Баян шаарик, эзэн нь гэж сонин нөхөр хувийн ч юмуу хувьсгалын ч юмуу шалтгаанаар нохойдоо бүгдийг өгдөг. Өндөр сайхан хаустаа хов хов хуцан амьдарч зарц нар түүнийг халамжлана. Рээнж ровер жийп, гурван давхар хаустай тэр нохой зөөлөн оригналь буйдан дээр цагираглан хэвтэнэ, гэхдээ үнэхээр жаргалтай байгаа эсэхийг нь хэн мэдэхүү.

    Ядуу мөртлөө жаргалтай амьдрах нь баян мөртлөө зовж амьдарсанаас дээр үү, баян амьтан зовдог юмуу, ер нь сэтгэлээрээ баян нь хэтэвчээрээ баянаас илүү гарах уу, амьдралын утга учир гэж юу вээ энээ тэрээ элдэв том философи бодож чадахгүй, зүгээр л амьдардаг манай баян нохой.

    Хов хов гэхэд үхрийн махтай хоол, вов вов гэхэд хоньны махтай хоол, баруун сарвуугаа өргөхөд охин далматин, зүүн сарвуугаа өргөхөд охин овчарк авчирч өгдөг. Харин дөрвөн хөлөө өргөх гээд цээжээрээ шал арчаад босч ирсэн, амьдралдаа сургамж авсан биз. Нохой хүссэн газраа шээнэ, баана зарц нар түүнийг нь харин дуртай цэвэрлэнэ, бааснаас нь алтны судал шээснээс нь нефт гардаггүй ч гэсэн зарц нараас лав мундаг л даа.

    Нохой ухаантай бишээ, гэхдээ нохой л юм чинь нохой санаатай. Өгзөгнөөс чинь хазаж, өмднөөс чинь урдаг, ярдаг түүнийгээ хайр гэж ойлгуулдаг тэр нохой гоё. Сүүлээрэээ тоглож сүүдэрнээсээ бусгадаг хөөрхөн нохой хаяадаа нэг шонгийн модруу сарьж эрх чөлөөгөө гайхуулдаг. Харин чамайг шээвэл цагдаа ирээд модоор цохино. Тэр модыг нь аваад шидэхэд нохой харайж очоод газар унагалгүй зууж авчраад цагдааг баярлуулна. Харин чи цагдааг уурлуулна. Тиймээс чи зодуулна, бүүр буудуулна.

    Баян ч гэсэн нохой л юм хойно доо, атга махыг атга алтнаас үнэтэйд тооцож асгасан шүлсээ өмднийхөө ханцуйнд арчдаг. Нохойны өмд ханцуйтай байдын тэхүү, өмд ханцуйгүй байдын буруу бичлээ гээд хуцаад байв. Байдын гэж бичэдгүй “байдаг юм” гэж бичдийн гээд бас хуцаад байв, чи бол суут Монгол хэлний дүрмийг тархиндаа нэвт суулгасан, би бол тэнэг цээж бичгэн дээрээ муу авдаг байсан бацаан за юу тэгүүл, тэгвэл гэж байгаам шүү.

    Жаахан хүүхдийг дээрэлхэн хуцдаг онгироо нохой, том амьтан харахаараа хөөрхөн гөлөлздөг зальтай нохой. Адилхан нохой тааралдвал бөгсийг нь үнэртдэг мэдрэмжтэй нохой.

    Өнгө мөнгөнд хэмжигдээгүй үлдсэн энэ дэлхийн цорын ганц сэтгэл хөдөлгөм зүйл бол нохой сүүлээ шарвалзуулах хөдөлгөөн гэж нэг алдартай хүүхэлдэйн кинон дээр хэлдэг санагдана. Гэхдээ манай нохой бол яаж зүгээр байхуу, сүүлээ шарвагануулж худлаа маяглаад хэдэн бор юм хусчих санаатай.

    Нохой төрсөн өдрийнхөө алимтай бялууны лааг үлээхийн оронд идэх гэж дайраад хэлээ түлж гасална, нохойнд даарах вий гээд торгон хөнжил нөмрүүлэхэд шүдээрээ зуугаад сэгсэрч тоглоно, нохойнд лааптоп өгөхөд дэлгэцний ваалпээпэр дээрхи охин гөлгөн дээр мордох гэж оролдоод эрхтэнээ хавчуулна. Жаргалтай амьтанд битгий атаархацгаа, тэр дургиж байна.

    Эзэн нь түүнд машин авч өгдөг, цонхоор хэлээ гаргаад жолоодож чадахгүй арван хүн дайрчээ. Нохой зүгээр, хүмүүс л согтуу байсын за юу. Нохой хөлийг чинь хазаагүй, чи ангайж байхад нь шүдэнд нь өөрөө хөлөө хавчуулаад уйлсын за юу.

    Үе үе гэнэт уурлаад, мэдрэл муутай юм шиг том том орилж чарладаг. Заримдаа гасалж хүйтэн усанд орохгүй гэж маяглаад шавхайтай хөлөөрөө хивсин дээгүүр мөр гаргадаг. Тэр ямар нэг гоё онол зохиож шезофрентэй хуцах дуртай. Нохой гэхэд ухаантай шүү жар дал хавьцаа IQ –тэй.

    Чи зарим нэг нохойны түүхийг мэдэх үү, мэдэхгүй бол сониноос уншаарай, гэхдээ өнгөтөөр, өөрийнх нь найруулсанаар.

    Битгий атаархаарай, удахгүй тэр чиний дарга болно, удахгүй тэр чамайг ажлаас чинь хална гэж айлгах болно, удахгүй тэр бүүүүр том захирал болно, магадгүй тэр бүүүүүүүүүүүр том сайд болно, тэгээд танай хүүхдийн хувь заяаг өөрчлөх төрийн шийдвэр гаргана, удахгүй тэр бүх нохойнууддаа далан мянган төгрөг тараах болно, нохой биш бол чамд юу ч өгөхгүй ш дээ мэдэж байгаа биз.
Новшийн амьтан чинь нохойтоод, чи ёстой хуцлаааааал байна ш д.