Дэм болохгүй Засгийн газар дээс бариад ирлээ
Улс төрийн амлалт ихээхэн хүчтэй байдаг ажээ. Сонгууль дөхөөд ирсэн үед арьсаа хамгаалж үлдэхийн тулд болж байгаагаа нураах, цаашид элдэв эрсдэлт асуудал үүсэх нь хэнд ч падлийгүй байх юм.
Улс төрийн амлалт ихээхэн хүчтэй байдаг ажээ. Сонгууль дөхөөд ирсэн үед арьсаа хамгаалж үлдэхийн тулд болж байгаагаа нураах, цаашид элдэв эрсдэлт асуудал үүсэх нь хэнд ч падлийгүй байх юм. Саяхан баталсан шинэ оны төсвөөр 805 тэрбумыг ичсэн нүүрээ хийх газар болгон тараах болсон билээ. Энэ мөнгөөр "2000 хүүхдийн суудалтай 80 дунд сургууль, аймаг бүрт олон улсын стандарт хангасан орчин үеийн эмнэлэг барьж, 20 мянган өрхийг орон сууцаар хангаж, "Говь" комбинат шиг 40 үйлдвэр барьж, эсвэл Улаанбаатарын замыг бүхэлд нь шинэчлэн тавьж чадах байсан" хэмээн хэвлэлүүд эмгэнэн бичиж байна. Уг мөнгөний 700 гаруй тэрбум төгрөг нь бэлнээр тараагдаж үлдэх 80 гаруй тэрбум төгрөг нь Хүний хөгжил сангаар дамжиж бүхий л их дээд сургуулиудад сургалтын төлбөр болж очно гэж байгаа. Өнгөрсөн намар их дээд сургуулиудыг оюутнуудаас авах 500 мянган төгрөгөө авсанд тооцож хасаад үлдэх мөнгийг нь ав гэж дээд газраас нь үүрэгдсэн билээ. Энэ мигуйд даалгавар нь боловсролын салбарынханд тун хатуу дөнгө болсон юм. Тэр үед төсөвт уг мөнгийг суулгаа ч уу, үгүй ч үү мэдэгдэхгүй байсан болохоор байдал бүр ч хэцүү байв. Одоо уг хөрөнгө төсөвт хүчээр хийгдсэн ч үүнийг дагаад боловсролын салбар нурахад улам ойртов. Их дээд сургуулиудад хүүхэд нь суралцаж байгаа малчинд тэнгэрээс хагас сая төгрөг унаж ирээд, төлбөрийг нь төлж амьдралыг нь дэмнэсэн мэт байгаа ч эргээд хамгийн аюултай галаар монголчууд бид тоглож байна. Улс оронд хамгийн чухал амин сүнс нь байх ёстой боловсролын салбар амлалтын энэ шуурганд өртлөө.
Хүний хөгжил сангаас сурч боловсроход нь дэм болгож хагас саяыг өгнө гэсэн шийдвэр гарснаас хойш их дээд сургуулиудын хэвийн байдалд чичиргээ гарч эхэлсэн билээ. Төрийн албан хаагчид цалингаа 30 хувь нэмээд байдаг, харин энэ дайрлагад дайруулсан сургуулиуд цалин нэмэх тухай бодох ч хэрэггүй болсон. Дээрээс нь өрсөлдөөнөөр чанартай сургалт, чадварлаг боловсон хүчин бэлтгэх бодлого уг 500 мянгын дайрлагаар бүрмөсөн булшлагдсан гэж болно. Одоо материаллаг баазаа нэмэгдүүлж, чанартай сургалтыг олгоно гэж дүвчигнэх ч хэрэггүй болж байна. Хагас жилийн хугацаанд багш нарынхаа цалинг арай хийн тавьж дэнжигнэж ирсэн сургуулиуд үлдэх хугацаандаа мөнгөө яаж ийгээд олоод авбал чанартай мэргэжилтэн бэлтгэнэ энэ тэр гэж сүржигнэх ч шаардлагагүй. Зүгээр хүүхэд бүрээс ирэх 500 мянган төгрөгийн татаасыг нь аваад сууж байхад л болж байгаа юм. Бас тэр мөнгөө зовлон багатай олоод авбал шүү. Тэрхүү мөнгөө авах гэж төрийн түшмэлийн царайг харж багагүй зовно. Хэрэв хэн нэгэн албан тушаалтны ая эвийг олоогүй бол сургуулийн дансанд мөнгө орж иртлээ удна даа. Аягүй бол хэдэн цаас хариу атгуулах ч хэрэг гарч магадгүй. Уг нь хуучин хэдэн хүүхдээсээ төлбөрөө аваад явдаг байсан бол одоо төрийн гар энэ салбар руу орсноор асуудлыг бас л хүндрүүлчихэж байгаа юм.
Улс төрийн энэ шийдвэр шинэ Монголын боловсон хүчин бэлтгэх зорилготой сургуулиуддаа халтай, харин хүний бөглөөсөөр улсаас татаас аваад суух сонирхолтой диплом тараадаг жижиг сургуулиудад нэг талаас таатай боломж олгож байгаа юм. Одоо хэн ч өрсөлдөөнөөр боловсролыг олгох гэж мэрийх хэрэггүй боллоо. Ийм гачлант үе Ерөнхий сайд болсон анхны уулзалтаа боловсролын салбараас эхэлж байсан С.Батболдын үед тохиодог байна шүү. Уг нь түүнийг боловсролын салбарынхантай анхны уулзалтаа хийхэд нь Монголын боловсролыг шинэ шатанд гаргах боломж ирлээ гэж ирээд л өвгөн эрдэмтэд хөөрч байсан гэдэг. Гэвч сонгуулийн амлалтыг биелүүлэх болчимгүй энэ шийдвэр нь боловсролын салбарыг моринд нь мордуулчихлаа. Энд тэндгүй "Ардын нам мандтугай" гэж туг дэрвүүлэн давхицгаасаар байгаад энэ Засгийн газар юу ч хийсэнгүй. Хамгийн их дэмжих ёстой боловсролын салбараа боомилоод хаячихлаа. Уг нь Төр засаг нь дэм болохгүй бол гай болохгүй байх алтан дүрмийг барьж явсан улс орон хөгжөөд байх шиг байдаг юм. Харин Монголд дэм болохгүй мөртлөө дээс бариад боомилох Засаг байх юм даа.