Зиа зүгээр сууж байхаар хүмүүст жоохон зөвлөлгөө өгдийн билүү. Ядаж л ухаантай харагдана биддээ энэ чинь. Нэг ч болтугай хүн аая яасан ухаантай зусав гэж байвал мянган хүн хараасан ч ёстой гайгүй байнаа хө.

Эхнийх ину. Зиа энд тэнд цхилгаан шат, дэлгүүр хоршоонд явж байвал камер ажиллаж байна гэсэн бичиг байх вий. Тэгвэл ийш тийшээ сортолзоод хараад байлгүй хайнга байгаарай. Эсвэл худлаа нээх “ай хөөрхий камер нь эвдэрчээгүй байгаан байна”, “ажиллаж л байвал яамай даа”, “хэн ажиллуулж байгаан бол”, “хөөрхий тэр зураглаач дандаа ажиллаж байхын” гэж мэгээд тохитой томоотой хүн шиг хэлбэртээд байваа. Камер гэдэг чинь тэлвийзэд байдаг. Тэлвийз гэдэг чинь зурагтаар гарах боломж гэсэн үг шүү. Тэхээр аль болох үсээ сайхан илээд, хувцасаа янзалаад зурагтаар гардаг хүмүүс шиг ямар ярилцлага өгөх вэ гэдгээ сайн бодоод явах хэрэгтэй шүү. Вмыг яаж мэдэх вэ аз болж тв стаар болох ч юм билүү.

Зиа сүүлийн үед сахрын өвчин ихсэж. Ер нь өвдөхөд хэцүү болж дээ. Өвдлөө гээд эмнэлэгт оолчерлоод үзүүлэх гэж явсаар байтал хэдэн сарын нүүр үзнэ. Шинжилгээ өгж эмч нарт набор маборхон бариулж явсаар байтал нөгөө өвчин нь далд үелүүгээ ордогиймуу яадгын өвдөхөө болиод эсвэл бүүр эрүүл явжээсэн үеээ мартаад өвчиндөө дасал болдог байхаа. Эртүүд би бүүр илт хазгар болчоод яваад байсан билээ хүн хэлжээж гутал дотроосоо чулуу гаргаж хаясышд. Зиа тэхээр яах вэ гэхээр нэг айхтар том шаардлага тавиад өлсөглөн зарла. Амееркийн ерөнхийлөгчийг огцруулая гэдиймүү. Хоёрын хооронд хэдэн цаас нэхээд хэвтчихвэл тэрийг чинь өгөөд юун эмчлэх мантай эрүүл мэндээрээ хохироод дуусий шүү. Тэгээд 7 хоног гүрийчихвэл эмчлүүлэхгүй, шинжилгээ өгөхгүй гэсэнч хүчээр шинжилгээ аваад сайхан эмчилээд өгнө. Тэхэд 7 байтугай 70 хоногт багтаж биерүүгээ эмчийн гараар тариа шахуулж үзсэн хүн байхгүй биддээ.

Зиа тэгээд гадуур дотуур их ажилтай байнга гүйж харайж байдаг улс байна уу. Хааяа хоёр мантуун бууз идчихээд байдаг гарах ажил гараад юу юугүй хоёр алхаад шингэчихээд байна уу. Хэцүү шүү дээ би ойлгожээн. Хөл гар өвдөөд, гадаа хүйтэн нойтонд их алхана гэдэг ямар сайн байхав дээ. Тэгвэл шууд суулт зарлах хэрэгтэй. Би дарга таны ийм юмыг эсэргүүцэж суулт зарлаж байна гээд жижүүрийнхээ тэнд очоод нэг маасаг зүүгээд ягийтал суучих хэрэгтэй. Өө сайхан шавайгаа хантал хамаг биеэ суллаад суугаал байх хэрэгтэй шүү дээ.

Зиа энэ тэндгүй сайхан уралдаан тэмцээн болоод Саймон Коул энээ тэрээ гээд сайхан шүүгчдийг таньдаг болжээшд бид. Тэхдээ тэд од болдын байлаа харин монголчууд од болкуу байгаа нь шүүгчдийн муугийнхуу эсүүл монголчууд шүүгчдээ сайн ойлгохгүй байгаагынхуу. Тэхдээ од болох эсэх нь ямар хамаа байна сайхан тэмцээн зохиогоод байх хэрэгтэй шүү дээ. Юунаас дутхав дээ. Манайх чинь бас яаж дутхав Юнийвээрс бээст сонг гэдэг тэмцээн чинь жоохон харлаг царайтай болхоос гадаад шүүгчтэй аан. Би тэр гадаад шүүгчийг бодоод байдын лав гадааддаа байсан бол юун Саймон Коул, Майкл Жээксон аан балалсан мундаг хүн байх гэж. Учир нь манайхан учиргүй дагахын байлээ.  Гүү тэхдээ гадаад л бол сайн байдаг хорвоо хойно доо. Тэрүүнд оролцох гэж байгаа бол залуус минь дээд доод өнгөгүй дунд өнгөөр голчлон дуулах хэрэгтэй шүү.  Хараад байхнээ гадныхан дандаа дунд өнгөөр дуулдаг болхоор шүүгчид нь тэгэж загнадагүйм шиг байлээ. Манайхан л сагсуураад дээд доод өнгөгүй байлай авдым шиг байгаан. Шүүгчдээ тамлаад зуснууд зүгээр.

Өөр зөвлөгөөнүүд байвал байж л байна.