Төсвийнхөн цалингаа нэмүүлнэ гэнэ. Цалин нэмэхийн тулд улсын төсөв зузаан байх ёстой. Төсөв зузаан байхын тулд хувийн хэвшлийнхэн их татвар  төлөх ёстой. Хувийн үйлдвэрийн талхан цех тогтмол тоотой байдаг зуун хэрэглэгчийнхээ хэрэгцээт зуун талхыг зургаан зуугаар биш есөн зуугаар зарвал татварт  одоо байгаагаасаа ахиу мөнгө төлж чадна. Өөр зам үгүй. Бүтээгдэхүүн гаргалтаа нэмэгдүүлж зуун тавин талх үйлдвэрлэж болохгүй. Тэгвэл зуу нь борлогдож үлдсэн нь зарагдахгүй алдагдал болж дампуурна.
Ширхэг талх есөн зуугаар зарагдвал талхчны цалин нэмэгдэнэ татвараар төсөвт мөнгө нэмэгдэж орсон учир төсвийнхний цалин нэмэгдэнэ. Цалин нэмэгдэх цор ганц зам бол энэ. Өөр зам үгүй. Ширхэг талхаа есөн зуугаар байтугай зургаан зуугаар ч авч чадахгүйд хүрээд байгаа тул цалингаа нэмүүлэх шаардлага тавиад байгаа. Учирыг нь олох хэрэгтэй. Орлого нь амьдралд нь хүрдэггүй болдог учир бол ер нь нэг л зүйлд байгаа. Өрхийн орлогоос нь хуваалцдаг өрхийн гишүүдийн тоо олон байгаагаас болоод өрхийн орлогоос зарлага нь даваад явчихаад байгаа тул цалин нь амьдралд нь хүрэлцэхээ байчихаад байгаа юм. Нэг үгээр хэлэх юм бол айл олон хүүхэдтэй байнаа гэсэн үг. Японд талх зургаан мянган төгрөг байна. За тэгээд Европд бол ширхэг талх наймаас арван мянган төгрөг ганц таваг хоол гучин мянган төгрөг байна. Хэрвээ бид Европт очвол нөгөө авах гээд байгаа далан мянгаараа хоёрхон таваг хоол авч идэхнээ. Японд төрөлт  бага айлууд нь нэг хүүхэдтэй байдаг тул ийм үнэтэй талхыг худалдаад авчихдаг байна. Өрхийн орлогоос нь хуваалцдаг гишүүд нь цөөн тул зарлагаасаа орлого нь давдаг байж худалдан авах чадвар нь өндөр байнаа гэсэн үг. Монголд  Япон шиг талх зургаан мянган төгрөг болоод айл бүр нь нэг хүүхэдтэй болчихвол юу болох бол. Өрхийн орлогоос хуваалцдаг гишүүний тоо цөөн болох тул худалдан авах чадвар нь дээшилсэн Монгол айл дээрхи үнэтэй  талхыг худалдаад  л авчихна. Талхчин хоёр сая төгрөгний цалин авна. Талхан цехийн эзэн их ашгаасаа их татвар төлөх тул төсөв зузаарч төсвийнхөн хоёр сая төгрөгний цалин авна. Хоёр сая төгрөгний цалинтай төсвийнхөн банкнаас зээл аваад байр савтай болчих тул засгаас төвсийнхнөө сууцжуулах гэж хөтөлбөр мөтөлбөр зохиож цаг гарздах хэрэггүй болно.
Их ашиг олсон талхан цехийн эзэн техник технологио шинэчлэн ажлын байр бий болгон чекопай, контик хийж импорт орлоно. Нэмж их ашиг олсон тул  мөн л үйлдвэрлэлээ өргөжүүлэж ажлын байр бий болгон туршлага сууж чадвар нь дээшилсэн тул монгол чекопай контикоо экспортонд гаргаж борлуулаад ашгийнхаа хэмжээгээр татварт их мөнгө төлж чадах ба монголд ажлын байр олноор бий болж нийгмийн ажилгүйдэл ядуурал багасаж улсын нийгэм эдийн засаг хөгжиж Монгол улсын ирээдүй гэрэл гэгээтэй болох юм. Үүгээр ч зогсохгүй нийгмийн бас нэг гишүүн болох ногоочин тарьсан ногоогоо Солонгост хүнсний ногоо өндөр үнээр зарагддаг шиг зургаагаас долоон мянган төгрөгөөр зарж орлого  их олоод эхлэх юм бол ашигаараа техник технологио шинэчлэж үйлдвэрлэлээ өргөжүүлж ажлын байр бий болгож дотоодынхоо хэрэгцээг зуун хувь хангаад цааш ахиж гадаад зах зээл дээр гаргах хэмжээний чанартай ногоо үйлдвэрлэж чадах юм бол  тэр нь экспортонд гарч түүнээсээ их ашиг олж мөн л татварт их мөнгө төлж төсвийг зузааруулж чадах юм. Харин ногоочин маань өөрөө олон хүүхэдтэй зургаан зуугын талх иддэг байгаад талхчин ч мөн олон хүүхэдтэй зургаан зуугын ногоо иддэг байх юм бол монгол өнөөдрөөрөө л байна. Үүнээс гадна Монголчууд дээр доогүй л бараа үйлчилгээний үнэ ханш буулгаж хямдруулах тухай л ярьцгаадаг. Юмны үнэ бууж хямдарвал юу болох вэ?. Засгаас ажилгүйдэл ядууралтай тэмцэж янз бүрийн ажил ихээр зохион явуулахын хажуугаар ажилгүйдэл ядууралд хүргэдэг үндсэн шалтгаан болдог төрөлт өндөр байх явдлыг өөгшүүлэн дэмжсэн  алдаатай бодлого явуулж нэг гараараа нөгөө гараараа хийсэн ажлаа нураагаад байгааг учрыг нь сайн ойлгоогүйгээсээ болоод нөгөө хэнийх гэдэг айл гурван хүүхэдтэй байснаа тав болгож нэмэгдүүлээд тэгэснээ олсон орлого нь хуучин шигээ амьдралд нь хүрэлцэхгүй болчихсонд ихэд бухимдан юмны үнэ ханш хямдруулж буулгах жагсаал цуглаанд идэвхтэй оролцон зураан зуу байсан талхыг тэмцсээр байгаад дөрвөн зуу болгон буулгаж аваад санаа нь нэг мөр амрах ба үүний үр дагавараар ашиг нь эрс багассан талхан цехийн эзэн талхчны цалинг хасч зарим нэгийг нь цомтголд оруулах ба дулаан цахилгааны хөлсөө төлж хүчрэлгүй өрийн сүлжээнд орох  ба татвар төлж чадахгүй болсноор төсөв нимгэрч төсвийнхний цалин зуун  тавь байснаа буурч зуун цаас болох ба тэд дөрвөн зуугын талхаа ч худалдан авч чадахгүйд хүрэх тул талхан цех үүдээ барьж дампуураах замдаа орно. Үүнээс улбаалаад нийгэмд ажилгүйдэл ядуурал гаарах ба ингэснээр айл бүр нь долоогоос найман хүүхэдтэй байдгаасаа болоод ядуурал гуйранчлалын туйл болсон Африкийн орнуудын  замаар монгол улс орох аюултай.  Юмны үнэ өсвөл юу болох вэ?. Мянга есөн зуун наяад оноос төрөлтөө багасгаж айл бүр нь нэг хүүхэдтэй байх алдаагүй бодлого засгаас нь явуулах болсон Хятад улсад айл өрхийн орлогоос хуваалцдаг гишүүдийн тоо цөөн байдаг болсноос шалтгаалан Хятад нэг өрхийн худалдан авах чадвар дээшилж компаниудаа худалдан авалтаар дэмжсэнээр тэд нь эргээд ажилчиддаа манайхаас гурав дахин өндөр хэмжээний  цалин өгөх болсноор иргэд нь эх орныхоо үйлдвэрүүдийн зэс их орсон бараа бүтээгдэхүүнийг ихээр худалдан авдаг болсноор зэсийн эрэлт нэмэгдэж  дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өссөнөөр Монголын Эрдэнэт үйлдвэр ашигтай ажиллаж ажилчиддаа өндөр цалин өгч  татвараар улсын төсвийн дөчин хувийг бүрдүүдэг болсон байна. Төрөлтөө нэмэгдүүлж иргэдээ  ядууруулж тооны хойноос хөөцөлдсөн нь хоцрогдож төрөлтөө багасгаж иргэдээ оюуны хувьд чадваржуулж чанарын хойноос хөөцөлдсөн нь хөгждөг цаг болсон байна.
     Хэрвээ Монголд Солонгос шиг мах арав гарсан мянга, сүү гурван мянгаар зарагддаг болчихвол юу болох вэ?. Феодализмын үеийн нийгмийн малчин өрхийн багшааргахан хэрэгцээг хангахад зориулагдаж бий болсон өнөө цагийн өртөг өндөртэй амьдрах болсон Монгол малчны өрхийн амьдралын хэрэгцээг хангахад ашиг шим нь хүрэлцэхгүй болж учир дутагдалтай байх болсон ашиг шим бага байгалын хараат маллагаатай бэлчээрийн мал аж ахуй гэдгийг нь Монгол малчин эрхэлж хөдөө хөхөрч гадаа гандаж ган зудад нэрвэгдэн хэдэн мал нь хорогдсоноор амьжиргааны эх үүсвэрээсээ салцгааж үүнийх нь дараагаар засаг нь тэднийг малжуулах бодлого явуулан малжуулж дараа  жил нь дахин ган зуд болсоноор малчид дахин малгүй болцгоож засаг нь арай хийж цуглуулсан хэдэн цаасаа салхинд хийсгээд байлгүйгээр монгол малчин орчин цагийн нийгмийн эдийн засгийн зайлшгүй хэрэгцээ болсон суурин маллагаатай фермерийн мал аж ахуй гэдгийг нь эрхэлж ашиг орлого өндөртэй тав тухтай сайн сайхан амьдрах тул одоо шиг юм л болвол малчин ардууд засгийн гар харах гэж зүтгэцгээж хариулсан мал нь улсынхаа  үндсэн хуультайгаа хамт хөдөө талаараа бэлчээрлээд явж байх шаардлагагүй болох юм. Мах гэснээс гадаадынхан Монголоос мах авна гэж ярьцгаагаад байх юм. Хорин жилийн өмнө жар гаруй төрлийн өвс ургамал ургадаг байсан тэр газар дулаарал цөлжилт ган гачиг бэлчээр талхлалт нүүрлэдэг болсноос өнөөдөр тэр газарт арван хэдхэн төрлийн хог ургамал голдуу өвс ургадаг болж түүнийг нь идсэн арван мал тутмын найм нь гэдэс дотрын өвчлөлтэй болж эд эсийн өөрчлөлт орж махны ашиг шим муудсан байгаа нь хорин жилийн өмнө адууны мах чанаж идэхэд содон амт үнэр нь ам хамраас салдаггүй байсан тийм үе өнөө үед үгүй болсноос тодорхой харагдаж байгаа ба угаасаа ашиг шим муу жин бага дардаг малыг хэдэн төгрөгний ахиу харж нас гүйцсэн хойно нь мах хатуурсан үед нь нядалж зах зээлд нийлүүлдгээс залуугаараа шүд муутай болсон монгол залуус түүнийг нь зажилж буталж чадалгүйгээр бүхлээр нь залгиж иддэгээс ходоод гэдэсний өвчлөл нэмэгдсэн байх ба бэлчээрийн хараат маллагаатай мал өвсний сөл гүйцсэн намар цагт л  тарга тэвээргээ гүйцэд авч чадаж мах нь чанартай байж чаддаг байх  ба намраас бусад улиралд ялангуяа хавар цагт нядалсан турж эцэн шим шүүсээ алдсан малын мах иргэд хүнсэндээ хэрэгэлэж байгаагаас Монголчууд хавар цагт витамины дутагдалд орж ядран дийлэнхээрээ эмнэлэг эм тариандаа аргагүйн эрхээр ордог байна. Усалгаатай талбайд тариалсан шим тэжээл витаминтай өвс тэжээлээр жилийн турш тэжээгдэн жилийн турш тарга тэвээргээ алдалгүй хадгалж байдаг, хоёроос гурван настай байх үедээ нас гүйцсэн Монгол малаас илүү жин дардаг Канадын фермерийн суурин маллагаатай үхрийн витаминлаг тэжээлтэй зөөлөн махаа бэлчээрийн хараат маллагаатай хангамжийн тасалдалд оруулж мэдэх эрүүл ахуйн хувьд эрсдэл дагуулж болзошгүй Монгол үхрийн хатуу махаар Солонгосчууд сольж будилахгүй байхаа. Мал гэснээс малаа чанаржуулах тухай л яриад  байхаас хүнээ чанаржуулах тухай нэг ч ярихгүй юм. Нэг мэдэхнээ хүнээсээ ухаантай малтай болчихоод явж байх вий  дээ. Хүний чанар гэснээс хүн чанараа шалгуулж байж амьдралын виз авдаг болчихсон цаг ирсэн юм биш үү. Гадаад хэлтэй гадаадад дээдийг төгссөн бол бүр сайн бие эрүүл ухаан саруул ачаалал даах чадвартай хувийн зохион байгуулалт дээд зэрэг багаар  ажиллах чадвар сайтар эзэмшсэн хүнийг ажилд авна аа гэсэн зар гардаг болсон байгаа. Өнгөн дээрээ энэ нь ажлын байрны зар мэт боловч цаад нарийндаа болбол амьдралд хүрэх визний тухай л асуудал юм биш үү. Энэ визэнд тэнцэх хэмжээнд хүүхдээ эцэг эхийн хайр халамжаар дутаалгүй халамжилж эрүүл саруул өсгөж зөв хүмүүжүүлэн хоол унд өмсөх хувцас тухтай байр орон, хэрэглэх мөнгө зардлаар дутаалгүй байж өндөр боловсрол олгож өрх гэрээ зөв авч явж чадсан айл гэрийн хүүхэд л энэ визэнд тэнцэж ажил амьдралтай болж мөр бүтэн гэдэс цатгалан явдаг бол нөгөө талдаа эцэг эхийн хайр халамжаар дутуу гацуу өсссөн өлөн зэлмүүн дундуур хоолтой дутуу хангамжтай тухгүй орчинд өсөж гэр бүлийн хөндий харилцаанд зардал мөнгөөр дутаж өссөн айлын хүүхэд энэ визэнд бүтэрч ажил амьдралгүй болж амьдралд гундуу ундуу явдаг болсон байгаа шүү дээ.
Нэгийнх нь хэлснээр компьютер программ хангамжийн  компанид сая төгрөгний цалин  хангамж амлаад байхад л боловсролоор тэнцэх хүн олдохгүй байгаагийн учир бол айл гэрийн хэмжээнд ч тэр улс орны  хэмжээнд ч тэр боломжит чадвараараа олсон орлогтоо ахадсан хэмжээний олон тооны боловсрол олох насны хүүхэд байгаагаас айл гэрт ч тэр улс орон ч тэр өсвөр үеийнхэндээ өндөр боловсрол олгох зардал мөнгөөр дутаж мэдлэг олгох гэж гурилддаг болсноос л дээрхи асуудал үүсээд байгаа юм. Хүн гэдэг амьтан ер нь яах гэж юу хийх гэж энэ хорвоо дээр хүн болж мэндэлдэг юм бол. Төрсөн зуун хүүхдийн зөвхөн нэг нь л компанийн захирал болж үлдсэн хэд нь түүнд ажиллах гэж л хүн болцгоодог  юм биш үү. Ер нь тэгээд эцсийн эцэст эцэг эхчүүд компанийн захирлын визэнд тэнцүүлэх гэж л хүүхэд төрүүлэж түүнийгээ нойр хоолгүй өсгөж хүмүүжүүлэж цаг зав зардал мөнгөө үрж залуу нас эрч хүчээ гамгүй барж үйлээ үзэж, үсээ цайлгаж байгаа гэдгээ ер нь  ухаарч байгаа болов уу. Мянга есөн зуун ерэн гурав дөрвөн оны үед Монголд жилд гучин мянга орчим хүүхэд төрж  айл бүр цөөн хүүхэдтэй болох үйл явц өрнөж компаний захирлын визэнд тэнцэх  магадлалтай  хүн олшрох төлөв ажиглагдаж байсан бол өнөөдөр Монголд  нэг жилд жаран мянга давсан олон тооны хүүхэд төрөх болсноор айл гэрийн ч тэр улс орны ч тэр олсон орлого мөнгө төгрөг нь хүүхэд өндөр зардлаар өндөр боловсрол олсон байх ёстой тэр өндөр шаардлагыг хангаж чадахгүйд хүрээд байгаа тул компанийн захирлын визэнд тэнцэхгүй бүдэрч амьдралд гундуу ундуу явах хүний тоо олшрох төлөвтэй боллоо.
Монголд хоёр мянгаад оны үед литр бензин дөрвөн зуун төгрөг байжээ. Түүнээс хойш арван жил өнгөрөхөд үнэ нь гурав дахин өсөөд литр нь мянга гурван зуун төгрөг болсон байна. Хоёр мянга хорин оны үеэс Оросын нефтийн гарц багасаж олборлолт нь буурч эхлэнэ гэж ярьж байгаа. Дэлхий дахинд бензин тос хэрэглэдэг машин техник эзэмшдэг хүн амьтны тоо жилээс жилд улам л олон болсоор  байгаа. Эрэлт нь өсөөд нөөц нь буураад байгаа хар алтны үнэ эрэлт нийлүүлэлтээсээ шалтгаалаад цаашид улам л өсөөд байхнээ. Монголд  бензиний үнэ арван жилийн дараа гурав дахин өсөөд литр нь дөрвөн мянган төгрөг болох нээ. Энэ үзэгдэл арван жил тутамд  давтагдаад байвал цаашдаа  Монголд амьжиргааны өртөг гэрлийн хурдаар өсч амьдрал улам хүндрэх төлөвтэй Монголчууд төрөлтөө багасгаж тухай  тухайн үед нь өрхийн орлогоо зарлагаасаа давуулах арга хэмжээ авч явж байхгүй бол хоёр мянган онд байсан ядуурал засгаас арга хэмжээ аваад байхад л  өнөөдөр буурах биш өссөн байгаа байдлаас харахад иргэд цаашид ч улам ядуурч хичнээн сая таван зуугаа аваад ч үеийн үед сая жилийн дараа гэхэд  ч ядуу хэвээрээ л байхнээ
Улаанбаатарын утаа гэж хорин жилийн турш яриад шийдэгддэгүй нэг юм байна. Төрөлт цөөрч өрхийн орлого зарлагаасаа давдаг болоод иргэд утаагүй түлш хэрэглэдэг болоод боломжтой нэг нь байшин саванд ордог болсон тэр цагт л Улаанбаатар утаанаасаа сална даа. Мянга есөн зуун тавиад оны үед дэлхийн хүн ам хоёр тэрбум хоёр зуун сая орчим тоотой байсан байгаа юм.
Түүнээс хойш үржиж олширсоор гурав дахин өсч өнөөдрийн байдлаар дэлхийн хүн ам зургаан тэрбум долоон зуун сая илүү болсон байна. Ингэж дэлхийн хүн ам замбараагүй ихээр өссөнөөр хоол хүнс хувцас хунар ахуйн хэрэглээнийхээ замбараагүй их хэрэгцээг л хангахын тулд өөрсдийг нь төрүүлж бойжуулсан эх дэлхийнхээ унаган байгаль орчныг нь замбараагүй ихээр эвдэн сүйтгэж хоосруулах болсноор дэлхий дээр ган гачиг гал усны гашуун зовлон замбараагүй ихээр тохиолдох болж хүн амаа замбараагүй ихээр өсгөсөн Африк  тивийн улсууд мэтэд нь уух цэвэр ус идэх хоол хүнс замбараагүй  ихээр дутагдах болж өлсгөлөн гуйранчлал өвчин зовлон замбараагүй ихээр нүүрлэх болсноор хүн төрөлхтөн хүн амаа замбараагүй  ихээр өсгөсний горыг амсах болжээ. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэсэн хэддүгээр зуунд ч гарсийм нэг үг Монголд байдаг. Бодвол нөгөө нэмэгдсэн хүн нь морь унаж давхиад дайн дажин дээрэм тонуул хийж алт мөнгө олж ирснээр хүнстэй болдог байсан шиг байгаа юм.  Орчин үед дээрэм тонуулаар биш их зардал гаргаж оюунаа хөгжүүлж ажил амьдралтай болж хүнсээ олдог болсон цаг тул боломжит чадвараараа олсон боломжит орлогоосоо давсан  олон тооны хүн бий болгосон айл өрх ч бай улс орон ч бай амьдарч хөгжихөд зардал мөнгө нь дутагдсанаас амьдрал эдийн засаг нь доройтон  сульдаж иргэд нь ядуу амьдарч улс нь хөгжлөөр хоцорч амьдрал нийгэм эдийн засгийн элдэв янзын бэрхшээлүүдтэй олонтоо тулгардаг болсон тул орчин үед Монголд хүн нэмэгдвэл бэрхшээл нэмэгдэнэ гэсэн үг зохих болсон байна. За тэгээд Монгол улс төрөлтөө цөөлж өрхийн орлого нь зарлагаасаа давж өрх нь худалдан авах чадвараа дээшлүүлж зургаан мянгын талх идэж компаниудаа худалдан авалтаар дэмжин санхүүжүүлж чаддаг болсон тэр цагт л  цалин хоёр сая төгрөг болж нэмэгдэн бидний Монгол улс хөгжихнээ. Тэр цаг удахгүй ирэх болтугай.

Д.Атар
Дархан хот  2010.04.29