Өнөөгийн цаг үед хамгийн их эрэлттэй сургагч багшийн нэг - Рэнцэндоржийн Лхагвадуламын  ажлын нэг өдөр уулзалт, семинар, сургалт, судалгаа гэсэн хэдэн үгэнд эргэлдэнэ. Ажил бизнес нь дэвжиж яваа томоохон компаниуд, банк, санхүү, худалдаа үйлчилгээний  байгууллагуудын амжилтын нууцад Лхагвадуламын  жор ордог. Энэ хүн ер нь юу хийдэг юм бол, байгууллага, хүмүүс араас нь  дагаж хөөцөлддөгийн учир  вэ гэдгийг  ойлгоход надад 3 өдөр хангалттай байлаа.Өдөр бүр хүний сайнтай учруулдаг  багшийн мэргэжлийн онцлогийг  тэрээр  “ номтой найзлах ” гэж хэлэв.  Түүний албан тасалгаа, гэрийн бүх өрөө номоор дүүрэн. Харин хэт онолч догматик байдал, өнгөц сургамж, хий номчирхол түүнээс үл ханхална.


Арваад жилийн өмнө  байгуулагдсан  LADY төвийн сургалт, үйлчилгээнийх нь агуулга тэр үед  цоо шинэхэн,   ажил хэрэгч хүмүүсийг  ёстой гижигдэж байлаа. “ Амжилт, карьерийн шатаар өгсье гэвэл хувийн маркетингээ сайжруул. Өөрийгээ тань, нээлттэй бай , үргэлж   суралц. Та бизнес эрхэлдэг бол зах зээл дээр ялгарах  байгууллагын корпоратив  дүр төрхөө тодотго,   хэрэглэгчийнхээ тэргүүн дээрх титмийг хар...”

Үйлчилгээний интерактив маркетингийн сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээ гээд өмнө байгаагүй шинэ бүтээгдхүүнийг зах зээлд гаргахаар  санаа шулуудсан нь   эрсдэл дагуулсан алхам байлаа.

“ Тэр үед танд айдас байсан уу? гэхэд  -“байсан”  гэж эрс хариулсан юм. Одоо бол айж байсан зүйлийнхээ ард гарчээ , учир нь нийгэм түүнийг хүлээн зөвшөөрсөн.

         “Мөнгөө тордохын тулд эхлээд хүнээ торд”, “Ажилтнаа сургасан байгууллага л хөгжинө ” гэдэг дүрмийг байгууллага, компаниуд сайн мэддэг . Харин яаж хүнээ сургах вэ, тэдэнд байгаа  нөөцийг хэрхэн уудлан гаргаж ашиглах вэ ? Яг ийм асуудалтай тулгарсан байгууллагуудад   сургалт-судалгааны  IMAКО баг тусалдаг. Имако гэж  ямар үгний товчлол вэ гэж асуухад “ Интерактив  маркетингийн консалтинг гэсэн үг,  LADY төв ХХК –ийн нэг нэгж юм, хүмүүст  LADY нэрээр танигдсан”  гэж хариуллаа.

Компани, байгууллагууд хүнээ сургахад яагаад ихээр анхаарах болов   гэсэн  дараагийн асуултанд  “ Зах зээлээс арчигдахгүйн тулд.  ×àíàðòàé ¿éë÷èëãýý ¿ð àøèãòàй , мºí㺠õýìíýäýã, ÷àíàðã¿é ¿éë÷èëãýý ¿ðýëãýí, çàðäàë èõòýé. Тиймээс бүтээгдхүүн , үйлчилгээ төдийгүй , баялаг  бүтээгч ажилтнуудаа хүртэл чанаржуулахын тулд өрсөлдөн суралцацгааж байна.  Гэхдээ сóðãàëò  бол ÷àíàðûã ñàéæðóóëàõ ÿìàð íýãýí  шèäýò ñàâàà  áèø,  õàðèí ÷àíàð ñàéæðóóëàõ áàãöàíä áàãòдаг  îëîí àðãà áàðèë, õýðýãñëýë¿¿äèéí íýã õýñýã юм ” гэж хариулав.
 
 Өөрийн технологи , нарийн дэс дараалал бүхий  сургалтынх нь үр дүнд итгэж найддаг, Р.Лхагвадулам багштай ажил асуудлаа зөвлөлддөг бизнесийнхэнтэй уулзаж, заримтай нь  утсаар  яриад үнэнийг хэлэхэд гайхсан. Судалгаа хийлгэх,  менежментийн чиглэлд янз бүрийн хугацаагаар хамтран ажиллах,  сургалт зохион байгуулах, шалгалт , аттестатчилал авах, хүний нөөцөө “нөөцлөж” сургах , мэргэжлийн уралдаан тэмцээнд дасгалжуулах, илтгэл танилцуулганд орох хүнээ дадлагажуулах ,  маркетинг PR-ын төлөвлөлтөө хамтран боловсруулах... гээд  LADY төвтэй  нэг харилцаад эхэлбэл байнгын  хэлхээ холбоотой болчихдог гэнэ.Одоогийн байдлаар тэрээр  арваад  байгууллагын маркетингийн гэрээт зөвлөхөөр  давхар ажилладаг юм байна.

          Амжилттай, одтой яваа  байгууллагад  ч асуудал бэрхшээл тохиолддог . Гэхдээ тэдгээрийг мэргэжилтний тусламжтайгаар шийддэгт л амжилтынх нь нууц байдаг  байх . Бизнесийнхнийг зөвхөн шинэ техник, технологид л мөнгө хаяж, хөрөнгө оруулалт хийдэг юм шиг явцуухан бодолтой явснаа гайхав. Худалдаа, үйлчилгээний салбарынхан  төдийгүй, уул уурхай, хүнс, хөнгөн үйлдвэрийхэн хүртэл ажилтнуудаа сургахад хөрөнгө оруулалт хийж, эргээд түүнийгээ бизнесийн ашиг орлогод хувиргаж байна. Хувийн хэвшлийнхэн үүнийг нэлээд эрт тооцоолсон бол төрийн байгууллагууд одоо л энэ чиглэл рүү явж байгаа аж.

Мэдээж салбар бүрийн онцлогт суурилсан, байгууллага болгоны асуудлыг харгалзсан сургалтууд өөр өөрийн загвартай. Энэ хэрээр өөр өөрийн өртөгтэй байж таарна. Өнөөдөр  LADY төвийн сургалтын стандарт, агуулга, ИМАКО багийн багш нарынх нь ур чадварт хэдийнэ үнэлэмж тогтжээ.

            Ямар байгууллагад  хийх сургалт сонирхолтой  байх бол гэж бодон  ИМАКО -ийхний ажлын гурав хоногийн хуваарийг харав.  Торонто, Хонконгод хөрөнгө оруулалттай SGS  уул уурхайн компани,  харилцааг эрхэмлэгч Хадгаламж банк, Багануур ХК, АПУ  трейдинг,  Скай Их дэлгүүрийн сургагч багш нар, 5 аймгийн 11 сумын  эмнэлгийн дарга тэргүүтэй 30 хүнтэй баг, Замбала-  3, 4-ийн  guide менежерүүд... ” гээд зай завсаргүй дараалах олон сургалтын зөвхөн сэдвийг сонсоод л хорхой хүрч, цагаан атаархал төрж билээ.

MCS –ийн  ГОЁО , АНУН , Мөнхийн үсэг , Central tower  дахь  Бивон ресторан, Green catering компанийн үйлчилгээний албанаас захиалсан сургалтын  сэдэв  “Үйлчилгээний чанарын удирдлагын асуудал “ байсан  гэнэ. Энэ ярвигтай ойлголтонд  ИМАКО баг ямар байдлаар ханддагийг асуулаа. “ ×àíàð ãýäýã  аливаа ажил үйлчилгээг  äàõèí äàâòàí õèéõýýðã¿é, áàãà çàðäëààð ã¿éöýòãýõèéã õýëíý.      ¯éë÷èëãýýíèé ÷àíàð ñàéæðóóëàõ ¿éë ÿâöàä óäèðдлагын багèéí   ¿¿ðýã áîë àæèëтнуудаа системтэйгээр сургаж, ìýäëýãт суурилсан дадлагаар дамжуулан  óð ÷àäâàðтай болгоход îðøèíî. Компаний уäèðäлагууд àæèë÷даа õ¿íäýòãýí ¿íýëæ áàéãààãàà ìýäð¿¿ëэн харьцахад òýä  эздийн өмчинд ººðèéìñºã õàíäàж, ашигтай ажиллахыг  ýðìýëçäýã. ×àíàð ñàéæðóóëæ, ¿éë÷ë¿¿ëýã÷èéí õýðýãöýýã èë¿¿ ñàéí õàíãàíà ãýäýã íü àëäàà äóòàãäàë àëü áîëîõ ãàðãàõã¿éí òóëä òîãòîëöîî, ¿éë ÿâöûã ñàéæðóóëíà ãýñýí ¿ã þì. “ гэж  Лхагвадулам багш нэлээн тодорхой надад тайлбарлаж өглөө.

          Багануур ХК, Мобиком, Жи мобайл, Скайтел, Эрдэнэт  УБҮ, ТВ -5,  УБТЗ, Жаст групп, ТБД Андууд , Стимо үйлдвэр, Континенталь зочид буудал, Эрдэнэт хивс, Наран трейд, Бишрэлт худалдааны төв, Эм импекс концерн, УНДЕГ, Нийслэлийн ЦГ, Эрдэнэт Прогресс үйлдвэр...  - байнга хамтран ажилладаг газруудын жагсаалт үргэлжилнэ. Өмнөговь, Дундговь,  Хөвсгөл, Өвөрхангай, Дорнод гээд 10 гаруй аймаг , аялал жуулчлал, эрүүл мэнд, боловсролын салбарын маш олон нэгж  гээд харилцагч байгууллагыг дурдвал дуусахааргүй их . Дэлхийн банк,  НҮБ-ын Хүн амын сан,  Дэлхийн зөн, УБ хотын НААС Төсөл гээд гадны байгууллагууд эдний үйлчилгээг сэтгэл хоёрдолгүй аваад байдаг нь бас л нэг юм хэлээд байгаа хэрэг.

Энд нэр дурдагдсан байгууллагууд Р.Лхагвадуламын  хувьд үйлчлүүлэгч, харилцагчид нь. Тэрбээр  “ эд бол бүгдээрээ биет бус хөрөнгийг үнэлдэг, орчин үеийн менежментийн жишгээр хөгжиж яваа  байгууллагууд .Байнгын хамтрагч эдгээр байгууллагынхаа амжилттай алхам бүрийг нь  харж бахархдаг”  гэлээ. Төр засгийн  Үйлчилгээ-аж ахуйн газар, Жаст Ойл, Сод Монгол, Жем Интернэшнл, Орифлейм Монгол  ХХК,  Айртранс, Аэромонголиа, Бродвэй, Irish pub, дүүргүүдийн ЗДТГ, татвар, даатгал, ХХҮГ, цагдаагийн хэлтсүүдийн  ихэнх нь гэрээгээ үргэлжлүүлдэг юм байна. Давтан сургалт  захиалж,  зарим нь удирдах түвшний, төрийн албаны ёс зүйн, үйлчилгээний ажилтны, маркетингийн албаны, сүм хийдийн менежментийн гээд  нарийвчилж  задалсан сургалтын хөтөлбөр дээр дахин хамтран ажилладаг гэнэ. Энэ бүхэн  LADY  төвийн ажил үйлчилгээнийх нь чанарыг олон түмэн  яаж үнэлдэгийг хэлэх шиг санагдлаа.

            Хүнийг жинхэнэ үнэт хөрөнгө капитал болгохын тулд юун түрүүнд тэдний сэтгэлзүй рүү өнгийх хэрэгтэй болдог аж. Хамт олны дундах уур амьсгал, харилцааны таагүй асуудлыг эхлээд шийдвэрлэхгүйгээр “өндөр бүтээмж” гэдэг үр дүнг хүлээх хэрэггүй юм байна. Харилцааны бэрхшээлийг захиргааны аргаар биш сэтгэлзүйн төвшинд мэргэжилтний тусламжаар шийдвэрлэх нь илүү үр дүнтэй гэдгийг байгууллагууд зөвшөөрдөг болж.

Багануурын уурхай хүмүүсээ  чадваржуулахад хөрөнгө, цаг хайрладаггүйгээрээ алдартай. Энэ үйлдвэрт хичээл заагаагүй эрдэмтэн,  лекц уншаагүй алдартан монголд  бараг үгүй гэж Дамбапэлжээ дарга ярьж байна. Имако багийн  12 хоногийн сургалтыг тэд   “Уäèðäëàãà,  нэг дор олон хүнтэй óóëçàæ, ñэтгэлийн үгийг нь сонсох áîëîìæ  тэр бүр олддоггүй. Баг дотроо ойлголцох, өөрийгээ үнэлүүлэх дадлага - сургалтыг  гайхамшигтай зохион байгууллаа. Багш нар нь чадварлаг , урд өмнө байгаагүй цоо шинэ , хүртээмжтэй , үлдэцтэй”   гэж дүгнэлээ.

LADY  төвийн байранд  зургаан өдөр, 48 цаг үргэлжилсэн Хадгаламж банкны ажилтнуудын  ººðòºº  болон багтаа ¿íýëãýý ºãºõ  сургалт үнэхээр  сонирхол татмаар болж байлаа.  Хичээлийн  зорилго нь  юу вэ гэж Лхагвадуламаас асуугаад амжлаа. “Банкирууд ººðñäèé㺺 харилцаã÷èéí áàéð ñóóðèíä òàâüæ, ¿ç¿¿ëæ áóé  ¿éë÷èëãýýíèéõýý ýçýí íü áàéæ, áàãààð õàìòðàí àæèëëàõ ÷àäâàðûã дадлагажуулах” явдал гэв.

“ßã èíãýâýë ìàíàé áàнкны харилцагчийн ¿éë÷èëãýýíèé ÷àíàð ñàéæèðíà ãýæ áè ìýäýæ áàéñàí þì. Õàðàìñàëòàé íü óäèðäëàãàä болон нөхөддөө ñàíààãàà õýëýõ áîëîìæ тэр болгон  îëäîãã¿é байжээ, хэлэлцүүлэгт орж  асуудлаа дэвшүүлж чадсандаа баяртай байна ” гэж  нэгэн залуу ажилтан ярьж байлаа.

Ажилтан болгоныг  хариуцлагатай, сэтгэлтэй, байгууллагад ашиг орлого татан дуудагч  үнэт капитал болгоход удирдлагын манлайлал  чухал. Харин удирдах ажилтан ямар сэтгэлгээ, сэтгэлзүйд хөтлөгдөж, арга барилаа шинэ хандлагаар хэрхэн тордож, сэлбэх вэ гэдгийг мэргэжилтнүүдийн тусламжаар хийх ёстой.
 
Багахангай дүүргийн ЗДТГ-ын тавин хүн 8-н цагийн хичээлийн турш ядарч байгаа нь харагдсангүй. Имако багийг дагаж яваа сэтгүүлч миний бие, үдийн хоолны дараа хэдэн хүн “ бултав аа? “ гэж Тамгын газрын дарга Амгалангаас асуухад өөдөөс том харж билээ. “ Байгууллагыг удирдаж байгаа хүмүүс  та нар өөрсдөө үлгэрлэхгүй байна, багтаа сайнаар нөлөөлөхгүйгээр, тэдний оролцоо, сэтгэлийг үнэлж тооцохгүйгээр бүтээмж шаардах нь буруу”.  Урьдчилсан тандалт маягаар хийсэн “ хамт олны уур амьсгалын индексийн судалгаанд” үндэслэж ярьж байгаа бололтой. Нэргүй судалгаанд бичсэнээр, шинэ томилогдсон ажилтнууд,  өөр  нутгаас шилжин ирэгсэд   өөрийгээ хүлээн зөвшөөрүүлэх гэж  эхэндээ ядардаг бололтой. “ Ачааг тань хуваан үүрэх  хамтрагчаа эртнээс халамжил, Америкт хэн нь ч нэгнээ цагаач гэж гадуурхдаггүй ” гэж  Лхагвадулам багш ширүүхэн дуугарав.

Сайн бизнес, сайхан үйлчилгээг бие биенээ хүндэтгэн үнэлж, хүлээн зөвшөөрдөг баг гүйцэтгэнэ.  “Хүмүүсийн харилцаан дахь мөсийг хайлуулж, хүлээс тайлах, хүнээс үг  салгах шиг  адын ажил  үгүй. Гэхдээ  манай сургалтын явцад хэлд орж,  сэтгэлээ уудлан, үл ойлголцлоо даван туулж,  бие биенээ уучилж,  бусдаас урмын үг сонсож , гар гараа барилцах хүмүүсийг  харахад  урамтай”  гэж Лхагвадулам хэлж билээ. Харин хамт олны гишүүдийг харилцан ойлголцуулахад  цаг хугацаанаас гадна сэтгэл зүйчийн эв дүй чухал байдгийг, хөшигний ард ямар их хөдөлмөр, зүтгэл өрнөж байдгийн  зах зухыг  би дагаж  сурвалжилсан  энэ хэдэн өдөр гадарлаж билээ.   

     Бид өдөр тутмын амьдралдаа  төрөөс үйлчилгээ хүртдэг õýðýãëýã÷èä. Цэцэрлэг, сургууль, эмнэлгийн хаалгыг зүрхшээн татна. Нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээнд  хамрагдахдаа дальдчина. Нийтийн тээвэр, холбоо, иргэний бүртгэл,нийгмийн дэг журам, аюулгүй байдал хангадаг газраар орж загнуулна. Төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч  албан тушаалтны ихэмсэг хямсгар байдал, ялгавартай хандлага , гар харан гэдийх арчаагүй байдал багасч байгаа ч арилах хаа ч байсан юм бэ дээ.  Ийм сөрөг бодлоор зэвсэглээд  LADY төвийн ИМАКО багаас  Ч.Бат даргатай НЗАА дээр зохион байгуулсан  ”Òөрийн  албаны ёс зүй”  36 цагийн цуврал сургалтын явцыг  анхааралтай ажигласан юм.  “ Төрийн үйлчилгээг хүртэгчид  асуух, шаардах, эргэлзэх,гомдлоо мэдүүлэх эрхтэй . Зах зээл хөгжсөн  20 жилийн турш хувийн байгууллагуудаар үйлчлүүлж дадсан иргэд, бизнесийхэн төрийн агентлагуудаас түүнтэй дүйцэхүйц үр дүнг  шаардах нь зүйн хэрэг. Хэрэглэгч би - Ноён гэдгээ хүлээн зөвшөөрүүлэхээр ирсэн харилцагчид танаас найрсаг, шуурхай харьцааг хүсэн хүлээнэ. Бусдыг  үл тоомсорлох нь сэтгэл зүйн хүчирхийлэл мөн. Иргэдийг сонсохгүй байх, орж ирэхэд нь анзаараагүй царайлах, мэндлэхэд нь  дуугарахгүй , асуултанд нь хариулахгүй байх зэрэг үйлдэл, эс үйлдлүүд сэтгэл санааны дарангуйлал гэдгийг хүлээн зөвшөөрч засахад энэ программын агуулга оршино” -энэ бол сургалтыг  нээж хэлсэн үг.

Удаан хугацааны гэрээтэй ажиллаж байгаа байгууллагынхаа үйл ажиллагаанд судалгаа хийдэг өөрийн гэсэн аргачлалыг LADY- гийнхэн боловсруулсан. Судалгаа, тандалтын үр дүнд түшиглэн дараагийн сургалтын агуулгаа тодорхойлно. Тэгээд  хамтрагчдынхаа алдаа, буруу алхамд нь эмзэглэж,  зөвлөгөө, урам зориг, итгэл, гэрэл гэгээ өгч, эргээд тэднээс эрч хүч, амжилт мэдэрдэгт л  эдний багийн амжилтын үндэс  байдаг бололтой.

Мөн  LADY төвийн анхны брэндийн нэг-“Залуу хатагтай ноёдын сургууль”-д хүүгээ, охиноо сургасан ээж, аавууд хүүхэд нь нүдэн дээр өөрчлөгдөн хөгжихийг хараад Р.Лхагвадулам багшид талархлын үг хэлдэгт  ажлынх нь амт байдаг болов уу.

Өнгөрсөн зун тэрбээр “Алтан гадас” одон хүртэхдээ хоёр зүйлд  маш их олзуурхсан гэсэн. Юу гэхээр энэ шагнал  “түүний удирддаг LADY төв иргэний боловсрол, албан бус боловсролын салбарт шинэ агуулга, стандарт бий болгосон...”  гэдэг үнэлгээг араасаа дагуулсанд, 30 жилийн өмнө төгссөн УБДС -даа юунаас ч илүү баярлажээ.