Нэг дээд сургууль байгуулхысан. Жинхэнэ мөнгө олдог. Сагсайтал баахан мөнгө тэвэрчээл сургуулиасаа гарч байвал хичнээн сайханб. Юм заалаа мөнгөө авлаа гээд л болоо. Одоо ер нь аливаа сургалтын байгууллагууд л хамгийн үр дүнтэй байх шиг байнаа.Уг нь хар ухаанаар бодход хүн бүр дипломтой болсон, мастер докторт ч ажил олдохоо байсан өнөө цагт сургалт шиг хогийн бизнес байхгүй баймаарийн. Тэгсэн гүү эээ сургалт л лаахым шиг байна. Сургалтанд суух чинь гол нь сурахдаа биш юм байна. Ажил хийхдээ ашиглахдаа ч биш юм байна. Гол нь диплом авахдаа, бас хонхны баяр хийхдээ юм байшд. Цүү хаяхадаа бишээ гээд байхад би ч ойдогүй нойлын ногоон тэг байсан дөө. Тэхдээ сургуулийг ч нэг юм ойлгосоон. Тэхээр сайхан дарайсан диплом өгдөг бас баяр сайхан зохион байгуулдаг сургууль байгуулнаа. Бүх хүн төгсөнө, бүр улаан дипломтой төгсөнө, бүх хүнд унжуурагтай дамран малгай хар хөх нөмрөг өгнө. Ингээд ирхээр хүмүүс манайхыг чиглэхгүй яахав дээ.


Ингэцэн байхад хогоороо болсон хуульч эдийн засагчийн сургууль байгуулсан ч манайх шудрага бус өрсөлдөөний газраас сануулга автлаа бүх оюутануудыг өөр дээрээ татах байлгүй. Тэхдээ над шиг ухаан нь ундарч байдаг хүнд энэ нь жулдана шүү дээ. Би шинэ тутам гарч байгаа мэргэжлээр элсэлт авнаа. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр энэ хүмүүст байгаа улаан дипломууд үнэн хэрэггүй нийгэмд ашиглагдадгүй мэргэжлийх гэдгийг би одоо л олж харлаа. Тэгээл шинэ тутам гарч байгаа сургалт бол хамгийн үр дүнтэй болж байна шүү дээ. Шинэээр юу мөнгө олоод байна олж хараад мэргэжил олгох сургалт явуулбал хүмүүс шаваад балай авна шүү дээ. Тухайлбал Бөө. Надаас сэргэлэн нэг цус нь энийг олоод хараадхаж. Бүүр сэргэлэн нэг нь өдөрт хорин бөө шинээр бий болгож хэдэн арван саяыг халаасалж байна гэжээшд. Би энийг харсан бол алкуу юу. Дөвчин гэгч нь бөө байах байлаа би хавьтсан, ойртсон, харсан, зөрсөн, бүгдээ бөө болгоол яваад байна шүү дээ. Бөө болкуу бол болохгүй өвөө байна даа. Та чинь 95-тай гэлүү. Бөө болохгүй бол одоо юу юугүй гялтайх нь дээ. Тэнгэрээс дуудлага ирсэн байна. 5 саяаа бариад ирээ бөө болгоод амь насыг чинь авраад өгий гээл аан юухан байхав дээ.


Зиа өөр юу мөнгө олоод байна вэ гэхээр жагсаал цуглаан. Мэргэжлийн жагсагчдын дээд курс байгуулаад ирнэ. Хичээлийн хөтөлбөрт нь хэрхэн юм нэхэж сурах вэ, төрөөс амлалт болон мөнгө нэхэх, захиалагчдаас нэхэх гэдэг 2 төрлийн нэхэлт байна. Аа бас үг хэлэх дэлгэрэнгүй аргууд, ард түмний төлөө амиа золиосолж буй мэт дүр эсгэх сонгодог аргууд гэсэн хичээлүүд орно. Энэ бүхний эцэст суралцагчийн амьдрал айхтар дээшлэх бөгөөд арт түмний амьдрал нээх хамаагүй юм. Мах 7000 хүрээл биз.


Эх орончийн сургууль байна. Зиа энэ анги бол нэлээд хүний анхаарал татах байх. Хэрхэн эх оронч харагдах вэ, хийж байгаа үйлдэл бүрээ хэрхэн эх орныхоо төлөө болгож харагдуулах вэ, эх орноо хайрлаж яаж уйлах вэ, амь наснаасаа илүү эх орноо гэж хэлэх нь заавал үнэн байх албагүй байдаг тухай хичээлүүд орно. Би эх орныхоо төлөө бааалаа гэх нь ч юуийн ядаж эх орныхоо төлөө мисс боллоо, эх орныхоо төлөө сургуульд сурлаа, эх орныхоо төлөө гадаадаар явлаа, эх орныхоо төлөө их хурлын гишүүн боллоо, эх орныхоо төлөө элэгний нухаш идлээ юу ч байсан эх орныхоо төлөө болгож харагдуулж чадаж байгаа хүн бол манайд ороод хэрэггүй л дээ. Тэдэнд шууд хүндэт дооктор цол олгоноо.


Ер нь тэгээд юуны ч сургалт явуулсан болноо. Сургуульд сурмаар байвал бүгдийг л авна. гол нь мөнгөө бариад ирэх л хэрэгтэй.


Бизнесийн санаа байгаад байдаг хэрэгжүүлэх гэхээр мөнгө, газар, байр байдагүй ер нь санаанаас өөр юм байдагүй би лав баяжахгүй ээ. Эгэл биш сургууль ингээд нурлаа.