Ойрмогхон томхон сэдэв барьж авахгүй бол онгод ордогүй. Дэл сул ялих шалихгүй юм бичсээр бүүр залхаж орхилоо. Томоохон юм барьж аваад томоохон сэдвээр тууштай бичвэл болхым шиг санагдав.

Хамгийн том сэдэв гэвэл одоо энэ арабын орнуудын хувьсгал шив дээ. Эднүүс нээрээ баларч байнаа. Хувьсгал хийгээд. Тэхдээ баларч байгаа нь хэдхэн хүн шив дээ. Каддапи, Мубарак, Иемэний хаан тэргүүтэй хоёр гурван л хүн эрх мэдэл, эд хөрөнгө, эхнэр хүүхдээсээ салах шахжаагаа бас салаад байгаамуу даа чаавас. Тэхдээ тэднүүс чинь дор хаяж дөч гучин жилээр удирдчихсан насны бөгсөнд хэдэн өвгөчүүл ойчиж байгаамаа даа. Эр хүн төрийн толгойд олон жил болсон овоо гарууддаа. Хар ухаанаар бодход хэн ч гэсэн тийм алдар хүндэд гарчихвал тийм амар салхыг хүсэхгүйй биздээ. Аль болох удаахан шиг тансагалчихмаар л санагдана шүү дээ. Би ч гэсэн тэгмээр л байгаан.

Одоо тухайлуул монголчууд маань бас л албан тушаалд дуртай шүү дээ. Саяхан Ардчилсан нам ҮЗХ хэмээх дарга нараа дахиж сонгохоо больсон гэнэ. Би лав дарга байсан бол намайг дахиж сонгохоо боль гэдэг шийдвэрийг дарга болсон дариудаа гаргах байсын. Ардчилсан намыхан ухаантай шүү. Ингэхгүй л бол өөр хүн сонгогддог даргын албаа өгмөөргүй байдаг бөөн юм болно биддээ. Тээр жил яагаав Эрдэнтийн дарга тамгаа авч зугтаагаад тэрнээс хойш манай дарга нар чинь тамгаа авч зугтаадаг бусад нь хойноос нь хөөдөг сайхан моодтой болж. Ганц муу тамга авж зугтааж байхаар тэр нэг төрийн нарийн шиг мөнгө аваад улсаасаа гараад явбал хамаагүй ашигтай санагддаг юм. Тамгыг зараад үнэд хүрэхгүй, шинэ дарга нь өөрийнхөө авж зугтаах тамгыг дор нь шинээр хийлгээд л баричихна шүү дээ. Тэхдээ АН-ыхан бол зугтаасан хөөсөн хоёрыг гар бариулж тэврэлдүүлэхийг  салсан эхнэр нөхөр хоёрын дунд тавьчихмаар сайн хийдэг юм. Сая бас яасан гэвээ нэг дүүргийн хоёр хороо нь тэврэлдлээ гэвүү. Би уг нь бодохдоо аргагүй том нам л нэг дүүрэгт хоёр хороотой байдаг байх гэж боддог байсан буруу бодож.

Гүү тэхдээ бүгд тамгаа авж зугтаадаг биш бас өөрсдийн хүчээр олон жил болсон хүмүүс байнааа бас. Хөлбөмбөгийн холбооны нэг нөхөр, худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн дарга, бөхийн холбооны тэргүүн гээд олон жил болсон дарга нар байна. Арабын дарга нарыг бодуул л арав хорьхон жил сууж байгаамуу даа. Сайн л сонгогдож байвал болоошд хөөрхий. Бүүр оюутан байсан нөхдийн яриагаар бол оюутаны холбооныхон хүртэл хэд хэдэн удаа их сургууль төгсөх дайны хугацаанд тэндээ даргалж суудаг гэх юм. Бас сэргэлэн аавын ажилсаг хүүхдүүд байна. 

Тэхэд энэ өөр улсыхан яажээн. Газар хөдлөлт болоод сүйд болоод байгаа Японы дарга нар чинь юу юугүй л өнхрөөд өгөх юм. Сая нэг сайд нь нэг нөхрөөс хэдхээн цаасны хандив авангуутаа өөрөө суудлаа өгчихлөө гэнэ. Суудалдаа үлдэхийн төлөө тэмцэл хаа байнаа. Тэмцэлгүй хүн мөхнө гэдэг үнэн дээ. Германы бас нэг сайд дтплом дээрээ бусдын дипломоос ганц хоёр өгүүлбэр ашиглаад огцорлоо гэвүү дэээ. Энэ бол арай дэндэнээ манайхан бол нэг өгүүлбэр битий хэл нэг диплом хуулж биччээд суужээдэг улс шүү дээ. Тэгээд энэ нь ч албан тушаалтай нь ямар хамаатай юм. Огцорч л байдаг улсынхаа төлөө тэмцэх сэтгэлгүй. Амэркийн нэг конгрэсмэн дээгүүрээ нүцгэлсэнээ нэг хүүхэнд явуулчаад албан тушаалаа өгжээн гэнүү. Хүн дээгүүрээ хувцасаа тайлж болдогүй хорвоо юу. Солонгосын нэг сайд холдын хамаатнаа өөр салбарт ажил оруулсаныхаа төлөө бас ажилаа өглөө гэж дуулдсан. Үхсэн бүтэн байгууллагаа өөрийн хамуутнуудаараа дүүргэчихээд суужээдэг дарга манайд байдаг гэсэн. Яадын ах дүүгээрээ улс орныхоо төлөө зүтгээл биз.

Би энэ ажлаа өгөөд байгаа улсыг улс орныхоо төлөө зүтгэх сэтгэлгүй улс гэж харж байгаа. Яшиг л байна. Улс орныхоо төлөө зүтгэх сэтгэлтэй хүмүүс бол тамга авч зугтах юу ч биш ахынхаа нэр, дипломтой нь авч ашиглаж, тэр нь азаартаж огцорсон ч дахиж эргэж дарга болж чаддаг хүмүүсийг хэлдэг юм. Улс орныхоо төлөө...