Оросууд ч, монголчууд ч одоо л нэг юм коммунист дарангуйллын дэглэмийнхээ хор уршгийг хагас дутуу ойлгож эхэлж байна. Орос оронд нэг талаас ашиг орлогоо эн түрүүнд тавьсан этилийн спирт, цагаан архи үйлдвэрлэгчид, оли­гархиуд, нөгөө талаас цэвэр  эти­лийн спирт түүгээр хүйтэн техно­логиор водка үйлдвэрлэгчдийг (Сталины химийн зэвсэг үйлдвэр­лэгчид Г.Д) гэж нэрлэсэн сэхээт­нүүдийн хооронд дайн болж бай­на. Гэвч Орос улсын төсөвт толгой эргэм мөнгө тушааж төрийг ха­хуульд­даг учраас хүйтэн техноло­гиор водка (цагаан архи) үйлдвэр­лэгчдийн талд өнөөдөртөө ялалт байна. Одоогоор цөөнх болоод байгаа водка үйлдвэрлэгчдийг хориглох талын тавьж байгаа үндэслэлээс танилцуулъя.

XIX зууны эцэс гэхэд Орос оронд  химийн шинжлэх ухаан гайхам­шигтай хөгжиж хөнгөн, хүнд үйлд­вэ­рийн салбарт нэвтэрч иржээ. Спир­тийг анх VII-VIII зууны үед нээсэн боловч өргөн хэрэглээнд нэвтэрч чадаагүй байв. Спирт металл цэвэр­лэх, химийн бүх урва­луудад ашиглах, гоо сайхны бү­тээгдэ­хүүний найрлаганд орох, бактер устгах, цэвэрлэх, бүтээгдэ­хүү­ний хадгалалтын хуга­цааг нэ­мэг­дүүлэх гээд ид шидээ үзүүлж эхэл­жээ. Цэвэр спирт бол үнэхээр гайхам­шигтай бүтээг­дэ­хүүн. 1935 оны хавар Сталин нэг агуу мэдэг­дэл хийжээ. ...." Бид дайснаасаа мөнгө гуйж явах хэрэг үү, мөнгө­гүйгээр социализмыг байгуулж чадахгүй. Манай оронд нэг рублийг зуун рубль болгох тавор (бараа) байна. Тийм гай­хамшигтай эрдэм­тэд байна. Архи үйлдвэрлэлтийг нам төр удирдана. Ямар ч байсан дайснаасаа мөнгө гуйхгүй" гэж хэлжээ. Тэгээд 1936 онд спирт архины үйлдвэрийг улсын моно­поль болгов. Монгол­чууд яг дуу­райж таараа. Дээр үеийн өвгөд орос архийг монополь (манахуал) гэж нэрлэдэг бай­сан­ даа. Яг энэ үед Оросын химийн инженер томоохон эрдэмтдийг цаг наргүй ажиллуулж байжээ. Ингэж 1936 онд анхны "водка" цагаан архи үйлдвэрлэгдэв. Түүнээс урагш оросууд бол сама­гоноо нэрж, хлебний вино, казан­ное виногоо ууж явжээ. Дэлхийд архийг үйлд­вэрлэх аргаар нь Дес­тиляц-дар­мал, нэрмэл, халуун аргаар гаргаж авах, Растификац-Хүйтэн, холи­мол, маш хурдан хугацаанд гарган авах арга гэж хоёр ангилдаг байна. Растифика­цаар гарган авсан дээд спиртийг усанд хольсон архийг Орос, Мон­гол хоёр л шүтэн бөө­нөөр үйлд­вэрлэж иргэдээ хордуул­саар бай­на. Сталины удирдлагын дор эти­лийн спиртийг устай хутгаж анхны водка 1936 онд гарчээ. 

Харам­салтай нь тэр үеийн Оросын хи­мийн, технологийн эрдэмтдээ бүг­дийг устгасан гэнэ. Тэгсэн ч гэсэн этилийн спиртийг устай хут­гаж цагаан архи болгоход хүний биед сайн гэж ямар ч эрдэмтэн нь үйлд­вэрлэлийн тодорхойлолт ба­римт хийж өгөлгүй буудуулцгаасан бай­на. Хэдхэн зуун грамм жинтэй хулгана, туулайнаас авахуулаад хэдэн зуун кг морь үхрийг хүртэл этилийн спирт, алкоголь нам авч байжээ. Этилийн спиртийг устай хольж растификацаар үйлдвэрлэ­сэн водка нь "төв мэдрэлийн сис­темийг дарамталдаг, сэтгэлийн хөөрлийг удирдаж чаддаг" үйл­чилгээ нь Оросын дарангуйлаг­чийн анхаарлыг татаж байв. Анх водкаг гаргахад хүчтэй өрсөлдөгч нь  вино, бараашиг самогон бай­жээ. Ста­лин энэ бүхнийг устгаж самогоныг хортой гэж нэрдэг ай­луу­дыг гэмт хэрэгтэн болгов. Энэ бодлогын үргэлжлэл одоо ч байна. Харин Сталин өөрөө водкаг уруул­даа ч хүргэдэггүй, гүрж вино буюу гүрж конъякаа шимсээр...

Дэлхийн II дайн боллоо. Энэ дайн спирт, водкаг хангалттай туршив. Улаан армийн их ялалтыг Оросын ард түмэн "фронтовая стограмма" хоёр авчирсан юм. Харин II дайны дараа гэхэд мэдрэ­лийн системээ дарамт­луулж Ста­лины химийн зэвсэгт хордсон ард түмэн үлджээ. Дайны үед цэргийн норм нь спирт водка байсан бол жанжин генералуудын уудаг нь конъяк, вино, зарим нь самогон байжээ. II дайнаас хойш  өнөө хүйтэн аргаар үйлдвэрлэсэн цагаан архиа бүх нутгаараа үйлд­вэрлэж "одоо ч буудуулсаар" бай­на. Оросын нийтлэлч Сергей Не­мов "Дэлхийн II дайнд бид 20 сая хүнээ буудуулсан, харин Стали­наас Путин хүртэлх дарангуйлагч­дын этилийн спирт алькоголь "вод­ка"-д одоог хүртэл "тархиндаа" буудуулсаар байна гэжээ. Сталины химийн зэвсэг водканы суманд лав 100 сая хүрсэн байх шүү гэж Немов бичжээ. Оросын уламжлалт архи дарс бараашиг самогоныг судалж хүний биед хороор бага болохыг тогтоо­жээ. Халуун аргын нэрмэл архийг хүсэгчид хүйтэн аргаар хольж үйлдвэрлэсэн цагаан архи хэмээх химийн зэвсгийг  үйлдвэр­лэхийг зогсоохыг эрх баригчдаа­саа шаар­даж байна.

Монголд ямар билээ. Уншигчид сайн мэдэж бай­гаа. 1936 онд архины монополь тогтоосон. 1945 онд найрамдлын төмөр зам ашиглалтад ороход анхны галт тэрэгний толгойд Ста­ли­ны зургийг хадчихсан зургаан том цүдгэр поошигтой спирт орж ирсэн түүх байна. 1973 он хүртэл Зүүн­хараад спиртийн ганц үйлдвэр байсан бол одоо 20 гараад байна. Оросууд ма­найд Сталины химийн зэвсгийг өөрс­дөөсөө харин ч илүү туршсан их ч амжилт олсон. Монгол хүн ген сайтайдаа л өдий хүртэл тэсч яваа байх гэмээр. Үнэндээ монгол­чууд Оросын колони явсан үед 30-40 мянган хүнийг маань буудаж хо­роо­сон бол "ЗХУ-ын сэтгэл ха­рамгүй өгөөмөр туслам­жаар барьж өгсөн ус спирт холин химийн зэвсэг үйлдвэрлэж байгаа архины үйлд­вэрүүд өнөөг хүртэл найдвартай ажилласаар... Бас л өдөрт хэдэн арваараа тархиндаа буудуулж үхнэ. Социализм Монго­лынхоо уламжлалт сүүгээр ши­мийн архи нэрж гаргах технологийг устгасан. Хөдөөгийн айлуудын бүрхээр тогоог хураан авч маши­наар дайрч шатааж байв. Оростой адилдаа адил годилдоо годил. Спирт архи­ны үйлдвэрийг олигар­хиуд нь авсан болохоор устгана гэвэл лөөлөө байлгүй. Том орон жижиг улсын ард иргэдийн оюун ухааныг устгах терроризм, улс төрийн зорилгоор хүйтэн аргаар үйлдвэр­лэдэг спирт цагаан архины үйлд­вэрүүдийг хаавал яасан юм бэ. Харин сүүнээс гаргаж авдаг техно­логитой шимийнхээ архийг бол бүүр ихээр хэрэглүүлж занш­вал мөн сайхан аа. Чадалтай хэсэг нь халуун аргаар гаргаж авсан хүний биед зохимжтой нь дэлхийд бат­лагдсан виски, вино, пиво ууж яваг. Солонгос сөөжүүгээ, Япон сакигаа, Хятад маот архиа хүний биед зохимжтой гэж эрхэмлэдэг биз дээ. Сүүнээс архи гаргадаг нэрмэл  маань эднээс доор гэж үү дээ. Ямар ч байсан спирт ус холь­дог Сталины химийн зэвсгээс тат­гал­зах хэрэг­тэй юм.