Аягүү яруу найргын гарчиг шиг юм болсонуу. Алдарт Сальвадор Дали зүүдэндээ өөрийн уран бүтээлүүдээ хийж байжээ. Урт хөлтэй заанууд сонин хэлбэртэй нэр шигээ далий элдэв юм зурчаад алдартай болцон гэжугаа. Тэрийг нь хүмүүс сүрреализм гэж нэрлэдэг гэнэ. Нээрээ ч хархад сүртэй реализм юм шиг байгаам. Би бас энэ алдарт хүнийг дуурайж өвчигнөснүү яасан бас зүүдэндээ харсан юмнуудаа бичдэг болоод байгаа. Түүнийгээ би лагреализм гэж нэрлээд байсымаа. тэгсэн усая наадмаар урлагын шинэ төрөл гаргахаар болсон. Зүүдээ бодит амьдралтай холиод лайтайреализм гэж юм гаргахаар болоод.

Зиа наадмаар бөх үзжээсэн унтчиж. Урьд шөнө нь хөмбөг үзээд нойр их хүрээд байсныг хэлхүү, нойр хүрээгүй ч тэгээд бөх үзхээр унтчаад байдаг зантай. Манай бөхчүүдийн барилдаан дээр тэр бүдүүн баргил дуутай тайлбарлагчидын ярианы хэмнэлээс болоод унтчаад байдаг хүн. Тэгсэн нойрон дунд бүүр түүр "зиа 2 бөх сэнжигний барьц булаацалдаад л байна даа" гэж байхын. Зиа бөхчүүд архи уугаад хундагтай архиа сэнжнээс нь булаацалдаад байгаа лүднүүд байна гэж бодлоо. "Зиа хутгалаа, дутуудлаа зайллааа, цацлаа, аргагүй л аагтай байна даа" гэж байхын. Зиа лүднүүд саяхан булаацалдаад байсан одоо нөгөө архиа цацаад байгаамуу, эсвэл архи уух хундагаа угаах гэж булаацалдаж байсан юм болуу гэж бодлоо. Тэхдээ сүүлийн аргагүй аагтай байна даа гэхийг бодход хундага угаасан угаадас биш архи цацсым шиг байхын. Хайран архи гээд бүүр харам сэтгэл хөдлөөд сэрмээр болоод болдогүй. Тэгсэн гэнэт "зиа хөмрөөд гүйцээчлээ" гэж авдын. Ингээд зиа өнгөрлөө дөө нөгөө юмаа ууж дуусаад хөмөрчиж гээд сэтгэл амар цаашаа нойрслоо.

Зиа тэгсэн удалгүй "Суйллаа, давхар хамлаа, зөрүүлээд хонгодлоо" гэж байхын. Юун гэмт хэрэг, адал явдал, боевик болоод явчихваа гээд сэтгэл сэрд хийгээд явчдын. Нэг хүн зармаа суйлаад дориун их юм байхаар нь бүгдийг нь хамж аваадахсан чинь нөгөөхийх нь дагуулж явсан нохой хулгайч этгээдийг хонгодож байгаагаар дүрс нойронд бууж байхын. Дараа нь "Хавсарлаа, өсгийдлөө, тавхайдлаа, мөн ч сайхан унаглаа даа" гэж байна. Энэ яалтачгүй нөгөө хамаг юмаа давхар суйлуулсан этгээд мэдэнгүүтээ эргэж хараад ханатай хавсарч хаяад, унангуут нь дээрээс нь өсгийгөөрөө өшиглөөд хаагаад байнгуут нь тавхайгаараа нүүр нүдгүй өшиглөөд гүйцээж орхисон болтоймаа. Ямар ч зэрлэг зодоонб.

"аргагүй л туршлагтай хүн шиг элэг үснээс нь барьж хамгаалаад, урдуураа гүйлгээд, хагалж өшиглөөд мөн ч сандаргалаа даа" гэсэн дуулдана. Зиа хулгайч угын ирцэдив хүн чинь энэ зэргийн зодоон юугэж тоохов үснээс нь зулгааж байгаад элэгдэнгүүтээ, элгээ тэвэрснийг бүрэн дээрэлхээд урдаараа гүй гэж тушаангуутаа гүйхээр нь салтааг нь хага өшиглөөд хаяж. Мань хохирогч этгээд эхлээд үхтэрээ зодцон байсан өег сэтгэл дийлсэнүү, хулгайч үхтэрээ тавхайдуулсан байсан тул чанга өшиглөж чадсангүй юу юутай ч сандарсанаас бие бие алчилгүй өнгөрлөө. Тоос манараал сүртэй зүүд болж өнгөрлөө дөө.

"Арслан хөөж байгаад нохой мордлоо, дутуудуулж байхын, Заан арал чац зааж байгаад зөрүүлж мордоод давлаа" Зиа энд ёстой энэ их зодоон нүдээн архидалтын дараа ганц мелодраам зүүд гарахнуу гэсэн будаа болсон. Хүүхэлдэйн порно шиг юм болдын. Нэг арслан зааны хойноос хүн хархад барьж идэхжаагаам шиг хөөгөөд байгаан. Тэгсэн гүйцэж очингуутаа барьж идэх биш хойноос нь нохой шиг мордоод болгож өгдиймдаа харин. Заан яахуу сэргэлэн гар байж таараад тэнд байсан тэрэгний арал маралруу заагаад тэрийг хараа гэнгүүтээ сиймхээгээр нь арслан дээр мордоод авж байгаан. Арслан гүйцээцэн заан аан шүд мүдээ чигчийлчихсэн сүртэй явжаагаан бишүү.

Яа миний зүүд мүүд гэж нэг балай юм болхымаа. Сайхан монгол бөхөө ингэж зүүдлэх гэж. Хүн хагас дутуу сонссон юмаа, хагас дутуу мэддэг юмаа ярьвал ингэж л балайлгах нь байшд. Би одоо бөх сонирхдог байсан бол өдийд хичнээн гоё зүүд байх байсан болоо. Хагас дутуу юм аллаа даа.