Чадлынхаа хирээр хийж хэрэгцээнийхээ хэрээр авдаг гэсэн үндсэн зарчимтай гоё нийгмийг бүгдээрээ байгуулах гээд чадаагүй. Бүх юм нийтийн өмч, тэгээд түүнийгээ нүдний цөцгий мэт хайрлан гамнана гэдэг нь хомосапиенс гэдэг амьтдын хувьд ахадсан санаа болж. Одоо жишээ нь хоёр хүн дундаа нэг хайрцаг тамхитай гэвэл гэхэд уралдах шахуу татсаар цагийн дотор дуусчихна. Харин тус бүрт нь арав арван ширхэгийг тараахад дор дороо гамнаж хамаагүй удаан татна биз дээ. Хоёрхон найз дундаа комунизм байгуулж чадахгүй байхад бүтэн улс даяараа, дэлхий даяараа яаж чадах вэ дээ.

Хүн гэртээ л жинхэнэ чадлынхаа хирээр хийж хэрэгцээнийхээ хирээр авдаг. Гэрт байгаа бүхнээ нүдний цөцгий мэтээр нандигнан харамлаж хивсэн дээр нь шавхай тарьсан этгээд рүү хачин муухайгаар харна. Ээж аав нь чадлынхаа хирээр хөргөгчөө дүүргэж хүүхдүүд нь ходоодныхоо хирээр хоосолдог нь жинхэнэ комунизм байх. "Хэн сайн хог шүүрдсэнд нь илүү их хоол өгнө" гэсэн капиталист хандлага ямар ч гэр бүлд байхгүй. Хүүхдүүд өөрсдөө ухамсраараа гэрээ цэвэрлэдэг болохоос биш хөргөгчин дэх помидорыг сэтгэлдээ тээж аяга угаадаггүй шүү дээ. Ээж муухай аашлаад байвал хүүхдүүд олонхийхоо саналаар хөршийн Гэрлээ эгчийг авчирч зална гэсэн ардчилсан ёс бүүр ч байхгүй. Эцэг эх хоёр нь эрх мэдэл авахын төлөө хүүхдүүддээ "Аавын хишиг Ээжийн хувь" гэсэн шүдийг нь хорхойтуулдаг чихэр тараана гэж бүүүүүүүүүүр байхгүй. Чадлынхаа хирээр хийж хэрэгцээнийхээ хирээр авдаг эв хамт ёс гэр бүлийн хүрээнд жинхэнэ утаагаараа хэрэгждэг.

Тэгэхээр миний ойлгосноор эв хамт ёс бол их гоё зүйл аж. Даанч хүмүүс өөрсдөө л муухай хүмүүс юм даа. Манай нэг найз их хөөрхөн санаа хэлсэн байдаг. ..."Сүүүү Баагий Болдоо ахаа нөгөө 40 000 орон сууцаа мууцаа гялс бариад тэгээд АШИГ нэмэлгүй зөвхөн барьсан ЗАРДЛАА НӨХӨӨЛ зарчий л даа..." гэж. Тэгээд нээрээ бодлоо л доо, барилгаа тэгэх нь зүйн хэрэг. Дээрээс нь тэртэй тэрэнгүй гаднаас зөөж байгаа бэнзээн шатахууныг бас л тээвэрлэлтийн зардлаа нөхөөл зарчий. Заавал хэдэн колонкийн эздийг мөнгөөр угжих ямар хэрэг байнаа. Өө тэгээд ер нь ингий бэнзээн, байр ч гэлтгүй таксинууд нь км нь 500 гэж хүн шулахгүй шатаасан түлшнийхээ мөнгийг л авч байя, гуанзанд мах гурилных нь үнэ, хэрэглэсэн ток, тогоочийн цалин гэх мэт зардлуудаа тооцоол АШИГ нэмэлгүй хямдхан хоол зарж байя. Бүгдийг нь улсынх болгоё, бүх үйлчилгээ цэвэр үнээрээ тэгээд сайхан эв хамтаар аж төрөн сууя, АШИГ нэмж нэгнийгээ мөлжихгүй. Карл гэдэг хүн зуун жилийн өмнө ийм гоё романтик зүйл мөрөөдөөд тэр нь ямар үр дүнд хүрсэнийг хэлээд юүүхх.

АШИГ нэмэхгүйгээр зарчы гэхээр цаадуул чинь айхтар улсууд болохоороо ширхэг тоосгыг 1000 гаар үнэлж мэднэ. Зам бөглөөтэй байсааан, бэнзээн их шатсан км нь 2000 -аар явахад яаааааг таарна. Гурил кг нь арван мянга гээд манай тогооч бодоод бичээд зуураад хийсэн байхад үхсэний чинь 400 ийн пирошки вээээ. Энээ тэрээ гээл цавчаанууд л гарна уу гэхээс төрийн юм бол хэзээ ч олигтой зүйл болохгүй. АШИГ нэмэхгүй ч гэсэн АШИГ олж л таараа л даа.
Тэгэхээр комунист онол муухай биш хүмүүс өөрсдөө л муухай байх нь. Нийгэм гэлтгүй шашны хувьд ч гэсэн бүгдээрээ л зөв хүн болж төлөвшихийг сургаж, сэтгэлээ ариун байлгахыг номлодог. Даанч хэдэн лам нэр эрх мэдэл олох хэрэгсэл болгож ашиглаад дундад зууны үед хэчнээн ч хүн шатааж алсан юм бүү мэд. Лалын шашин ч сайхан, Иисүүс ч гоё, Будда ч тансаг. Муу нэртэй бөөгийн шашин ч гэсэн үнэхээрийн хүчтэй, соёлтой зүйл. Даанч мөнгө олох гэсэн мунхаг хүмүүс ихээр гарч ирээд бас л нэр хүндийг нь унагаагаад байдаг. МАХН ч гоё МАН ч гоё АН ч гоё, даан ч хүмүүс өөрсдөө л бас муухай болгоод байх юм дөө. Заза МАХН муухай юм байна яаж ч бодсон харин нөгөө хоёр нь миний бодлоор гоё. Одоо тэгээд яахуу, хомосапиенсүүд бид өөрсдийнхөө зохиосон дүрмээр тэгээл сайхан амьдарцгаахаас дааа.