Нэг. Vнийн сайн ба муу тал
Vнэ єсч байна. Уул нь хvмvvс vнийн єсєлтєд дуртай юм шvv. Єєрт нь байгаа юмны vнэ єсєєд бусдад бай­гаа юм­ны vнэ хямдраад бай­гаасай гэж хvн болгон л хvсдэг.
Хvний єєрийн vнэ цэнэ ч vргэлж єсч байдаг, даанч “миний vнэ єсєєд бай­на. Засгийн газар зохицуу­лаад Дорж миний би­еийг хямд­руулж аль” гэж гом­дол гаргадаггvйгээс биш. Хvн эхээс тєрєхдєє (амь насыг vнэлэх аргагvй гээд орхиход) хийлт, тээлтийн зардал шин­гэ­сэн бяцхан амьтан байна. Боловсрол эзэмших, єрх тэр­гvvлэхийн хэрээр гэр бvл, нийгэмдээ маш их vнэ цэнэ­тэй капитал (Мєн л амь насны vнийг тооцохгvйгээр) болоод явчихдаг биз дээ.

Даанч ихэнх тохиолдолд єєрт байгаа юмс хямдраад бусдад байгаагийнх нь vнэ єсєєд явчихдагаас биш. Тэгж ярих юм бол хvмvvс ихэнхдээ vнэ цэнийг єєрт байхгvй юм­наас л олж хардаг хэмээн соён гэгээрvvлэгчид хэлдэг. Соён гэгээрvvлэгчид гэхээр мэдэж байгаа байх аа. Арис­тотель, Сократ энэ тэр гээд эртний Грэгт арваад хvн байсан. Одоо манай Авлига­тай тэмцэх га­зарт дєрєв таван соён гэгээрvvлэгч байгаа гэлцэнэ. Учир нь тэнд Соён гэгээрvvлэгчдийн хэлтэс гэж байдаг. Соён гэгээрvvлэгч нь байдаг болоод л хэлтэс нь байгаа хэрэг. Манай гаригийн соён гэгээрvvлэгчид ингэс­гээд л болдог. Эртний Грэгийн арав, манай авлигын газ­рын тав нийтдээ 15 орчим соён гэгээ­рvvлэгч хvний тvv­хэнд мэн­дэлсэн гэж ойлгож болно. Энэ ч яахав, ажилдаа оръё. Соён­той соёнгvй нvдэн дээр vнэ єсєєд байна.

Эдийн засагчид л юмны учрыг будлиулаад байдгаас биш юм болгоны учир шалт­гаан энгийн байдаг юм. (Одоо бараг л эдийн засагчид эдийн засгийг бvтээсэн аятай ярих болж) Монгол хvн мориныхоо толгойн талаар тойрч гардаг. Яагаад гэж vv? Морио хvн­дэлж байгаа учраас ингэдэг хэмээн залуухан этногра­фичид ярих аж. Vнэн хэрэгтээ тийм биш. Мориныхоо бєгсєн талаар нь тойрвол єшиглvvл­дэг юм. Тэр инерциэрээ авто­бусны толгойн талаар той­роод, хоёрдугаар эгнээний машинд зєєлнєєр хэлэхэд шvргvvлээд байдаг. Удахгvй ингэхээ болиод ав­туусны араар тойрдог болох ба тэр vеийн ахмадууд “монгол­чууд унаа хvлгээ хvндлээд толгой талаар гардаггvй, толгой дээгvvр нь алхдаггvй билээ” гэхчилэнгийн хуучилж суух биз?

Талхын vнэ єсчээ. Учир нь талх хийдэг буудайн vнэ єссєн байна. Буудай яагаад єсчихєв гэхээр найрлагад нь алт, мєнгє, хvрэл орсноос болоогvй юм байна. Бензи­нээс болж. Бен­зинд гал ороод манай гаригийн буудайг ша­таасангvй. Vнэд орсон бен­зинийг орлуулдаг машины хоолыг буудайнаас гаргаад байх болж. Ингээд буудайг хvн, машин хоёр зэрэг иддэг болжээ. Нэг таваг хоолыг нэг хvн иддэг байснаа хоёулаа хувааж эхэлбэл цатгахгvй болно. Цатгахгvй болохоор дахиад идмээр санагдана. Дахиад идэх буудайг тарьж амжаагvй байвал vлдсэн буу­дай vнэд орно. Ердєє л ийм юм болсон.

Гурил удахгvй хямдарна. Vvнийг ойлгоход соён гэгээ­рvvлэгч байх албагvй, жирийн соёдоггvй толгой хангалттай. Буудай vнэд орж байгааг дэл­хий даяараа харж л байна. Буудай ургуулбал ашигтай болохыг сохор хvн ч мэдээд л байна. Одоо тариалангийн давалгаа эхэлнэ. Боломжтой, мєнгєтэй, сvйхээтэй болгон буудайн дээр ажиллахаар ухас­хийнэ. Хvмvvс буудайны vнэ унан унатал нэмж тариал­на. Тэр цагт нэг хvнд хоёр таваг буудай ногдоод vнэ нь унаад эхэлнэ. Манайхан ч гэсэн хамтдаа буудайны vнийг уна­галцаж болно. Ма­найд юу л байна, газар байна. Тариа тариад бай.

Энгийн жишээ ярих уу. Тээр жил миний танил дvv нар нэг бизнес гээчийг хийсэн сэн. Яасан гэхээр арваад жилийн ємнє, наранцэцгийн тос ховор­доод vнэд оров оо. Улс даяар дифицит vvсэв. Тэд vvнийг ажиглаад байдаг мєн­гєє шав­хан нийлvvлэн Гер­манаас “есийн тос” ачуулж билээ. Контейнэр нь яван явсаар арай гэж ирэхийн цагт Монголоор дvvрэн есийн тос. Vнэ нь шалан дээр унав. Ганцхан тэд биш єч тєчнєєн хvн энэхvv “есийн тосны хомсдол” дээр ажиллаж эхэл­сэн юмсанж. Дvv хvv нар тосоо бодож байснаасаа хэд дахин хямд бєєндєж, намайг “Хэд л бол хэдэн тос зvгээр ав” гэж байсан санагдана. Хvний хэрэгцээ хязгаартай юм хойно, ямар ваннандаа тос хийж оролтой биш, нэг хайрцгийг авсан нь жилийн хэрэгцээнээс илvv гарсан санагдана. Зах зээл ийм л байдаг. Харин дvv хvv нар “Жаахан жаахан хасах талдаа бизнес боллоо. Гэхдээ их юм ойлгож авлаа. Ойлгож авсан туршлагаа юугаар ч vнэлэх аргагvй” гэлцэн тайв­ширч байсан санагдана.

Хоёр. Чиний мЄнгЄЄр цалин тавина

Саяхан улаан vйлдвэрч­ний удирдагч болсон “Пэн Сю” хэмээх Ганбаа гуай хэсэг хvн дагуулан татвар тєлєгчдийн мєнгєєр цалинждаг тєрийн албан хаагчдын цалинг нэмэх шаардлага тавьж байгаа нь зурагтаар гарлаа. Энэ зураг­таар ер нь юv эсийг vзэв дээ, байз. Улаан vйлдвэрчний шаард­лага бол шууд утгаараа “юмны vнэ нэмэх”-ийг тєрєєс шаардаж байгаа хэрэг юм. Монгол Улс хоёр сая зургаан зуун мянган татвар тєлєгчтэй. Зуугаад мянган тєрийн албан хаагчтай гэв vv дээ. Нэг айл дєрвєєс таван ам бvлтэй гээд бодохоор таван айл нийлж гаргасан мєнгєєрєє тєрийн нэг албан хаагчийн цалинг дээр нь дээд сургуульд сур­даг хvvх­дийнх нь тєлбєрийг дааж бай­гаа юм л даа. Та нарт “Таван айл нийлээд нэг дар­гын цалин ба хvvхдийнх тєл­бєрийг жил бvр дундаасаа гаргаж бай” гэж шууд хэлбэл яасан их уурлах бол? Хэрэг дээрээ гаргаад л байгаа юм даа. Манайхан татвар гэхээр иргэний орлогын 10 хувь юмуу, томоохон ком­па­нийн тайланд байдаг тат­варын тоог хардаг. Гэтэл єлгийтэй, єлгий­тэй биш юм аа, эхийн хэвлийд байгаа хvvхэд хvртэл татвар тєлдєг. Ээж нь хоол идэж байж ураг зохих ёсоор єсдєг. Тэр хоолыг ээж мєнгєєрєє авдаг. Ээжийн ид­сэн хоолонд татвар шингэдэг. Учир нь vйлдвэр vйлчилгээ явуулдаг, наймаа хийдэг хv­мvvс хэзээ ч єєрийн цэвэр ашгаасаа татварын мєнгийг гаргадаг­гvй. Ашгаа тооцож єєртєє vлдээгээд, татварын мєнгийг vнэнд шингээгээд зарчихдаг. Эцсийн дvндээ татварыг худалдан авагч, vйлч­лvvлэгч тєлдєг. Энэ мєнгєєр бид тєр ба тєрийн албан хаагч­дыг тэжээ­дэг. Та тєрийн аль нэг албат дээр орж байсан, єєрийн чинь гаргасан мєн­гєєр цалинждаг атлаа чамд яаж хандаж, авир­ласан зэр­гийг нvдээ аниад нэг бод доо. Дээр нь тэдний нэг нэг хvvх­дийн дээд сургуульд сур­гах зардлыг бас гаргалцаж бай­гаагаа сана даа. Єєрийнхєє хvvхдийг сур­гуульд сургаж чадлуу яалаа? Эргэцvvл дээ. Тэгээд дээр нь чамаас дахиж мєнгє гаргуулж, цалингаа нэ­мvv­лэх юм гэнэ ээ, тєсєєл дєє? Одоо танд тєрийн албан хаагчдын цалинг нэмэх биш харин ч орон тоог цомхт­гох замаар єєрт ногдох ачаал­лыг багасгах хэрэгтэй нь мэдэг­дэж байгаа биз дээ?

Нєгєє єнцгєєс харахад Монголын vйлдвэрчний эвлэ­лийнхэн талх, гурил vйлдвэр­лэгч ажилчдын цалинг багас­гах, нийгмийн хамгаалалд зориу­лах мєнгийг хасах шаард­лага тавьж байлаа. Цалинг хасахыг шаардана гэхээр vнэмшимгvй боловч vнэн хэрэгтээ тийм л юм. Буудайн vнэ нэмэгдсэн бай­тал гурил, талхаа зєрvv­лээд хямдруулбал vйлдвэрлэгчид ашиггvй болох тєдийгvй, хо­хирч эхэлнэ. Ашиг багасахаар ажилчдадаа олгодог цалингаа хасна уу болохоос нэмэх аргагvй. Махны vнэ нэмэг­дээд байхад хуушуураа хямд­руул­сан гуанз удалгvй хааг­дана биз дээ. Энэ салбарын ажилчид цалин орлого нь багасаад, эзэн нь ашиггvй болоод ирэхээр ерєєсєє гурил, талх хийхээ болиод эхэлнэ. Монголчууд “Оргvйд орвол охинтой нь дээр” гэдэг. Ийм тохиолдолд ор ч vгvй, охин ч vгvй болно.

Гурав. ХоЁр дахин тЄлЧихЄЄд баЯрлаж суунаа хЄ

Манайхан тєрєєс алдагд­лыг нєхvvлэх замаар vнийг тvр барих тусгvй аргад их л эр­хэмлэн ярих болж. Ухаан­даа мянгаар зарах гурилыг нь таван зуугаар заруулаад ал­дагдал таван зууг тєрєєс єгнє гэсэн vг. Алдагдлыг тєрєєс нєхнє гэж юу вэ? Тєр танаас авсан мєнгєєрєє нєхнє. Та­наас яаж авах вэ гэхээр татвараар дамжуулж авна. Энэ нь та талх, гурилынхаа vнийг хоёр єєр замаар тєлж байгаа боловч зєвхєн нэгийг нь хараад бая­саад сууна гэсэн хэрэг. Дээр нь гурил, талх vйлдвэрлэгч­дээс хєн­гє­­лєлт­тэй vнээр бєєнд­сєн бараагаа дэлгvvр хоршоо­ныхон зах зээлийн vнээр зарна. Дам биш шvv. Дамын vнэ байхаа больсон. Оронд нь зах зээлийн vнэ бий болсон. Засаг тєрийн иймэр­хvv орол­цооны vр дvнд бид зах зээ­лийнхээс ч єндєр vнээр гурил будаа хэрэглэх болно. Ийм л байна. Ямрав дээ, жан­жин минь.

Тєрийн мєнгє гэж байдаг­гvй. Тєрд байгаа мєнгє бол татвар тєлєгчдєєс хураасан мєнгє. Тєрийн албан хаагчийн цалинг нэмэхийн тулд тэр мєнгийг арвижуулах хэрэг гарна. Тэр мєнгийг татвар нэмж, ард тvмний халаасыг нимгэлэх замаар л арви­жуул­на. Татвар нэмэхээр хvмvvс юмныхаа vнийг нэмж “шархаа нєхнє” гэдэг ойл­гомж­той. Ин­гээд харахаар тєрийн албан хаагчдын цалинг нэмэхийг шаардах нь юмны vнэ нэмэ­хийг шаардахтай агаар нэг. Тєрийн ганц чадах юм бол vнэ хєєрєгдєх. Харин vнэ буулга­даг тєр гэж дуул­даагvй. Vvний оронд vнэ хєєрєгдєхгvй биеэ барьж чаддаг тєр байхад л хангалт­тай. Бид цємєєрєє амьтан алж чаддаг. Харин vхсэн нэг ч амьтныг амилуулж чаддаггvй. Нэгэнт vхсэнийг амилуулах­гvй­гээс хойш амь­дыг нь алах­гvй байснаар то­моо­хон буян хурааж чаддагтай агаар нэг юм уу даа. Vнээр оролд­доггvй тєр гэдэг.