Отгонтэнгэр хайрханаас юм нэхэх ёслол болж гэнэ. Этгээд явдлын толь бичигт єгvvлэхдээ “Уул овоо тахих гэдэг нь хvн єєрийн хэрэг­цээнээс нэгэнт гарсан яль шальгvй юмыг лусын эзэнд бариад хариуд нь дааж давш­гvй юм нэхэх ёслол юм. Тєрийн тахилга гэдэг нь тєр нь ард тvмэнтэйгээ vгсэн “vнэгvй юм авах” асуудлаар санал нэгдээд уул усандаа шаардах бичиг єргєж, тайван жагсаж байгаа хэлбэр гэж ойлгож болно” гэмээн гєрдєн бичсэн байна. Гvтгэж байна. Хамгийн балиар нь vндэсгvй гvтгэдгээ больчихоод vндэс­тэй гvтгэж заваардаг болсныг нь яана аа. Тєрийн тэргvvнийг маань оруулаад уул овоог хvртэл гvтгэж байна.

Сураг мэдээгээр бол тє­рийн тэргvvн таван (50?) лангийн (алтан, маниа­дан, мєнгєн, пойлоосон ???) ем­бvv єргєжээ. Хvсэл биелvv­лэгч тvм тvмэн овоотой ч иргэн нэг бvрийнхээ хvсэлтэй харьцуулахад тэд нар нь vргэлж цєєддєг манай оронд ерєнхийлєгчєєс дээш албан тушаал байхгvй. Дахиад дэв­ших зай дээр нь vлдээгvй энэ хvн юу хvссэнийг таашгvй... Нэгэнт таагдахгvйгээс хойш одоо гvтгэгдэж л таарах нь.

Бусад хvмvvс ч зvгээр байсангvй, єргєсєнтэйгєє харьцуулшгvй их хэмжээний эрдэнэс баялаг, эрх мэдэл нэхэмжлэн єргєл барьсан гэх. Суурин хvнд тvмпэн будаа хэрэг болоход будаа­тай хvн рvvгээ зоосоо бариад гардаг. Тэд зоосыг шvтээнээ болгосон муу улс. Харин нvvдэлчид бид зоосонд дур­тай боловч тvvнийг хэзээ ч оройдоо залдаггvй сайн улс тул овоон дээр очоод тэнд байсан чулуунаас нэгийг єєрт нь єргєєд, vнэгvй юм хvр­тэхээр хvлээгээд суудаг. Тэр арга маань морьтон ард байхаа больж мобикомтон ард болсон хойно ч vргэлжил­сээр, ач буянаа хайрласаар байгаа хэрэг. Одоо байгаа тєр, засгийн тvшээдийн эрдэм чадлыг хашдаг албатай нь дvйцvvлэн бодохлоор энд хvрэхдээ “далдын хvчний дэмжлэг авсан байхаас зай­лахгvй” гэсэн хардлага єєрийн эрхгvй тєрдєг билээ.

Гэхдээ уул усандаа та­хигч-нэхэгчдийн орхисон юмыг єргєл тєдийхнєєр хэмж­вэл нvгэл болно. Хувийн стаа­тийстэгээр бол тэнд 4000 машин очжээ. Нэг машинд таван хvн суусан байх учир­тайг мєн л стаатийстэг хэлж байна. Ингээд харахад дунд­жаар 20,000 хvн Отгон тэнгэр уулын тахилгад очсон байна. Тахилга єглєєнєєс орой бол­тол буюу багаар бодоход 12 цаг vргэлжилжээ.

Жинхэнэ стаатийстэг одоо эхэлнэ. Хэвийн эрvvл хvн уусан шингэнээсээ ха­маарч гурван цаг тутамд 499 грамм шээс гаргана. Тухайн єдєр нарлаг байсан ба хvний юм уух хvсэл ердийн бай­далтай байжээ. Эндээс хара­хад нэг хvн 12 цагийн хуга­цаанд дунд­жаар 299400 литр мочивин бvхий шингэнээ уулан­даа єргєжээ. Хvний єтгєн нь мєн идсэн хоолноос хамааралтай ба єдєрт нэг удаа 612 грамм орчим гардаг гэнэ. Ингэхээр тэнд 122400 кг хvний гаралтай органик га­рал­тай бордоо vлд­лээ гэсэн vг. Бидний тахил­тын зангар­гийг уул ус маань даадаг л байгаа даа гэж бо­догдох боллоо.

Ахиад стаатийстэг рvvгээ оръё. Нvvдэлчин хvн нэг удаа адаглаад гурваас доошгvй юмыг vнэгvй олох хvсэлтэй байдааг гэж тэд судалжээ. 20.000 хvн хамгийн багаар бодоход 60 мянган хvсэлтийг энэ єдєр Отгонтэнгэр хайр­ханд тавьжээ. Нэхэгч иргэд аливаа єргєдлийнхєє хариуд тєрєєсєє сонсдог “хариуг нь жич єгнє”, “зохих журмын дагуу шийдээд хороон дар­гаар чинь уламжилна” гэхчи­лэнгийн цус харвамаар бv­тэлгvй vгийг дуулаагvй бо­лохоор горьдлоготой ч байж. Vнэхээр ч миний дуулсан санагдах мэдээгээр бол От­гон­тэнгэр хайрхан ч єєрийг нь тахин нэхэмжлэгчдийн хvсэлтийг их уриалгахан сонсч, санал тус бvрт пайль нээж байжээ. Ер нь ч бvгдийнх нь хvсэлтийг биелvvлсэн ч яах вэ гэж бодож байж. ємнєх тахилгад олон хvн Ерєнхий сайд болохыг хvссэнээс болоод Засгийн газар байн байн огцорсон явдал гарсан тал бий. Мєн чамгvй хvнийг парламентын спийкер болго­хоор амласан явдал ч бас байна. Яахав дээ дараа да­раа­гийн сонгуульд намтартаа “Ерєнхий сайд байсан”, “Их хурлын дарга байсан” гэж бичих хvний тоо л олон болно биз гэсхийн тєрийн тэргvvн нь юм хvсэх мєртлєє єргєдєл бичсэн торгоо устгаад хая­чихыг гайхасхийн харж суужээ.

Гэтэл нэг золиг хамаг юмыг баллажээ. Цалингаа нэмvvлэхийг хvсэхээ мэдэх­гvй тэр тэнэг, авгайдаа гутал нэхдэггvй тэр маанаг, хvvх­дэдээ маруужан санадагvй тэр дураак юу гуйсан гээ. “Тєрийг минь хулгайчдаас цэвэрлэж хайр­ла” гэж єєртєє нялзахгvй юм гуйж тэнэгтсэн байгаа юм даа. Хоногийн хоол нь баяр наа­дам, цагаан сар бvгдийг нь орлодог, дарга нь аваанзыг нь єгєхгvй болохоор хажуугийн ТVЦ-нд иргэний vнэмлэхээ тавьж байгаад замын зардал олж очсон тэр маанагт тєрд шvглэсэн авлига ямар хамаа байдаг байна аа.

Уучлаарай, таминь буруу ойлгочихов доо. Стаа­тийс­тэгээс харахад Отгонтэн­гэрийн тахилгад нэгч хулгайч оролцоогvй, нэг ч хvн хулгай­гаа бvтэлтэй болгооч гэж гуйгаагvй гэдэг шvv. Хамгийн гол нь Бурхан, Тэнгэр єєртєє бус єрєєл бусдын тєлєє юм гуйсан хvний хvсэлтийг эх­лээд биелvvлдэг дvрэмтэй юм гэнэ ээ. Яая гэх вэ? Дараа­гийн тахилгыг хvлээе. Аргыг нь мэдээд авсан хойно учир­тай ш дээ. “Намайг хэлтсийн дарга болгоод аль” гэхийн оронд “Манай хэлтсийн дар­гыг Яам руу дэвшvvлээд аль” гэж гуйгаад дав дээр орон тоо гаргаад авах учиртайг ухаар­чихлаа ш дээ. Дєрвєн жил юухан байх вэ? Сvнгэнээд єнгєрнє.

Сэтгэл сатааруулах юм зєндєє байна. Vгvй дээ л цаана чинь Монголын сайхан бvсгvй шалгаруулах тэмцээн “Охид ариун бол тєрийн тv­шээд ариун” гэсэн логиктой нь аргагvй уриан дор зохиогдож л байна ш дээ.

2007 оны долдугаар сарын 3