тэнэг, би оронд нь байсан бол сүйдий нь хийжаахгу юу" гэнэ. Ний нуугүй хэлэхэд эмээгийн чинь дүүгийн хуухэд, ээжийн чин үеэ,л авилгал авдаг албан тушаалтан Сандагаа ахаараа чи бахархадаг, түүний хаялгыг хулээдэг, Сандагаа ах шигээ болхым сан гэж боддог бол үүрд энэ шороо тоостой, утаатай, алуурчин, дээрэмчинтэй, ертөнцийн адаг болсон улсдаа амьдраарай чи за!

Ёо би сая яасан бэ, гэнт аймар бухимдаа л явцанаа санажийнэ :D.


Манай авилгын сүлжээний хамгийн сүүлийн задаргаа нь цагдаа, эмч , багш л гэх юм уу даа одоо. Жишээ нь тэр сайхан орнуудын чинь нэгэнд багш нарт нь хахууль өгөх гэвэл, багш хуруугаараа нэг тийш нь шууд заана. Энэ нь наад мөнгөө тэр шургуулганд хийчих гэсэн үг биш харин хаалга руу заасан бөгөөд тэр хаалгаар гарч яваад эргэж битгий ирээрэй гэсэн үг. Хаалгаар нь гарахгүй, нөгөөхөө өгөх гээд зүтгээд байвал цагдаа ирнэ, арга буюу гараад маргааш эргэж ирэхэд чинь сургуулийн оюутны нэрсийн жагсаалтад чинийх байхгүй болцон байна.

3-р ангид сурдаг хүүгийнхээ багшид хэдэн цаас өгөөд дүнгий нь гаргуулах гэж оролдвол багш таныг шүүхэд өгчихнө. Аз чинь таарвал тэр зүгээр л өөрийнхөө нэр төрийг сэргээлгэх гэсэн нь шүүхээс ирсэн бичгэн дээр байжаах жишээтэй.

Та ажлынхантайгаа хоолонд орох гэж гараад үнэгүй хоол хулгайлах гэж оролдоод хамт олныхоо өмнө баригдвал яах вэ. Энүүн шиг л эрүүл хэвийн нийгэмд авилгал өгч авах явдал нь ичгэвтэр, гутамшигтай, өөрийгөө зүгээр увайгүй новш гэж тооцож байгаатай адил юм болдог байх нь байна.

Монголчууд буян ярих дуртай улс. Буянтай царай гаргах гэж ч их хичээцгээдэг. Муу ногоон богооны минь буян, муу эмлэгий минь буян, хэдэн жил эрээн мод дохилоо буянтай ажил шүү .. гэсэн энд тэндгүй дуулддаг. Зөвхөн хийсэн ажлаа л үнэлүүлсэн хүн тэрний энэний буян гэж шагшраад байдгийг санакуу байна. Ил цагаандаа гарсан хэрэг шүү.

Залуусаа, Монгол орноо яг Голланд шиг, Франц шиг, Америк шиг, Япон шиг тайван нийгэмтэй, эрүүл саруул тогтолцоотой, цагдаа нь чамайг баталгаатай хамгаалж чадах, түргэний машин дуудангуут л ороод ирдэг болох, бөхөөр хичээллэдэг том залуу чамайг хаа дуртай газраа дэлсээд авах гэхгүй байх, даргын машинтай шүргэлцчүүл бууж ирээд алчих гээд байхгүй байх, багш нь хүүхдий чинь ад үзкүү, эмч нь чамайг илүү хардаггүй улс болгохыг чин сэтгэлээсээ хүсч байгаа биз дээ. Дандаа муу нэр дуулдаг ч гэсэн ицсийцст өөрсдөө гажиг нийгмийхээ золиос болж яваа цагдаа, эмч, багш нар ч гэсэн мэргэжилдээ эзэн байж, нүүр бардам ажлаа хийдэг болоод, хангалттай цалин авчдаг бол мөн сайхан аа тээ.

Харсаар байтал улаанаар тавиад орцон тарган лаандыг дохисон болоо л тоосонд нь булагдаж хоцорно гэдэг үгүй муухай доромжлол шүү цагдаа хүний хувьд.

Оочир дайраад өөрт ногдохгүй хангамж эдлэх гээд байсан даргынхаа танилд бусадтай тэгш хандлага гаргасныхаа төлөө маргааш нь ажлаасаа халагдаад явж байгаа эмч бүсгүй мөн ч харуусалтай яа.

Багш гэдэг сайхан мэргэжил эзэмшчихээд цалин багын эрхээр эцэг эхчүүдээс нь хэдэн цаас горьдож шавьдаа худлаа дүн тавина гэдэг бурхнаасаа нууцаар загалмайд мөргөж байгаатай л адил арга тасарсан өрөвдөм хувь заяа юм даа.


Бидэнд ингэхгүй боломж байгаа, чадал ч байгаа. Тэгж яриул мөнгө ч байгаа. Жирийн иргэн би өөрийхөө эрхийг хамгаалж хэдхэн үг бичий гэхэд л автмаатаар цойлж төр лүү, төрийн буруу үйл ажиллагаа руу, хууль завхруулагчид руу орчоод байхын. Учир нь авилга л намайг ад үзэж, амьдрах орчныг минь шахаад байгаа нь энэ шүү дээ. Цагдаа, эмч нар нь дориун цалинтай, авилга горьдхооргүй мараалтай. Жирийн иргэн байлаа ч авилга өгөхийг оролдсон хэрэгтээ л хөөрхөн банга хүртдэг байсан бол гудамж талбай хэчнээн сайхан байх бол. Олон ч амь аврагдах байсан байх. Даанч тэдний цалинд өх мөнгий нь, цалинг нь бүрдүүлэх татвар өгөх иргэдэд ажлын байр бий болгож чадах хэдэн шинэ хүнд үйлдвэр барих мөнгий нь (юу болчвоо энэ, за ардаас нь уншчаарай.) худлаа тэтгэвэр хэдхэн цаасаар нэмэх, 70 минган цаас өх, гишүүдийг тэрбумаар хахуульдах, тэртэй тэргүй талаас илүү нь унацанд явчдаг төслийн төсөв болгож төрийн байгууллагуудад хуваарилжийнэ гэсэн нэрээр шаагаа л шаагаа л дуусаа. Утааг арилгах, ядуурлыг устгах, хотоо цэцэрлэгжүүлэх юу юу ч билээ  баахан сүнс шиг тунгалаг төслүүд. Угаасаа тэр төсөл хэрэгжүүлэх гэдэг чинь бол ухаан нь чамайг нэг хонь аваад ир гээд 100 минган цаас өгсөн бол, чи 1000 төгрөгөөр баатам цаас худалдан авч хонь зурж тавиад үлдсэн 99 минган төгрөгий  нь кармаалах гэсэн маягийн л юм болдог шд. 99 минга дээр бишгүй эзэн гарч ирнэ л дээ. Эхлээд ийм төсөл үүсгэх, зохиолгох, хийх эзнээр нь чамайг сонгуулах, зурмал хоний чинь жинкэн гэж батлуулах бла бла...


Монголыг авилга авч байгаа түшмэл ч биш, харин авилга авч өгөлцөх бололцоог олгоод байгаа тогтолцоо нь боомилон алаад... одоо бараг үхэхэд нэлээ ойртсон байх шүү. За тэгээд энэ мэт халаад байвал сонгуулийн тогтолцоо руу оры шүү дээ яах аргагүй. Манай одоогийн сонгууль бол авилга гэдгий чинь яруу тодоор үзүүлдэг ганц сайхан шоу. Шоудаад дуусдаг бол яахуу, гэтэк хөшигний ард тэрнээс аймар юм болжээшд. Ер нь ч хамаг юм энэ сонгуулиас л эхтэй. Хамаг байдгаа сонгуульдаа тавьж туучаад дараа нь тэрийгээ маниусын мөнгөнөөс  хэд нугалаад авдаг юм.

Монголд авилга авч байгаа хүн бүрийг олж гэсгээх, ерөөс авилгыг шууд зогсоох боломж бараг байхгүй, бүр бүх юмаа баллаж ч мэднэ. Тэгээд ч өөрчлөлтийг тэд өөрснөө биш бид хийнэ. Гэхдээ талбай дээр жагсаж биш, оюун санаагаараа хийнэ.


Эх орондоо хайртай залуусаа, авилга гэдэг бол яг л эмэгтэй хүнийг түлхэж унагах шиг гутамшигтай явдал юм гэдгийг, эх орондоо хайртай бүсгүйчүүдээ, авилга гэдэг бол олны өмнө нүцгэн явах шиг л ичгүүртэй үйл юмаа гэдгийг л оюун санаандаа ухамсарлаадхая тэхүү эхлээд. Тэгий л даа.  


2010.03.25