Герман Английг наймны нэгд арчаад, дараа нь дөрөвний нэгд Аргентинийг уншаад, хагас шигшээд Испанид яаж тоглохы нь зааж өгчөөд, шигшээд Бразилийг цөм цохиж түрүүлдэг тэр жилийн наадмаар гарьд Ганбаатар улсад түрүүлж.... гээ л хожим яриад суух байх даа бодсон болгон биелдэг бол. Ер нь миний бодсон юм биелдэг байсан бол олон хүн баларч, тэрнээс ч олон хүн баярлах байсан.
Зиа наадмын мэнд найзуудаа. Наадмын тухай сайхан бичий. Гэхдээ эхлээд хөлөмбөг дэлгэрэнгүй явахгүй бол болохгүй нээ. Гялс за.
Энэ удаагийн дэлхийн аваргын шүүлт гэж сайхан бантан хийжийнаа тэр хэд. Бөмбөгий нь гартаа барьж гүйгээд хавсай болж оронгуутаа хаалганы наана тавьчхад гоолонд тооцxоор шүүгч нар байна лээ шд. Царай нь өөр болохоос манайхан л ажиллаад байна уу даа гэмээр. Африкт болхоороо ажил нь монгол маяг орчоод байгаам байлгүй. Энэ 2 цаанаасаа заяаны 2-оо. Гэснээс тэр английн, штанг цохиод дотор ойсон бөмбөгийг шогийн шүүгч тооцоогүй тээ. Гэтэл урьд нь Английн яг ийм бөмбөгийг дотор унаагүй байхад нь унасан гээд германыг алсан түүх байдаг юм байна. Бурхан хариугаа авч байнаа. Одоо яанаа энэ манай сайн эрчүүд. Бурханы хариу авалтад орчуул иджууснаа төлөөд зогсохгүй, үр хүүхдүүд нь хасах хэдэн тэрбумтан болох нь байна. Би бол тийм их өрөнд орж байхаар шууд үхнээ, .

За одоо наадам руу гаа орьё. Энэ жилийн долоон сар сайхан болох нээ. Наадмаар л тэгширдэг нар хур 2 нь хаа байсан одоо тэгширчиж. Тэгшрэх гэсэн чинь тэгш ус, штаанганцийркуль эднүүс санаанд орж байх чинь инжнээрийн ном үзсэний хувьд. Багаж зэвсэг гэснээс нээрээ чулуун зэвсгийн үеийн наадам ямар болдог байсийн бол доо. Нэг баахан барын арьсан бандааштай сэгсгэрүүд мунаараа шууд хусдаг байсан болуу? Ахмад бөх ирээ л "хэвт, би 5 даваа хүрэх гээд байна" гэж дохингуут нь дохиог нь ойлгоогүй залуу бөх шууд мунадаа хаячих нь байшд. Хэл яриа хөгжөөд дэмий юм болж байгаа байхгүй юу. Амаараа барилдаа л, загнаа л, хэвтүүлээ л. Уг нь театрын тайз арай цомхон, бас халуун нар шараад байхгүй амар шд, заавал цэнгэлдэхэд тэгж хүн амьтны хөлс баас урсгаж зовоогоод.
Энэ долоон сар ч янзтай болох нь дээ. Айраг цагаа яг сайхан байгаа даа. Өглөө хөхүүртэй айрагны шуугианаар сэрэх ч сайхан шүү. Цэв хүйтэн айраг залгилчаа л гарч сиен аяганаас нүүр гараа угаана тээ. Дараа нь айлын үхэр мал бэлчээртээ гартал унтсан хотын хүү би гадаа өвсөн дээр гишгэнгээ, нэг худлаа гэдсээ маажчаа л эргэж орж дахиж айраг уугаа л. Ах адуугаа туугаад хот руу наадамд явцан гээд саржингаа хомс айрагтай наачнаа аягүй бол.
Наадамд уяачдын дагуулсан адууны унаганууд чааваас хөл нь орооцолдоо л унтаагаараа шогшоод байдаг тээ. Ээж нь сүүгээ гаргаж айраг болгуулаад эзэндээ уулгах ажилтай. Эзэн нь хурдан давхиж магадгүй морио өлсөөж формонд оруулаад бусад адуутай уралдуулах ёстой. Нөгөө морь нь хотод ирээд баахан дарга, гишүүн, сайд нарын допинг тариулцан мутантуудын тоосыг залгиж насны эцэст астмаар явах нигууртай. Гэлээ гэхдээ газар ширтээ л нүдээ эрээлжилтэл давхих л гэж төрсөн юм хойно, яагаад давхиад байгаан бүү мэд гэж бодоо л давхина даа хөөрхийс. Мэдээд ч яахав дээ морь бол.

Морь гарлаа гээ л бөөн хүмүүс бөөн юм болж баясаж цэнгэж байхад нэлээд айлын аав ээжүүд гэртээ "мэнд л эргэж ирээсэй дээ" гэж залбираад сууна хөөрхий. Ирак юмуу Афганистанийг яриагүй шүү би, тэр Хурдан Буянуудын нуруун дээр суугаа бацаануудын аав ээжийг хэлэв. Өдгөө дайны хөлд ч тийм олон бага насны хүүхэд эндэж осолдохгүй байгаа. За гайгүй дээ, баларсан юм боллоо гэхэд оронд нь эцэг эхэд нь хэдэн цаас өгчнө, санаа зоволтгүй. Моринд нь ч бас өвс өгнө тэгж яривал.

Сур ярьнаа. Уг нь Лээнэн багш "сур сур бас дахин сур" гэж хэлсэн юм сан. Манайханд тэрий нь тоодог амьтан алга. Гүэ гэхдээ ч манай сур шиг сайхан амгалан мөрөөрөө спорт байна уу энэ дэлхий дээр. Наадам болохоор л нэг хальт харагдаад бусад үед сураггүй болдогоор нь "жилийн юм" гэж нэрлүүштэй. Юу болох гээд байгаа нь битгий хэл юу болсон, яасны улмаас хэн нь түрүүлчив гэдэг нь мэдэгдэхгүй. Тэр сум нь тэр лаазнууды нь онох ёстой гэдгий нь багцаалаад байгаан. За урьд нь ч тэр хүмүсий нь л харвадаг юм байх гэж бодож байснаа нуугаад яах вэ. Тэгээд тэр хүмүүс гараа алдлаад орилохоор нь оногдчоод үхэх гэж байна гэж боддог байж билээ. Уг нь сайхан сурталчлаад дэвэргээд. хөөргөөд өгвөл тээ. За дэмий ч юмуу. Хүн овоо сонирхоод ирвэл тэгээд найраа, худалдаа үйлчилгээ рүү гээ орчих биз. Хэдэн гэр бүлийнхээ хүрээнд жилдээ нэг зугаагаа гаргачxаад л байж байг дээ, гадныхны нүдийг жоохон хужирлангаа. Спорт биш, хөдөлгөөнт музей эсвэл музейн үзүүлэх тоглолт л гэмээр юм. Гү би буруу ярьчлаа тээ. Анхнаасаа спорттой хутгаад буруу явчжээ, соорий.

Энэ манай наадам гэхээр хуушуурнаас өөр сайхан юм байхаа болиод удсан байна шүү. Гүэ хуушуур ч гэсэн дээ. Уг нь сайхан майлах юм уу мөөрч байх ёстой хуушуурууд маань xазах гэнгүүт урдаас мяу мяу юмуу хав хав гээд байгаа тээ. Заза үгийн тоо хэтэрчлээ. Дууусгая даа. Сайхан наадаарай хүмүүсээ, сайхан наады шүү!

2010.06.29