“Зуд ирлээ хуц ухнаа авъяа” гээд байгаа маань  ардчилсан намын гишүүний хувьд сонгууль боллоо намынхаа дарга нарыг  буцааж авъяа л гэсэн үг юм. Монголчуудын хувьд хайр сэтгэл, урлаг,эдийн засаг бүгдийг л иргэддээ сурталчлан ойлгуулахдаа ямагт малтайгаа зүйрлэж мал аж ахуйтайгаа жишдэг эртний сайхан уламжлалыг дагав.. Улс төр  бас ялгаагүйдээ. Яруу алдарт эх орноо хөгжүүлхэд, ямагт морьтойгоо явсан гэх буюу, Хулан тахийн удамтай ардын хувьсгалт намаа аялгуут дуундаа магтая гэж дуулдаг болохоор л намынхаа томчуудыг сайн үүлдрийн хуц ухнатай зүйсэн ухаантай. Нам гэдэг нэг ёсны хэсэг хэсгээрээ бүлэг бүлэг бүлгээрээ, үүлдэр угсаагаараа  суурь сууриараа, хашаа хороогоороо цуг явдаг хүмүүсийн сүрэг. Харин намын дарга гэдэг бол тэр сүргийн манлай | толгойлогч дарга| хуц ухна гэж ойлгож болох юм. Таван хошуу мал, сүргийн манлай азрага, буур, бух, хуц ухнанд хариуцлага их бий. Хамгийн том хариуцлага бол өөрийнхөө сүргийг бүрэн бүтэн байлгах, чоно нохойноос хамгаалах, ашиг шим ихтэй төл гаргах гээд маш мундаг үүрэгтэй. Энэ бүх болзлыг хангаж чадна гэж итгэсэн арай дээрийг  нь хуц ухнаар тавьдаг. Сүргээ бүрэн бүтэн байлгасан хуц ухна эзнийхээ ч ижил сүргийнхээ ч хайр хүндэтгэлийг хүлээн насаараа сүргийн манлай явах заяатай.Ноос үс ашиг шимээрээ гавихгүй, ядаж төл муутай хэвтэж айлын малын хашаа руу гүйгээд явчихсан хуц уханыг малчид маань нэг бол хөнгөлөөд хаячих,цааш нь үгүй хийчих,  гүйгээд очсон  айлд нь зарчих, өгчих  гэдэг юм. Сүргээ хаяж унагаа чононд өгсөн азаргыг бол үг дуугүй тогоо тосол | алж ид| гэдэг дээ. Мал сүргийн чанар чансааг байгалийн гамшиг ган зуд шалгадаг. Харин улс төрийн намын чанар чансааг бол сонгууль шигшдэг юм. Тэгээд ч зуд ирвэл хуц ухнанд халтай гэдэг хэлц үг гарсан байх . Ардчилсан намын хувьд УИХ-ын сүүлийн сонгуулийн ялагдал шиг улс төрийн зуд ирвэл намын дарга нарт ашигтай эгэл гишүүдэд нь халтай болж хувираад байна.. 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа Ардчилсан намаас хуц ухнууд нь ижил сүргээ хаячихаад МАХН-ын мал сүргийн хашаа руу майлаад гүйлдвээ. Нэгэнт сүргийн манлайнуудаасаа айлын хотонд алдчихсан Ардчилсан намынхан тарж бутарч , турж эцэж, салж сарнилаа. Харин тэжээл сайтай айлын хотонд очсон Ардчилсан намын  хуц ухнууд  тарга хүчний хувьд овоо тэнхэрээ биздээ.  МАХН -аас шадар сайд сангийн сайд тавьчих сайн үүлдрийн хуц ухна байхгүйдээ Ардчилсан намаас  хуц ухна түрээслээд хоёр жилийн нүүр үзлээ гэж   намын нөхөд нь хуц ухнаа зөвтгөн сэтгэлээ хууран явавдаа. Намын манлай даргагүй сонгуульд орно гэдэг хэцүү юм билээ. Өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам эзэнгүй айл шиг, эцэг малгүй сүрэг шиг байсаар ялагдсандаа. УИХ-ын гишүүн нь Ерөнхийлөгч болсон  тойргийн нөхөн сонгуулиар ч мөн адил. Сүүлийн үед Ардчилсан намаас МАХН-тай нийлж яваа хэдэн хуц уханыг маань МАХН-ын том жижиг эвэртэн тууртангууд нь мөргөж хөөгөөд хазаж хайраад байгаа харагдах юм. Ижил буруу мал шиг ад үзэгдэн, ад үзэгдэн  айлын тэжээл идэж явах хэрэг манай эвэртэнгүүдэд байдаг л юм байхдаа. Уг нь МАХН-ын им тэмдэгтэй  мал сүрэг өөр намын хуц ухнууд сэтгэл алдран гүйж очоод нийлээд явмааргүй удам угшил муутай, галзуу чоно нохойд бариулсан түүхтэй болхоороо   галзуугийн юмтай ч байж магадгүй  гэж боддог юм. Улс төрийн галзуурлын   коммунистуудын нянга тээсэн сүргийн үлдэгдэл  гээд  дэлхий  даяараа юун хуц ухнаа солилцох ойр нутаглахгүй зайлаад явчихдаг юм билээ. Галзуу тахалын ген нь бага болсон гэж бодход түүнээс үлдсэн архаг хамуу, маажуур, бурцлёз зэргийн өвчин бол баталгаатай байх байлгүй.. Манай хэдэд муу юм халдчихсан ч байж мэднээ дээ. Яая гэхэв буцаад ирвэл түүст хэрлийн | Малын хамуунд түрхдэг химийн бодис|-ээр зад угаагаад л авахаас Ардчилсан намын сүргийн манлайнуудаар МАХН сүргийнхээ муу цусыг сэлбэе гэж бодож байгаа бол өөр хэрэг. Нэгмөсөн тэнд нь зарчих,, худалдчих, бүүр им, тамга, тэмдэгээ тавиад өөрийн болгоод аваг.   Ардчилсан намд сүргийн манлай болох санаатай хуцан хурга ухна ишигнүүд зөндөө л байна. Зуд ирлээ хуц ухнаа буцааж авъяа. Сонгууль ойртлоо айлын хаяа бараадсан дарга сайд нар маань намдаа ирнэ байгаа.  Ижил сүрэг, ижил зорилго,ижил хувь заяа гэдэг хичнээн сайхан. Ядаж сүрэг бүрэн бүтэн байдаг юм билээ.