Калифорни, Флорида зэрэг Америкийн уул уур­хай хөгжсөн муж улсууд ашигт малтмалаа авахын хажуугаар байгаль ор­чинд тун хичээнгүй нөхөн сэргээлт хийсэн харагд­даг.  Гэхдээ энэ тухай ярих гээгүй юм. Тэнд явж байс­наа сүүлд бодож ээ байхад "нээрэн яагаад тэгээгүй юм бол" гэсэн зарим тааврыг тухайн үед анзааралгүй, асуулгүй өнгөрөөжээ.

Газрын гүнийг ярж алт зэс олборлож байсан хий­гээд түүнийг дагасан уул уурхайн томоохон хот суурин байгуулсан ор­чинд хиймэл зүлэг ногоо тарьж, маш арвин жимс ургуулсан байх нь нэн үзэсгэлэнтэй. Хот хөдөө­гүй мойл, алим, усан үзэм ярайтал ургасан байх агаад түүнийг авч иддэг гуйлгачин ч байхгүй  бай­сан санагдана. Харин бид монгол зангаараа бидон дүүргэн жимс түү­хэд тэндхийнхэн гайхаад байж билээ.

-Энэ жимсийг авч болдоггүй юм уу?. Хэн нэгнээс зөвшөөрөл хэ­рэгтэй эсэхийг лавла­хад

-Авч бололгүй яахав. Гэхдээ дэлгүүрт зөндөө байхад үүгээр яах гээд байгаа юм бол гэж гай­хаад байна гэж билээ. Дэлгүүрт  үнэтэй, энэ үнэ­гүй юманд мань чинь ну­гас­гүй гэлтэй  биш тэгс­гээд энэ яриагаа хурдан дуусгасан юм.

Онгон байгаль, онгон байгаль гэсээр байгаад дэлхий ертөнц цаагуураа хэрхэн өөрчлөгдсөнийг ч анзаарахаа байсан юм шиг. Хээр гадаа өөрөө ургасан жимсийг хараад цэвэр байгалийн бүтээг­дэ­­хүүн гэж шууд таньдаг "онгон байгальч" сэтгэ­хүйтэй болцгоосон аж.

Энд тэндхийн томоо­хон хотод ургасан алим бол зөвхөн гоёлын зориу­лалттай болохоос хүнс­ний бүтээгдэхүүн биш. Хор шингэсэн бүтээгдэ­хүүн. Хадам ээждээ дур­гүй хүн савладаг нь юу юм гэхээс түүнд гар хүрдэг хүн байдаггүй.

Манай Улаанбаатар хотын өмнө дүнхийх Богд ууланд ургасан самрыг шинжлээд үзсэн чинь нуль хор шингэсэн дүн гараад байна. Аргагүй шүү дээ. Нийслэл зөв­шөөрөгдөх хэмжээнээсээ найм дахин их утаа, ту­галга, хорт хий ялгаруулж байгаа ийм аймшигтай орчинд жимс байтугай ногоон байгууламж ургаж байгаа нь их юм.  Бид энэ их утаан дунд өвөл идэш хийгээд цонхон дээрээ борц хатааж болохгүй гэдгээ мэдээд байгаа юм. Тэгсэн атлаа цагаан сарын буузаа "болкоон" дээрээ тавиад хөлдөө­чих­дөг. Нойтон гурил хөл­дөхөөсөө өмнө хавийн утаа хорыг уудаг цаас шиг өөртөө сорж авдаг гэсэн шүү.

Хотын төвийн албан байгууллага, сургууль цэцэрлэгүүд айхтар аж ахуйч загнаж цэцэрлэг дотроо төрөл бүрийн ногоо тарьсан харагдана. Тэр нь ч сайхан ургажээ.

Өөрсдийнхөө нөөц бо­лолцоог ийнхүү дайч­лан, төдөн төрлийн ногоо жимс тарьж цэцэрлэгийн гал тогоонд  өгч төчнөөн төгрөг хэмнэв гээд маг­таал урсах вий. Энэ их машины утаа, тоос шо­роонд булагдан зуссан ногоо  жимс яавч хоол болохоосоо өнгөрсөн юм биш үү? Тэр бүү хэл өвөл­жин дугуй, хаймар, нүүрс шатааж онд орсон гэр хорооллын айлын ха­шаанд тарьсан ногоо хүр­тэл "но"-той гэсэн онош гараад байна. Энэ гай бол Улаанбаатарын утаа хэрээс хэтэрсний уршиг гэж тайлбар­лаг­дана. Утаатай Улаанбаа­тар төдийгүй утаатай байж хаширсан гадаа­дын өөр хотууд гудам­наасаа жимс түүж идэ­хээс татгалздаг байсан юм байна.

Энэ мэтчилэнгээр их хотод амьдарч сурах, зохи­цон дасах мөн ч их ажил байна даа. Дэлхийн дулаарал эрчимтэй яваг­даж буй энэ цаг үед урга­мал, амьтны генд мута­цын өөрчлөлт явагдаж байгааг эрдэмтэд нээсээр байна. Тухайлбал хорт утаа ихээр ялгаруулдаг орчинд тарьсан мод бут нүүрстөрөгчийг өөртөө шингээн эргээд хүчил­төрөгч өгдөг байснаа боль­сон тохиолдол гар­чээ. Харин ч эсрэгээр бидэнтэй хүчилтөрөгч булаалдалцан өөдөөс нүүрстөрөгчөөр тургилж байгаль эх хариугаа ав­сан тийм мутаци бүрт­гэгдсэн нь саяхан.

Бид экологи талаасаа хор багатай хүнс хэрэг­лэхийн тулд хотоос зай­дуу, элдэв уул уурхай ойрхон биш газар тарь­сан ургацыг сонгох шаард­лагатай байна. Яагаад гол мөрний ай сав газар, усны эхэнд алт битгий олборлооч ээ гээд байгаагийн нэг учир энэ юм. Газрын гүнээс ялгарч гарсан  нүдэнд үл хараг­дах хий хор, нүдэнд ил утаа тоос эргэн тойрон дахь ургамал, амьтанд таагүй байдлаар нөлөөл­дөг аж. Газрын гүний амьд­рал, хөрсөн дээрх амьдрал, агаар мандал дахь орчин энэ бүгд тус тусдаа эсрэг аж төрөхүй учраас нэгэндээ дандаа хөнөөл учруулдаг. Бай­галь дээрх байгаа юм байгаа чигээрээ л бай­хаар зохилдсоныг  том жижиг "Нинжа" нар мөн ч их бусниулах юм байна шүү.

Улаанбаатарын утаа зуусан ногооны талаар хөндөхөд ийм сонинтой. Ялангуяа хөрсөн дээр ил ургадаг байцаа, сонгино, гүзээлзгэнэ, мойл  гэх мэт нь бараг хоорондоо дэвт­чихсэн байдаг юм биш үү. Буцалгахад арай л хар тортог гарах нь холгүй байгаагийн шалтгаан нь удахгүй хүйтэрхээр ол­гойд­дог нөгөө л УТАА. Ийм хорт бодис нийслэл хотод аль зэрэг байгаа эсэхийг эргэлзэн, мэргэж­лийн хяналтын байгуул­лага, багаж хэрэгсэл ашиг­лаад байх шаард­лага байхгүй. Гадаа гуд­маар жаахан алхаж яваад гэртэй ороод ирэхэд үнэрч хүнд ханх тавин мэдрэгддэг. Хүмүүс хөдөө юм уу, гадаадад очоод тээшнээсээ гадуур хув­ц­саа гаргаад ирэхэд нэвт үнэртээд мэдэгдэх юм гэж ярьцгаадаг. Ийм болтлоо бохирдсон ор­чинд зун­жин, намаржин гадаа ил задгай ургаж буй хүнсний ногоо, ил задгай худал­даалж байгаа хүнс­ний бүтээгдэхүүн ямар олиг байх нь тодорхой. Цэцэр­лэг ясли, бага сур­гуулиуд үдийн цай, өглөө­ний ундаа хөтөлбөртөө бай­гууллагын хашаан­даа тарьсан ногооноо­соо битгий хэрэглэж үзээ­рэй дээ.