Юм савнаасаа хали­на, хэмжээнээсээ хэтэрнэ гэж байх юм. Хаа л бол хаа ална, хядна, зэр зэв­сэг цуглуулцгаая, босц­гооё, иргэний дайн хийц­гээе гэж уриалан дуудаж, занан зүхэх  боллоо. Нэг хоёрын зэрэг байсан мэд­рэл хагастай хүмүү­сийг зоригжуулан зохион байгуулж турхирдаг улс төрийн өс хонзон сана­сан бүлэглэл, зөвхөн тэд­нийг гарган үзүүлж сур­тал­чилдаг хэвлэл мэ­дээл­­лийн хүчирхэг групп бий болжээ. Улс орныг иргэний дайнд уриалсан ийм хар хүчин төрөөд байгааг хал зовлон үзсэ­нээрээ хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл харж анхааруулан "Хүчирхийлэлгүй Монгол Улсын төлөө" гэсэн нийт­лэлээрээ ард түмэнд   түг­шүүрийн харанга дэлд­жээ. Саяхан "Гал үндэс­тэн"  нэртэй холбоо нэгэн ухуулах хуудас "сонин" гаргажээ. Тэр сонин дээр "Монгол Улсын Ерөнхий­лөгч, УИХ-ын дарга, Ерөн­хий сайд нэр бүхий гишүүдийн зургийг нийт­лэхдээ бүгдийнх нь тол­гойг уруу нь харуулаад тавь­сан байх юм. Тэд сонгогд­сон парламент, Ерөнхий­лөгчийг чадлаа, дором­жил­лоо, дийллээ гэж бо­дож байгаа байх. Үгүй ээ. Тэд нар Ардчил­сан Ерөн­хийлөгчийг ч, сонгосон ард түмнээ ч давхар до­ром­жилж бай­гаа юм. Тэр сонины үг үсэг нь авах юм алга. Ард түмэн ядуу амь­дарч бай­на, малгүй бол­лоо л гэнэ. Тэр даврагчид бүх хүнийг Хятадын эр­лийз авлигач, бирд гээд хорсол занал, хүчир­хийл­лээр  дүүрсэн бичвэр мэдээллүүд түгээ­нэ. Иймэр­хүү бүлэглэ­лүүд нийлж цусаараа тангараг өргөн иргэний дайнд дуу­дан зэр зэвсэг цуглуулс­наа зарлах юм.

Улс орноо иргэний дайнд уриалж цус урсгах  ажлыг хэн хийгээд байгааг эрж сурж цаг алдах хэрэг алга. Хуучин Ерөнхийлөгч байсан Н.Энх­баяр гэдгийг бүгд мэдэж бай­гаа. Н.Энхбаярыг Ерөн­хий­лөгч байхад  түүний хувийн өмч болсон ТВ-9 телевиз, "Зууны мэ­дээ" сонин яаж магтаж, ямар нийт­лэлийн бодлоготой байсныг уншиг­чид мартаагүй байгаа. Мон­гол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль  болж нэр дэвшиг­чид ялж ялагдаж л байсан. Ялагдлаа гээд өөрийн­хөө намд ч Монгол Улсын төрд ч ингэтлээ өшөө хорсол өвөр­лөнө гэдэг эрүүл ухаантай хүнд байж боломгүй юм. Н.Энхбаяр МАХН-ыг дахин сэргээнэ гээд Дорнодоос сон­гогдсон нэг сахалтай  уурхай­чин  эрийг олж санхүүжүүлж ардын баатар болгож өөд татаж байна. Түүх давтагддаг, 1920-иод онд Дорнодоос "Санбэйс"-ийн хүрээ­нээс ир­сэн тагдгар хар хүн анх эх­лээд Ардын намын Бодоо­гийн зарц байснаа төрийн тэргүүн болж 1930-аад онд Монголыг яаж цу­санд будлаа даа. Шинэбаяр­тангууд МАН-ыг МАХН болгож   хамаг Монгол Улсыг байгуулах юм гэнэ. Төрийн эрхэнд хууль бусаар орохыг санаархагчид Бат-Үүлийн анхааруулснаар Гитлер, Муссо­лини тунхгаас эх үүсвэртэй дайнч баримт бичиг гаргаж аллага хяд­лага хүчирхийллээр хэрэгжүүлнэ гэж санахаар хүн бүрийн нуруу руу хүйт оргино. Шинэ­баяр гэдэг шинэ Энхбаяр  хамгийн сүүлд ийм нэртэй нэгэн мэдээ манай сонинд нийтлүүлэв. "Бирдүүдийн дар­лалаас ангижрах үн­дэс­ний эрх чөлөөний хөдөлгөөн эхэлснийг зарлаж байна" гэж мэдээнийхээ нэрийг сүртэй өгчээ. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний Ерөнхий зохи­цуу­лагч нь мань эр юм гэнэ ээ. Тэгээд нөгөө дайнд уриалдаг нөхдүүд хамтран "их хувьс­гал" хийх ажээ. Тэр мэдээ­ний нэг өгүүл­бэрийг бүтнээр нь танд сонир­хуулъя. "Монгол төдий­гүй хүн төрөлхт­ний эс­рэг эрүүгийн гэмт хэрэгтэн болох бирдүүд Мон­гол орныг орхин явахыг сануулъя" гэж тулган шаарджээ. Ард түм­нээс сонгогдсон Ардчил­сан Ерөн­хий­лөгч, хууль ёсны төр засаг  Энхбаяр, Шинэбаяр нараас айгаад л Монгол Ул­саа орхиод зугтаад гарах юм гэнэ дээ. Н.Энхбаярыг Ерөн­хийлөгч байхад бол зэр зэв­сэг цуглуулахыг уриалан дуу­дах, хууль ёсны Ерөнхий­лөг­чийг до­ромж­лох, гутаах бай­тугай, Асгатын ордыг Орост өгчихлөө, Их өрийг тэглэх нэртэй дундаас нь 11 сая доллар унагалаа гэсэн үнэн баримт­­тай нийтлэлийнхээ төлөө долоо найман удаа тагнуул, цагдаа шүү­хийн хаал­га татаж явлаа. Гэтэл улайм цайм иргэний дайнд уриа­лаад байгаа хар хүч­нийхнийг санхүү­жүүлэгчтэй нь хамт цагдаа­гийнхан таг­нуулынхан өөгшүүлээд бай­гаа юм шиг дуугүй явах юм даа. Н.Энхбаярын Монгол тө­рийг ган­цаа­раа хууль ёсоор дарангуйлж байх цагт бол ямар нэгэн сонин теле­виз иргэдийг иргэний дайнд уриалсан бол аль хэдийнээ сонин хаагдаж  дайн бүхий байдалд уриалсан нөхдүүд нь шоронгийн хаалга татсан бай­гаа. Ахмадын холбооны Баасанг жагсаал цуг­лаан хийх гэснийх нь төлөө 4-5 удаа баривчилж байснаа цаг­даа­гийнхан мартаагүй бай­маар юм. Монгол Улсын иргэд хоо­рон­доо алалцах цус гарах нь хэнд хэрэгтэй юм бэ.

 Ард­чилсан Ерөн­хийлөгчийг ч сонголтоор байгуу­лагдсан төр засгийг ч өмөөрөн хам­гаалах иргэд байхгүй гэж бо­дож байвал Энхбаяр Шинэ­баяр­тангууд, эх оронч гэж хашгирч байгаа шизотон­гууд, тэд­нийг хөөргөгчид дэн­дүү эндүүрч байна. Элбэг­дорж, Бат-Үүл, Дор­лиг­жав­тай, Гончигдорж, Ганболд нартай 1990 онд ардчилсан хувьс­галын төлөө мөр зэрэг­цэн боссон пар­тизанууд эхэлж өмөөрнө. Тэд­нийг "пар­тизануудаа мориндоо" ард­чилсан хувьсгалаа, түүнийхээ ололтыг хамгаалах цаг бол­лоо гэж уриалахад босоод ирнэ. Ардчил­сан хувьсгалаас өөр хувьсгал Мон­голд байхгүй. Хэрвээ чаддаг юм бол ганц­хан жилийн дараа болох УИХ-ын сонгуулиар, хоёрхон жилийн дараа болох Ерөн­хийлөгчийн сонгуулиар өр­сөл­дөн алдсан эрх ямбаа эргүүлэн ав л даа. Ганцхан  дайн бүхий байдалд бүү дуудаач, бас цагдаагийнхан ард түмнийг айлгаад, хийр­хээд хууль зөрчөөд байгаа нөхдүүдийг барьж хорьж ажлаа хиймээр юмаа. Ална, хядна гэж шүд зуусан зэр­лэгүүдээс ард­чилсан хувьс­галын ололтыг хам­гаалах олон түмэн бий шүү. Бат-Үүл ганцаараа биш ээ.