Зиа ингээд  эхэллээ дээ. Юу гэжүү надаас авлагтай улсууд мөнгөө нэхэж эхэллээ дээ. Аймааруу. Асуултгүй аймаар байлгүй яахав.

Зиа худлаа яриад ч яахав Дэлхийн аврага эхлэллээ. Хөлбөмбөгийн аврага шүү. Ямар ч пиавдалтын тэмцээн биш. Хөлбөмбөг дэлхийд шашин болтлоо хөгжсөн аймаар том спорт шүү дээ. Хөлбөмбөгтэй танилцаж байлаа. Манийг бага байхад ах нар ярьдаг байлаа. Марадоно гэж нэг айхтар хөлбөмбөгчин байлаа. Баруун хөл нь аймаар хүчтэй. Тэрийг хөлийг нь хөлбөмбөгийн холбоо хорьчихсон. Хориотой хөлөнд нь хар тууз уяаад өшиглөхийг нь хорьчихсон. Тэгээд байхад зүүн хөлөөрөө тоглоод дийлдэдгүй гоолдоол давхиад байдаг айхтар лүд байдаг гэнээ. Тэгээд дэлхийн аврага дээр Бразилын шигшээ аргаа бараад нэг хар сармагчин авчраад хаалгачаар тоглуулж гэнэ. Нөгөө сармагчин хаалганы өмнө очоод самар цөмөөд зогсоод байжээ. Одоо бодход самар цөмдөг нь ч ямар учиртайн. Зиа тэр яахав хар сармагчин самраа цөмөөл зогсож байсан нөгөө хоройтой хөлтэй Марадоно гэнэт уур нь хүрээд хориотой хөлөөрөө өшиглөж орхисон чинь нөгөө хар сармагчингийн цээжинд оноод, цээж нь дэлбэрээд үхчиж гэнээ гэж ярьдаг байлаа. Тэр Марадоно гэдэг зус ганц сармагчингын цээжнээс бултуулаад өшиглөж чададгүй л байсан юм байхдаа, тэр сармагчин ч гэсэндээ гараараа хаахын оронд цээжээрээ очиж тулдаг хөгийн юм ярьжээсэн байгаан.

Ингэж ярьсан амьтан хүн оролцсон аймаар спортод дуртай бололгүй яахав дээ. Тэгээл бацааан яахав хөлбөмбөг үзэх гэсэн ганц гацаа гараад тв байдаггүй. тэгээд яахав орчин үеийн тээхниг тэхнологийн хөгжил цэцэглэлт тус болж 90-ээд оны сүүлээр хөлбөмбөг үзэж эхэлсэн юмдаг. Тэгсэн үхсэнийх нь хориотой хөл байхав сайхан бөмбөг өшиглөөн тоглоом байв. Зиа тэгээд энэ споорт чинь мань мэтийн пиав уух хүсэл дээр тулгууралсан сайхан эд болохоор дорхноо л хөгжөөд ирж байгаан. Хамгийн гол нь панаатууд дунд биеэ сайн авж явах хэрэгтэй. Та огт хөлбөмбөг мэдэхгүй байсан ч хамаагүй миний зөвлөгөөг сайн дагахад болно.

Та эхлээд ямар нэг тод өнгөтэй хувцас өмсөж болохгүй шүү. Тэгвэл гайгаар нэг багын өнгөтэй адилхан болоод тэр нь тоглож таардаг хүн амьтан за манай германууд түрүүлнэ бээз гэнгүүт юун гитлаар вэ муусайн нацистууд гээд галзуураад унаж гай болвоо. Тэгвэл тэгээл чамайг оогт хөлбөмбөг мэдэдгүй хүн байна худлаа пиав уухжээн гээд онигоо болно шүү.

Зиа дээрх зөвлөгөөнөөс ямар нэг улсын нэр хэлээд хэрэггүй гэдгийг дээрх зөвлөгөөнөөс олж авсан бол одоо юу ч ярихгүй пиав ууна гэж байхгүй тул "зиа хө тоглолт сайхан болжээн тэ, манайх ялах гэж сүйдийг нь хольжээн тэ" гэх маягын сайхан ерөнхий зүйл яриад явжээж болно. Бүгд хариуд тийм шүү дээ гээл хүлээгээд авна. Панатууд хамгийн нөхөрсөг хүмүүс.

Зиа тэгээд бүгд ямар нэг юм хэлээд орилж байгаа. Ойр хавийнхаа хүмүүсийн юугэж орилж байгааг дагаж орилоод байж болно. Тухайлуул И-ТА-ЛИ гэж орилж байвал дагж орилохгүй бол хажууд нь хужаа, хужаа гээд солиороод байвал захын залуу таныг өргөөд пиавны газраас гаргачихна шүү. Дагаж орилоод үзвэл хамгийн сайхан байна шүү амлаж байна. Панатууд хамгийн сэтгэлийн хөдөлгөөнтэй улс.

Зиа тэгээд харжаагаад бүгд босоод үсрээд ирвэл дагаж үсрээд л босох хэрэгтэй тэр бол гоол оржээ гэсэн үг. Пиавандаа хорогдоод орилохгүй хоцорч бариад хүн амьтанд ад үзэгдэх вий дээ. бүгд л гоол орж байхад энэ одоо юу гэээл унана шүү дээ. Панатууд үнэнээсээ баярлаж чаддаг улс шүү.

Зиа тэгээд нэг үе дээр 2-с их пиав уугаад дэмий дээ. Согтчоод дараа дараагын тоглолтооо үзэж чадахаа байдын. Бас хамгийн гоё гоолуудаа үзэж чадалгүй унах, дараа нь санахгүй балрах зэрэг болно. Панатууд бол архиддагүй юм.

Зиа хөлбөмбөг гэртээ үзэж алав. Давсгүй хоол, халуун кола, бүлээн пиав гэсэн үг шүү дээ. Зиа гэртээ үзье гэж бодий гоол ордог орилж болдогүй "А гэнгүүтээ Э" гээл аажуухан цаашаа хашиграанаа залгиад дуусна шүү дээ. Оргилсон хүслээ дарах шиг муухай  юм хаа байна. Нөгөө талаар баар сав хотын дарга хаасан гээл нэгнийдээ цуглаад хажуу айлыг нь унтуулж хэвтүүлэхгүй балрав даа. Одоо Мөнхбаяр даргаас болоод дотогшоогоо хашгиграад ч болов гэртээ үзсэн нь дээрдээ. Хажуу айлынхаа эрхийг хүндлээд коммунист хотын даргадаа уурлаад гэртээ ганцаараа үзхээс өөр арга байхгүй. Бурхан минь тэхдээ ганц нэг сэргэлэн гарууд мөнгө цаас атгуулаад баар сав ажиллуулах л байлгүй дээ. Тэгүүлэх гэж ч хаасымуу би яаж мэдэхүү дээ.

Бооцоогоо тавиад, найзуудтайгаа орилоод, таамагаа дэвшүүлээд, муу тоглосныг нь хараагаад, сайхан гоолд баясаад орилоод яг Итали түрүүлнэ гээд үзэцгээе нөхдөө.