2017 он шиг шажигнасан жил болж байгаагүй санагдах юм. Нэг сар гарав уу гүй юу л хурал мурал дээр гялгар уут шажигнуулж боов гаргаж идээ л, бохь мохь зажлаа л эхэлсэн. Уг нь улстөрч хүн муу муухай шуугианд ч хамаагүй холбогдож байвал пиарт нь сайн юм гэсэн. Гэхдээ боов Хэн гэсэн хочтой яаж байхав дээ бас. За энэ олны хэсгийн яриа ч яахав, оныхоо шилдэг лагуудыг тодруулы даа.

Оны бичиг үсэгтэй эрхэм

Билэгт гуай шүү дээ. Их хурал дээр цаас уншаад байдаг. 

Нэг найз маань, “энэ эгч юмаа гэртээ биччээд ирдийм болуу, ирээд бичдийм болуу” гэж асуусан. Хариуд нь нөхөр нь, “ирээд бичихээр чинь яаж принтлэхийн” гэсэн юм даг. Харандаа бариад бичиж болдгийг мэддэггүй нөхөртэй ч байх гэж дээ. Дараа нь найзуудаараа гадаа явжээсэн чинь Билэгтэй гуайтай тааралдаад. Тэгсэн нэг нөхөр маань, “тэр цүнхий нь хар даа. Бал цаасаа хийцэн явжийнэ” ч гэжаах шиг. 

Би нэг найзтайгаа “тэр оноос өмнө цаас харахаа болино” гэж мөрийцсөн юм. Мань хүн ч бараг харахаа больцым шиг санагдаад. Тэгээд мөрийгөө авы гэхээр найз, “гартаа л барихаа больсноос биш ширээнээсээ юм хараад байнаа” гээд халгаахгүй байгаа. Ажигласан чинь нээрээ юм хараад ч байх шиг. Дээр үеийн зурагтын хөтлөгч шиг үе үе наашаа хараад уншаад байдаг болсон байна лээ.

Гэхдээ энэ унших чинь бас сайн талтай. Чуулган дээр чимээгүй суугаад байгаа гишүүд нэг л дэмий юм хийгээд байгаам шиг санагддаг бол Билэгт гуайг хэн ч хэлэх үгээ бичээд сууж байгаа л гэж бодно. Зүгээр юм ярьж байгаа гишүүдийг уншиж бичиж чаддагийг хэн ч нотолж чадахгүй. Харин Билэгт гуай бол баталгаатай. Бас үсний загвар стайл нь үнэн ганган болж байгаа. За энэ арай ч хамаагүймүү болий доо.

Хүрэлсүхийн засгийн сайд нараас гишүүд асуулт тавих завсраа Билэгт гуай “...энэ хүн сайн хүн. Сайдын ажлыг сайн хийж чадна гэж бодож байнаа” гэж уншсан билээ. Хэдийгээр сонсоход асуулт биш юм шиг боловч харахад ? тэмдэг байсан л байж таарна.


Оны согтуу эрхэм

Энэ дээр Дамба-очир гуай юу Ундармаа гишүүнүү, аль эсүүл би юу гээд сэтгэл гуравдчаад байгаам л даа. За би ч яахуу, намайг ямар хүн таних биш дарга нараа л ярий. 

Тэд хоюулаа л согтуу байгаагүй гэж мэдэгдсэн. Тэхээр улам л муу баймаарын уг нь. Жишээ нь ийм яриа болуул яахын:

-Дамба-очир...

-Ямар?

-Нөгөө эрүүл хэрнээ согтуу юм шиг яриатай

-Аан Ундармаа шиг үү?

Ундармаа гишүүн чинь орж ирчээд суудлаа андуурах шахаснаа өөрийнхөөө сандал руу явсан, нэг тийм санжганасандуу байдлаар. Тэгснээ амаа шилэмдэнгээ хажуугийн хүнээ нэлээн удаан харсан. Ам нь цангаж яджаахад фокус нь таарахгүй хэцүү байсан байх. 

Дамба-очир гуай ч харин хашир байсан шүү. Аль хэдийнээ сандал дээрээ сууцан байсан. Зүгээр мань эр согтуу ирж сууснуу, ширээн доогуураа юм шаагаад байснуу гэдгийг мэдэхгүй.

Ундармаа гишүүнийг эндээс: 


Дамба-Очир гишүүнийг эндээс харна уу: 


Хэдийгээр архи уугаагүйч гэсэн Н.Учрал гишүүн бас суудлаа андуурсны дараа “эднүүсийн сандал дээр баавгай туулай муулайны зураг нааж өгье өө” гэдэг яриа болсон. Зурагтаар гарахад нь “мөөгөн дээр суудаг Б.Ундармаа. Яавлаган дээр суудаг Л.Энх-амгалан” гэсэн титр урсах байж. Муугүй л санаа.


Оны гаригийн эрхэм

С.Жавхлан гишүүн л дээ. 

Ер нь энэ хүний энэ явдлыг оны онцлох руу оруулж байснаас тусад нь ном бичүүштэй. Авах юм ихтэй хүн. Бурхан халдунд гав ганцаараа очцон ч үг хэлжээх шиг. Үрийн санаа ууланд гэж тэр байх. 

Чуулган дээр Бурхан Халдун уулын нэрийг өөрчлөх санал хэлэлцэж байлаа л даа. Саналыг Д.Оюунхорол сайд асан оруулж ирсэн юм. Тэгээд хэлэлцээд батлаад дууссаны дараа Жавхлан гишүүн гэнэт сандраа л юм яриад эхэлдийн. Ганц мэддэг юмыг нь яриад өнгөрчих шиг болсон байх.

Тэрээр микрофоноо асаалгаад, “Бурхан Халдун уул биш Бурхан Халдун хайрхан уул гэж нэрлэх хэрэгтэй.Тэгээд өчнөөн эрчүүд байсаар байтал эмэгтэй хүн энэ хайрхны нэрийг хөндөж оруулж ирсэнд сэтгэл дундуур байна. Би завсарлага авмаар байна” гэсэн юм. (энэ дээр ядаж Оюунхорол гуайг эмэгтэй гэснийг нь бодоод Жавхланг уучлах ёстой санагдана. Ганц хэвийн үг.)

Орь ганцаараа ямар нэг гариг дээр байгаам шиг сэтгэж буй, мухар сүсэг бүхий парламентын гишүүн тэрээр хүйсээр ялгаварлав. Мөн тогтоолын төсөл батлагдахын өмнө намын бүлэг л авч болдог завсарлагыг төсөл батлагдсаны дараа, ганцаараа авах гэж оролдсон юм. Төмсийг модноос түүж, тугалнаас загас зулзгалуулж магадгүй түүнд завсарлагы нь нэгмөсөн өгцөн бол дээр байх байлаа даа.


Оны айлчилсан эрхэм

Олон улсын бишээ. Зүгээр Их хурлын дарга аймгуудаар орсон “айлчлал”. 

М.Энхболд гуай гуравдугаар сарын сүүлээр Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулж аймгуудаар зочлоход Сарантуяагийн тоглолт шиг учиргүй бүрээ бөмбөр, эгнээ жагсаал болсым даг. Уг нь энэ явдлын өмнөхөн нь даргыг ийм сүржин тэнэг хүлээж авдгийг УИХ-аар хэлэлцэж болиулсан юм. Тогоо халуун дээр нь нэг хайрчихсан санаачлагчийнх нь царайг хармаар л байна. Яаж ийм хамаг амьтан зургаан зүйлийн дургүй, инээд хоёрыг зэрэг хүргэсэн юм бодож чаддын.

Өөрснөө больтооноо өмссөн хахир улирлаар хүүдүүдийг дан цамцтай зогсоосон энэ “айлчлалын” дараа аав ээжүүд нь эсрэг санал өгсөн байхоо.


Оны өөртөө итгэлтэй эрхэм

Бурхан будда хүртэл “намайг шүтэх эсэхээ өөрөө мэд” гэж хэлсэн орчлон дээр өөрийнх нь зургийг хүсч явдаг хүн байдаг гэж бодох нь үнэхээр агуу нарцизм юм байна. 

Нарцисс ч гэсэн өөрөө л өөрийгөө ширтдэг байснаас биш “ та нар намайг харахыг хүссэн биз дээ” гээгүй. Цочир байдлаар УИХ-ын гишүүн болох нь зарим хүнийг их эвддэг угаасаа. 

Бэлгийн дарамтанд орсон сонгогчийн царай.


Оны уулгамч эрхэм

Улс орон хямарлаа гээд нэг л их наяад оны Өмнөд Солонгос шиг хөдөлгөөн өрнөх шахаж билээ. 

Дэлгэрсайхан гишүүн дуун дээр нь шуургалж очоо л 100 сая төгрөг төрдөө хандивлачихав. Гэвч тэгсгээд энэ “хөдөлгөөн” нь хөшиж унтарсан. Буцаагаад авалтай ч биш, бусдыгаа “өгчих л дөө” гэж ятгалтай ч биш, нээх хачин юм болоо л өнгөрсөн дөө. Баярхаад байгаа ч юм шиг, цохьсон мөнгөнөөсөө буцааж амсуулаад ч байгаа ч юм шиг.

Уул уурхайн бизнест бол хуучин акул, Улсын их хуралд харин шинэхэн загас тэрээр энэ хандив нь ард түмэнд таалагдаж магадгүй гэж бодсон байх. Хэдийгээр тэр хандивлана гэдгээ зарлаж, дараа нь хандивласнаа зарлаж, гивтаанзныхаа зургийг фэйсбүүк дээрээ тавьж... гээд нэлээн л хөл хөсөөн болсон. Гэвч хүмүүүс Осоржамаагийн лайвуудад автаад нэг их анзааралгүй өнгөрчихсөн юм. “Ард түмэн” чинь яг гарт нь л май гээд атгуулсан төгрөгөнд л баярладаг болохоос дам тус, хэтийн өгөөж энэ тэрийг түй ч ойлгохыг хүсдэггүй хүмүүс юм шүү дээ.

Худлаа гэвэл энэ гивтаанзыг хар   

 Оны хочлогдсон эрхэм

Энэ жилийн хамгийн их дурдагдсан, бичигдсэн хувцас бол бандааш байлаа. “Бандаашаа өмсөөд гарсан, өөр асуулт байна уу!” гэдэг бол шинэхэн гишүүний омголонхон хариулт. 

Манай улсыг удирддаг хүмүүсийн төлөвшил, боловсрол, явдал суудал бол дүүрсэн хэрэг болсон. Угаасаа энэ улсыг удирддаг хүн болоход дур, мөнгө хоёроос өөр юу ч хэрэггүй. 

Гэхдээ хүмүүс нь тэднүүсээ шоолоод болж өхгүй юмаа. Үйлдлээр яривал дээхнэ “өмсдөг Дамдиндорж” гэдэг хүн байх нь байсан. Гэхдээ тэр бандаашаа өмсөж байгаад тийм хоч авсан юм биш. Харин өмсөх мэхээр олон даваа авсан алдарт бөх юм. 

Хувцас хунар талаас нь яривал Майк Тайсон, Лэйди Гага хоёрын дараа дотуур хувцсаар нэрлэгдсэн дэлхийн гурав дахь хүн болж байна. 

Киногоор бол сүүпэрмээн учиргүй бандаашаа өмссөн байдийн. Ер нь магадлалын онолоор Гантулга гишүүн энэ хоёр л найдвартай бандааштай хүмүүс. Бусад хүмүүсийг хараад бид бандаашаа өмссөн эсэхийг яаж мэдэхийм бэ. 

Одоо тэгээд мань хүн олон янзын ганган зангианууд зүүгээд зурагтаар үзэгдэхээр автмаатаар л “гишүүн маань бандаашныхаа өнгийг зангиатайгаа хослуулдаг болуу” гэж бодогдоод байх юм. Угаасаа одоо шилдэг залуу улстөрчөөр шалгарахым чинь.


Оны ишиг шиг эрхэм

Эврээ ургахаар эхийгээ мөргөдөг амьтан бол ишиг. 

МАХН-ын нэг лидер О.Баасанхүү намынхаа их хурлыг зарлаж, баахан хүн автуусаар зөөж авчрангуутаа бурхан аав Н.Энхбаярыгаа огцруулаад, хөөгөөд, блоколдог байгаа. Бүр амбаардаж, зодсон ч гэх юм. Тэрч арай худлаа байх. Ямартай ч “Баасанхүүд автуустай хүмүүс байтугай автуус ч байхгүй. Хэн түүнд эвэр ургуулав?” гэдэг яриа хуурай өвсөнд ассан түймэр шиг явлаа.

Энхбаяр гуай бол яахав дээ, салаавч л өгдгөөс биш мөчөөгөө өгөх биш ямар. Шууд зурагтаар гарч Баасанхүүг өөрийг нь хөөлөө. Цол тэмдэг нь ч тэр дороо апдэйтлэгдэж “Монгол улсын 3дахь ерөнхийлөгч...” гэхээ болиод “МАХН-ын дарга Н.Энхбаяр” болсон байв. Голсон нэр голд орно гэж. 

Одоо энэ хэд маань шүүх дээр байгаа байх. Шүүх өтөлж яваад нь биш өсч байгааг нь ялуулсан ч ёс суртахууны хувьд О.Баасанхүү ялахгүй. Учир нь Н.Энхбаяр гуай ялагдахгүй. Ялагдагчгүй ялагч гэж байдаггүй. 

Цолмон аниад дэлхийн улстөрийн хүрээнд болж болох бүх тохиолдлын шаблон байдгийг залуу гишүүн маань тооцсын болуу даа.


Оны бантсан эрхэм

Зүгээр хэвийн юм ярина гэдэг гишүүн С.Жавхлангийн хийх ажил биш. Тэрээр нэг л өдөр “би ажил хаяад байхад намайг тасалснаар бүртгээд байх юм” гэсээр зурагтаар гарлаа. Ажил хаях нь чамгүй хор хохирол бүхий тэмцлийн нэлээн шийдсэн арга хэмжээ мөн л дээ. Гэхдээ мань эрийг ажил хаянгуут орон зай нь үгүйлэгдэж, гишүүд маань гансарч, “энэ асуудлыг Жавкагүйгээр ярих эвгүй байна” гээд тардагт эргэлзэж байна. 

Тэрээр ажил хаялтаа ажлынхаа өрөөнд үргэлжүүлэв. Хэрхэн ажил хаяж байгаагаа зураг видеогоор баталгаажуулж фэйсбүүк дээрээ тавьсаар байв. Бөмбөг хаях юу юм бэ, наана чинь Жавхлан ажил хаяж байхад. Гэвч тэр бууж өгсөн. Харин тайлбар күүл байлаа. “Би есөн есийн наян нэгэн цаг хүлээлээ. Одоо боллоо!!!”. Тиймээ, үүнээс илүү утга учиртай тоо, хаана байгаа юм бэ?

Тэр ганцаардсан харагдаж байна. Тэр эх орондоо хайртай байхад л бусад нь аандаа болно гэж бодсондоо ганцаардаад байгаа юм. Мэдлэггүй сайхан сэтгэл, мэдлэгтэй хахир санаа хоёр тэнцүү хорлонтой.


Оны ерөнхийлөгч эрхэм

Хуримнаас хойш нөхрийнхөө барааг харсангүй гэдэгэрхүү юм болсон доо.

Сонгуулиас хойш л ерөнхийлөгчийг хүсэхээр Зи дарга гарч ирчээд болдоггүй. Ерөнхийлөгчөөс асуухаар л Зи хариулдаг, ерөнхийлөгчөө гэхээр Зи айн гэдэг болсон. Сүүлдээ хүмүүс гайхаад эхлэхээр Зи “би ерөнхийлөгч биш болохоор...” гэдэг тайлбар хэлээд ардаас нь юмаа ярьдаг болов. Хүн хүүхэддээ юм авч өгчөөд, “наадах чинь чинийх, чи өөрөө л мэд” гэсэн хэрнээчиглүүлээд байдаг шиг.

Хар үг, сэтгэл хөдлөл, хамаа намаагүй тоонуудаас бүрдсэн асар олон албан бичгүүд дээр нэмээд Зи Ерөнхийлөгийн “30 гэр бүл гэдэг чинь 3 саятай толгой холбосон үг юм” гэдэг тайлбар сэлт нийлээд Ерөнхийлөгчийн институтын боловсролыг илтгээд байхаа яаралтай болиуштай байна.


Оны үзэгдэл эрхэм

Жилд нэгхэн удаа болдог зүйл Наранхүү гишүүний хуралдаа ирдгээс өөр байдиймуу даа гүй юу. Мэдээж намрын улирал нэг удаа тохиодог ч урт үргэлжилдэг. Нохойны ороо ч урт. Яргуй дэлгэрэх ч урт. Унага тамгалах нь олон. Хүүхэд сургуульд ордог ч бас олуулаа. Гагцхүү Наранхүү гишүүн л чуулгандаа суух нь тооны хувьд нар шиг, тохиолдлын хувьд агуу тэсрэлт шиг цор ганц удаагийн хэрэг явдал юм даа. 

Түүний энэ жилийн ирэлт хоёр өдөр үргэлжилж сэтгэл цайлгасан. Гэхдээ тэр дэмий юм хийжээ. Хэсэг хуульч залуус зурагт үзэж байснаа гэнэт Наранхүүг олж хараад “нээрээ ийм хүн байдаг шд. Хөөе буцааж татья аа хэдүүлээ” гээд бужигнаад явцан. Ирээгүй байсан бол тэр чигээрээ санахгүй л байсан байх.

Шинэ жил, цагаан сар шиг гоёхон гишүүн маань хэвээрээ, сайхнаараа байноо.

Оны хэрүүлч эрхэм

Солиороодаарай чи гээ л Дамбажаа ноён шиг загнаад суужээснаа “Чи мөнгө идээгүй юу, энэ төрөөс?” гээд хэрэлдээд явчихыг хоёр навчаараа сонссон л юм даа. 

Сангийн сайдад Ч.Хүрэлбаатарыг томилох эсэх хуралдаан дээр хуучин засгийн Сайд Ж.Мөнхбат ийнхүү хэрэлдсэн юм. Нөгөө талын хэрэлдэгч нь “чи төрийн мөнгө идээ биз дээ?” гэснээр мань эрийн шарыг гозолзуулж хаана байгааг марттал нь уурлуулсан юм болов уу даа. Төрийн мөнгө идсэн хүмүүс уурлах ч лүд юмаа.

Хүүгээсээ төрсөн аав гэж байдаггүй. Төрийн алба хашиж баян болсон хүмүүс шоронд ордоггүйм гэхэд ядаж ард түмэндээ даналзахгүй байж болдоггүй хорвоо аж.


Оны драм тавьсан эрхэм

Оны оны гээд зөндөө л бичлээ. Цааш нь бичих үү яахуу ккк. 

Их хурал дээр гаднаас орж ирээд бааварласан тохиолдлууд нэг бус. ХХБ-ны Орхон захирал Их хурал дээр “битгий олон юм яриад бай” ч гэлүү базарваань, арай ч тэгж хэлээгүй байхаа. 

Харин хамгийн саяхных Хурц генерал боллоо. Цаашаа ярихуу яахав гэнгүүт танхим таг чиг болсон. “Яахым бэ, битий ярь” гэсэн баахан нүднүүд хөөрхий, дуу нь ч гарку. Хоолой нь гатцым байгааз. Тэгэхэд л бид үнэн хүчит, хуурнин шуугигч гэдгийн утга учрыг жинхэнээр нь харсан.

Дараахнаас нь эхэлсэн Лу.Болд гуайн бувтналт, Батзандангийн банталт, Нямдорж гуайн нялуурал, Миеэ даргын миегнэлт, Жэнко ерөнхийлөгчийн буцалт зэрэг нь генералыг л аргагүй ддддд аварга гэдийг нь харуулж байлаа. Тэгснээ солонгосууд угаасаа хүлээж авахгүй гэнээ ч гэжаах шиг. Хүлээж авахгүй гэсэн мэдээ гарангуут тэр дор нь устгуулж ч байх шиг. Аа гэхдээ үхсэн өөрийгөө хулгайлж аваачаад элчингийн байрандаа 

Хурц гуайг ганц Солонгос явуулчихад яахав дээ.