Хонгор суманд алдагдсан цианит натри гэдэг чинь хор­гvй юм гэнэ. Тэр ч бvv хэл хvнсний цианит натри байх гээд явчихлаа. Химичид “Хvнс­ний цианит натрийг идэж бол­дог. Гэхдээ амьдралдаа нэг л удаа идэж амждаг” гэж байна. Онц байдлын дарга нар хэлж байна. Тэр бодис хvнийг vхvvлэхээс єєр гаж нєлєєтэй нь нотлогдоогvй аж. Тэр ч бvv хэл цианит натриар зарим євчнийг эмчилдэг. Гагцхvv “зарим євчин” нь хараахан нээгдээгvй л байгаа боло­хоос. Ер нь бол цианит натри хvний зvрхийг зогсоох боловч найтаах рефлексийг маш сайн байлгадаг. Бєєрийг бал­лаж хаях боловч суганы vсийг сайхан гялалзуулсаар амь тавиулдаг. Цианитад хордсон бvрлээчид задлан хийсэн эмч нар их тєлєв “талийгаач нас бараагvй л бол амьд байх байжээ” гэсэн нэгдсэн дvгнэлтэд хvрдэг зэргийг ард тvмэн мэдvvштэй болчихоод байна.

Хонгор сумын иргэдийн арьсан дээгvvр юм гарч бай­гаа болохоос юман дээгvvр нь арьс гараагvй тул сандраад байх явдалгvйг дарга нар бас хэлж байна. Хариуцлагатай хvмvvсийн хэлж байгаагаар тус сумынхан хордоогvй, зvгээр л арьс єнгєний єв­чинтэй байгаа гэх. Арьс єнгє­ний євчин нь ардын хувьсгал ялахаас ємнє Монголд бай­сан феодалын vзэгдэл билээ. Тэд бэлгийн замаар цианит натри тарааж байснаас Мон­гол оронд ийм євчин дэл­гэрчээ.

Хонгорт болсон явдлууд шинжлэх ухаанд шинэ хуудас нээгээд зогсохгvй тvvх суд­лалын цагаан толбыг ч хар­луулан арилгаж байна. Хvн тєрєлхтєн Адольф Гитлерийг 1945 онд цианит кали ууж амиа хорлосон мэтээр бузар муухай тєєрєлдєж иржээ. Vнэн хэрэгтээ яасан гэхээр, vдийн хоолондоо хэрэглэж байсан цианитийн борцонд хахаж vхсэн юм байна. Ха­риулт нь энгийн. Оросуудад бvслэгдсэн Берлинд тог, ус тасарч, Гитлерийн тогооч борцоо олигтой дэвтээгээгvй л байхгvй юу

Хонгор газар таван хєл, хоёр толгойтой тугал тєрсєн явдлыг малын тоо толгойг єсгєх сайхан боломж хэмээн энэ талын мэргэжилтнvvд vзэж байна. “Сэтгvvлчид сай­хан жишээг хэрхэн харлуул­даг болох нь хос тэргvvн, таван мутарт тугал дээр харагдав” гэж манай орны хvн амын голлох мэргэжилтнээр ажилладаг малын эмч єгvv­лэв. Иймэрхvv тєл бойжуу­лаад явбал манай улс 30 биш 60 сая толгой малтай болох нь энvvхэнд аж. “Хэрвээ хvvхдvvд ингэж тєрвєл яах вэ” гэсэн асуултад эрvvлийг хамгаалахынхан “нэг толгой сайн, хоёр толгойгоор бодвол тvvнээс ч сайн” гэсэн орос ардын зvйр vгийг ишилж бай­на. Алсын хараатай тєрийн тvшээд “хоёр толгойтой пар­ламентын гишvvн хоёр санал єгєх эрхтэй” байхаар зо­хицуул­сан хуулийн тєсєл барьсан гvйж явна гэнэ. Тvv­ний эхнэр энэ намар шинэ ургацын ногоо идэх цагаар бие шалтагтай болсон гэх шар мэдээ ч байна. Хонгор суманд тариалсан тємс ногоо цианит натритайг нь эс тооцвол хаа­наас нь ч харсан тємс байгааг дашрамд дурьдууштай.

Хонгорхон явдлууд єр­нєсєєр. Манай МИАТ-ийн он­гоц замдаа хадаастай vvлэн дээгvvр гарахдаа дугуйгаа хагалаад, Москвад нєхvvлж, хийлvvлчихээд цааш явжээ.

Зарим нэг vл бvтэх хv­мvvс хамаг хэрэг алдарт, манлай уяач сайдаас vvсэл­тэйг хэлж байна. Уяач сайдын нvдэнд бvх юм морь болж харагддагаас болсон гэх. Сайд анх гадаадаас онгоц авахдаа “салтаа уужим, та­шаа єндєр, хурдлах шинжийн онгоц байна” хэмээн зориуд дугуй нь мурийсан онгоц сонгуулсан гэх. Тэгээд “наа­дахынхаа бензин тосыг нь сайн сойж хагсаа, vе vе эсгийд боон нисгэж муу хєл­сийг нь шавхар аа. Тэгж байгаад уралдуулна” гэж зєв­лєсєн гэж ойлгохоор юм ч ярих.

Манай Засгийн газрын зарим гишvvд албан тушаа­лаасаа болих юм ярьсан. Тэгснээ болихоо болилоо гээд нэрээ татав. Одоо сон­сохноо болихоо больсноо болино гэх юм. Учир vл тай­лагдах намрын хонгор явд­лууд єрнєсєєр.