Ардчилсан нам, МАХН хоёр нас чацуу. Мэдээж МАХН –ын тєрсний гэрчилгээг vзвэл єєр юм бичээстэй бай­гаа даа. Уул нь монголчууд ХХ зууны эхээр эх орныхоо тусгаар тогтнолыг мандуулах хvслээр нэгэн нууц байгуул­лага vvсгэсэн нь ардын нам аж. “Ардын намын сэлэм Тогмид” энээ тэрээгийн vед монголчууд єєрийн гэсэн намтай байж. Удалгvй ардын нам Мефистофелийн гарт орлоо. Тэд Оросын больше­вик намд сvнсээ худалдав. Муулж байгаа юм биш ээ. Тэд улс орныхоо тусгаар тогт­нолын тєлєє л сvнсээ худалд­сан. Данзан Бодоо нар, тэдний хамтрагч євєг дээдэс бай­гуул­сан намаа, амь насаа бvгдийг нь Монголын тусгаар тогтнолын тєлєє золиослов. Бурхан минь, эх орончдын сvнс нь тєрєл дээшлэн, гэгээрэлд хvрээсэй.

Ийнхvv Монгол дахь Зєв­лєлт холбоот улсын комму­нист намын гадаад салбар МАХН нэртэй байгуулагдлаа. МАХН-ын эрх мэдэл, арга барил, зорилго нь аймаар боловч одоо манайд vйл ажиллагаа явуулж буй гадаа­дын байгууллагуудтай агаар нэг зvйл байлаа. Дэлхийн зєн, Дэлхийн банк энэ тэр шиг гэсэн vг. Одоогийн Монгол дахь гадаадын байгуулла­гуудын дарга нь цэвэр гадаад хvн, заримдаа монгол авгай­тай гадаад хvн, хааяа гадаад авгайтай монгол хvн, vе vе гадаадынхандаа итгэгдсэн монгол хvн байж, дотор нь монголчууд ажиллах ба ядуур­лыг бууруулах, утаа багасгах гэхчилэнгийн хєтєл­бєр хэрэгжvvлж байдаг. Тэд Монгол Улсын хууль дvрмийн хvрээнд vйл ажиллагаа явуул­­на. Харин Монгол дахь Большевик намын байгуул­лага байсан МАХН-ыг Оросын эрхшээлд орсон, эсвэл орос эхнэр авсан хvн удирдаж, Монголд улаан хувьсгал хийх тєсєл хэрэгжvvлж байв. Ха­рин тэр vеийн МАХН-ын ашиг сонирхол vзэл санаанд Мон­голын хууль журам, дvрэм горим нийцэх учиртай болов. Монгол дахь Зєвлєлт холбоот улсын коммунист намын салбар МАХН-ын ги­шvvд нь монголчууд байж болдог байлаа. МАХН-ын дарга нь хэн байхыг зєвлєл­тvvд шийддэг байсан. Юу хийхийг нь Зєвлєлтийн мэр­гэжилтнvvд зааж єгдєг. МАХН ба тvvний гишvvд зєвхєн “Засгийн газрыг хэрэгжvvлэгч агентлаг” гэлээ гэдэг шиг механизм байв. Зєвлєлт хол­боот улсын коммунист намын их болон бvгд хурал Москвад болж шийдвэр тогтоол гаргах бvрийд манай МАХН-ын ги­шvvд тvvнийг судалж, товчлол хийн аттестатчилуулдаг бай­лаа ш дээ. Хамгийн сvvлд 1984 оны есдvгээр сард Крем­лийн эмч Евгений Чазов ирээд МАХН-ын тєв хорооны бvгд хурлыг (их хурлыг биш шvv) хуралдуулан Ю.Цэдэн­балыг нь солиулаад буцав. Ингээд зогссонгvй Ю.Цэдэн­балыг Москвад гэрийн хо­рионд орууллаа. Ер нь МАХН-ын удирдагч дарга нарыг алдаа гаргавал Зєвлєлтийн хуулиар Москвад шийтгэн тэндээ цаазалдаг, шорондоо хийдэг байсан. Нэг vгээр хэлбэл тэд манай хvмvvс биш байв.

Гэхдээ МАХН Монгол оронд Зєвлєлтийн хєтєл­бє­рийг хэрэгжvvлэх явцдаа олон мянган тєрийн мэргэш­сэн албан хаагч, аппаратчинг улс орондоо бэлтгэж єгсєн нь бол vнэн юм.

Хоёр. Хайр
1990-ээд онд социализм дэлхий даяараа нурлаа. Зєв­лєлт холбоот улс тарж, ком­мунист нам нь хаагдан хєрєн­гєє хураалгав. МАХН-ын цаад эзэн ертєнцийн мєнх бусыг vзvvлэн талийгаач боллоо. МАХН нь шинэхэн байгуу­лагдсан МоАН, МСДН, МvДН-ын нэгэн адил манай Мон­голын нам болов. Монголын МАХН-ы анхны дарга нь Г.Очир­бат байлаа. Монгол­чуудын ємчлєлд 100 хувь ирсэн МАХН-д vзэл суртлын чадамгай аппарат, улс орны засаг захиргаа, аж ахуйн хамгийн жижиг нэгжийг хvртэл хамарсан сvлжээ, нам юу л даалгана бодох юмгvй бие­лvvлж сурсан олон арван мянган гишvvд vлдэв. Дээр нь монголчууд МАХН-даа хайр­тай байлаа. Учир нь Зєвлєл­тийн МАХН Монголд ажиллах хугацаанд манай орон тус­гаар тогтнолоо бататгаж, иргэншиж, дэвшин хєгжсєн байлаа. Ард тvмэн энэ л хайраараа МАХН-ыг дэмжиж байлаа. Бас ардчилсан хvч­ний залуусыг болчимгvй­тэхэд нь тvшиг болог гэж саналаа єгч байлаа. Ер нь бол хувьсгал єєрєє болчимгvй л эд л дээ. Єєр олигтой гарц олддоггvй л болохоос.

Ойрмогхоноос монгол­чуу­дын мэдэлд ирсэн МАХН-ыг тvvнийг дагаж єсч хvмvvж­сэн, албан хаагч болж тє­лєвш­сєн ахмад vеийн бvтэн давхарга халуунаар дэмжиж байв. Тэд тєр гэдгийг МАХН гэж ойлгож байлаа. Vнэхээр ч Монголын тєрийн бодлогыг Зєвлєлт холбоот улсын ком­мунист нам МАХН-аар дам­жуулан барьж байсан. Vvнийг илэрхийлэх “намзасаг” гэдэг хэллэг ч байв.

Харин залуу vеийн ханд­лага ардчилсан хvчний талд байлаа. Залуу хvний шинэт­гэх эрмэлзэл бас байна. Харин залуучуудын сортоо­той зарим нь МАХН-аас хэд хэдэн “шаанс” олж харав. Тэдний нэлээд нь ард­чил­лын буянаар баруун гарч, биз­несийн ухаан суралцсан за­рим байв. МАХН-д итгэх олон тvмний итгэл нэг хэсэг­тээ хэвээр хадгалагдахыг тэд мэдрэв. Энэ бол эрх барих боломж гэсэн. Энэ боломжийн цаана томоохон томоохон бизнес байгаа ба намын ахмад vеийнхэн хуучин хv­мvvж­лээрээ ичиж зовоод, хулгай луйвар хийж зvрх­лэхгvй яваад байгааг мэдээ­дэхэв. Бас хажууд нь МАХН хуу­чирсан, хоцрогд­соноороо дуудуулж байгааг хэлэх vv? Нэг єглєє сэрээд хартал МАХН хуучин Монголын пио­нерийн бай­гууллага гэд­гэр­хvv юм болжээ.

Гурав. ДVV нь ЄсЄж ах нь нЯлхрав
1992 онд МАХН-ын ги­шvvд давамгайлсан Ардын их хурал шинэ Vндсэн хууль батлахад “улсын Ерєнхий­лєгч 45 нас хvрсэн” хvн байх учиртай заалт орлоо. “Ард­чил­сан хvчний залуучуудыг ерєнхийлєгч болчих вий” гэж ингэсэн хэмээн хардсаар ирсэн боловч настай нь ахалдаг монгол ёс, хvнд ажил амьдралын туршлага сууж, хий гардаг vе зэргийг бодоогvй биш бодсон зvйл байлаа. Тэр vеийн ардчилагчдын нас нь гуч орчимд эргэлдэж байв. Ер нь хувьсгалыг єєрт нь учирч болох аюулаас vл айх залуу насны зориг, эрч хvчээр хийдэг зvйл. Тvvхээс харахад хєгшчvvл ордны тєрийн эр­гэлт зохион байгуулдгаас нийгмийг єєрчлєх хувьсгал хийдэггvй аж. Монголын ард­чилсан хувьсгалын баатрууд залуус байсан нь зvй ёсны хэрэг байлаа. Зоримог хувьс­галчид эхлээд малыг хувьд єглєє. Євгєн дарга нар “мал хувьчилбал цємєєрєє гулууз мах болон болкоон дээр гар­на” гэж муу ёрлон болгоом­жилж байв. Тийм юм болоо­гvйгээр барахгvй мал анх удаа 30 саяас дээш гарав. Зоримог залуус улмаар бvх хvнд гадаад паспортыг єглєє. Євгєчvvл “гадаад паспорт єгвєл цємєєрєє гараад явчих­на” хэмээн хар амлан зvрх­шээж байлаа. Тэгсэнгvй. Ха­рин ч тэд хээрийн галуу нисэн vл хvрэх газраас эрдэм “гахай” хоёрыг зэрэг зєєж, айл гэрээ єєд татлаа. Айдаггvй залуус орон сууцыг эзэнд нь єглєє. “Орон сууцаа хувьдаа авахаараа бvгд зараад цє­мєєрєє траншейнд очно доо” хэмээн хаширтаа амьд vлд­сэн бурхинууд эвэр хошуу­лав. Тэгсэнгvйгээр барахгvй олон зуун орон сууц ши­нээр баригдан хvмvvс нvvж ор­соор. Хориод жил єнгєрлєє. Айдаггvй залуусын хvчээр хийх учиртай шинэчлэл ч бараглалаа. Хувьсгалыг хєгж­­лєєр солиход залуус осолтой болдог тэр vе ирэв. Ардчиллын хvvхдvvд ч за­луус байхаа болив. Гончиг­дорж, Энхсайхан, Баабар нараас эхлээд 50 насны тєрсєн єдрєє аль ноднин уржнан тэмдэглэв. Бат-Vvл цав цагаан толгойтой болсон тєдийгvй энэ зургаан сард байна уу даа хvн болоод vзсэн 50 дахь зунаа тэмдэглэнэ. “Халзан” гэдэг vг хоч бус хvндэтгэл болдог хагас зуун насан дээрээ Да.Ганболд очив. Ємч хувьчлалын Гэ­рэл­­ч­улуун хавар бас л тавь хvр­чээ. Ардчиллынхны нас­ны дундаж 50 дээр эргэлдэж байна. Хачирхалтай нь МАХН залуужиж эхлэв. Нэгэн vе эрх чєлєєний тєлєє юугаа ч алдахаас айхгvй залуус ардчилсан хvчнийг хvрээлж байсан бол єнєєгийн МАХН-ыг ашиг орлогын тул юу ч хийхээс сийхгvй залуус бv­чив. Тєрийн ажил албаны туршлагатай ахмад vеийнхэн нь МАХН-ын боловсон хvчний жагсаалтаас арчигдлаа. Ах­мад vеийнхний айдас бол­гоомж­лол хувьсгалд тээр болж байсан vе єнгєрч, тэдний тєрийн хэрэг хєтлєх туршлага уламжлал яг хэрэг болж буй vед МАХН-ын ахмадууд жийгд­­лээ. Та гадуур яваад хараарай. Хаана 30-аас доош насны “хvvхдэн дарга” байна. Тэр МАХН-ын боловсон хv­чин байж таардаг. Харин 50 орчим насны албан хаагчид нь “ардчилсан хvчний залуу­чууд”-ын нэг байх болж гээч. МАХН-ын ахмад vеийнхэн уул нь намын хатуу сахилга дор хvмvvжиж, улсаас ганц ха­даас ч авчих шуналгvй, тєрийн шударга албатууд болж бойж­сон нь нэн элбэг­сэн. Хувьс­галтай vед ахма­дууд шиг садаа vгvй. Учир нь хувьсгал хуучин тогтцоо эв­дэн сvйтгэж хаях зориулалт­тай эд. Хувьс­галаа дуусгаад тєвхнєхєд залуус шиг аранга бас vгvй. Учир нь зориг зvр­хээс єєр юмгvй хvмvvс арай гэж бос­госон шинэ гэрээ нураачих аюул дагуулдгаас тэр. Євєг дээдэс “Мориноос буулгvй дэлхийн талыг эзлэх амар. Харин мориноос буу­гаад тє­рийг тєвхнvvлэх хэ­цvv” хэ­мээн сургажээ. Энэ бол хувьс­галыг залуучуудын зориг цє­сєєр хийгээд ахма­дуудын туршлагаар дуусгадаг гэсэн vг. Манайхан МАХН-ыг Ах нам хэмээн хvндэтгэн хэлдэг. Хачирхалтай нь дvv нам єсч байргашихын хэрээр ах нам нялхраад явчихдаг байгаа