Энэ 7 хоногт
-
Оргилмаа
Ёсзүйн ДЕЛО: Камбожийн компанийн Тавантолгой ДЦС дахь сонирхол “Ногоон автобусны хэрэг”-ийг давтах вий
-
Оргилмаа
Ёсзүйн ДЕЛО: Камбожийн компанийн Тавантолгой ДЦС дахь сонирхол “Ногоон автобусны хэрэг”-ийг давтах вий
-
Оргилмаа
У.Хүрэлсүхийн Засгийн газрын цэлмэг тэнгэрийн нууц буюу Нийслэлчүүдийн “галч”-аас туршлага судалъя
ДҮРЭМГҮЙ АН ДҮРЭМТЭЙ БОЛОХ НЬ ШИГ БАЙНА
Энэ сарын 9-ний өдөр АН-ын ҮЗХ хуралдаж, энэ онд дотоод сонгуулиа явуулахгүй байхаар шийдвэрлэсэн билээ.
Энэ сарын 9-ний өдөр АН-ын ҮЗХ хуралдаж, энэ онд дотоод сонгуулиа явуулахгүй байхаар шийдвэрлэсэн билээ. Ротаци нь АН-ын фракциудын тэмцлийн талбар, хөрөнгө хүчээ зарцуулдаг гишүүдийг хэд хэд хувааж тарамдуулдаг байлаа. Ингэснээр АН-ын нэр дэвшигч єрсєлдєгчийнхөө өмнө очих тэнхэлгүй болж, өөрсдийнхөө өмнө өвдөг шороодоход хүргэдэг байсан байж болох талтай. УИХ-ын сонгуулийн өмнөх жил тул 2011 ротаци бүлэглэл хоорондын тэмцэл, хэрүүл дээд цэгтээ хүрч, өрөөлийн аманд уусах шар тос болж хувирахыг үгүйсгэх аргагүй байв. Энэ бүхэн нь ҮЗХ-ны гишүүдийг ийм алхам хийхэд хүргэсэн нь лавтай. ҮЗХ-ны дээрх шийдвэр нь ротацийн сонгуулиар үзэлцэж, ҮЗХ-ны хурлын гишүүн болох магадлалтай байсан хүнд шударга бус байгаа нь дамжиггүй. Түүнчлэн нэг хүнээр ч гэсэн тоо нэмэх гэсэн фракциудын уур амьсгалыг тааламжгүй байдалд хүргэх нь ойлгомжтой байлаа. Харин хамгийн олон суудалтай фракцид ашигтайгаар эргэлээ. АН-ыг дотоодод нь тарамдуулж, хөлс хүчийг нь сордог дүрмийг өөрчлөхөөр АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан, 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж шинэ дүрмийн төслийг бодовсруулж төгсгөлийнхөө шатанд ороод байна. Уг ажлын хэсгийнхэн дүрмийн төслийг янз бүрийн шатанд хэлэлцүүлж гишүүдийнхээ саналыг тусгаж буй гэнэ. Тэдний бодовсруулсан дүрмийн төсөл батлагдсанаар дүрэмгүй АН дүрэмтэй болох нь шиг байна. Уг нь тус нам дүрэмтэй гэдэг боловч улс төрийн идэвхтэй гишүүд нь хорондоо “зодолддог”, дүрмийн бус тоглолт хийдэг байсныг дүрэмгүй гэж хэлэхээс өөр арга байхгүй байсан гэж хэлж болно. Ер нь АН нам өрсөлдөгч МАН-тай ойролцоо дүрэмтэй байж улс төрийн тоглолт хийх боломжоор иж бүрэн хангагдана. Энэхүү хоёр намын дүрэм зарчмын маш том ялгаа бий. МАН-ын дүрэм нягтрах боломжоор хангагдсан байхад, Ардчилсан намын дүрэм ратоци хийж хоорондоо өрсөлдөж задарч байх жишээтэй. Харин шинэ бүрмийн төсөлд ротацигүй байхаар тусгаснаар дотоод хэрүүлийг цааш нь харуулах эхлэл болно. Жирийн гишүүн хэнбугай ч “Ротаци баяртай” гэж байж л АН амжилтад хүрч чадна. Ротаци байсан цагт хэн нь хэний гар хөл болж байгаа бол гэж бие биеэ хардаж,ы хөмсөг зангидан уулздаг байсан намын гишүүд эв эетэй байж, инээмсэглэн уулздаг болох нөхцөлийг бүрдүүлнэ.
МАН-ын хувьд хоёр их хурлын хооронд намын дээд эрхийг барих Бага хуралдаа аймаг, дүүргийн Засаг дарга, ИТХ-ын дарга, намын хорооны удирдлагууд, мөн тус тойргоос УИХ-д сонгогдсон гишүүд квотоор оруулснаас гадна орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах бизнесийн төлөөлөл, орон нутгаас төрж гарсан залуучуудыг дэмжиж 310 гишүүнтэй байхаар тогтсон байдаг. Ингэхдээ 53 эмэгтэйг багтааж, МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагын удирдах зөвлөлд сонгогдсон залуусын дийлэнхийг Бага хурлын гишүүн болгосон. Харин АН ҮЗХ-ны бүрэлдэхүүнд тал бүрийн төлөөлөл байхгүйтэй адил. Тухайлбал, дүүргийн намын даргаар сонгогдлоо ч ҮЗХ-ны гишүүн бус л бол хэн ч биш нэгэн гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, тухайн дүүрэг, аймгийн намын дарга гэсэн албан тушаал хашдаг ч ҮЗХ-ны гишүүн бус, гадна талдаа ямар ч албан тушаалгүй нэгэн байх нь олонтаа. Түүгээр ч зогсохгүй сум, дүүрэг, аймаг, нийслэлийн ИХТ-өөр сонгогдож чадсан ч гэсэн намын бодлогод оролцоно гэж байхгүй. Өөрөөр хэлбэл, гадна талбарт ялалт байгуулсан ч дотооддоо ялагдсан бол нам дотроо хэн ч биш болчихдог. Энэ бүхэн нь 76х3 буюу ҮЗХ 228 гишүүнтэй байна гэсэн хязгаарлагдмал тооноос улбаатай.
Дотоод сонгуулиар гарч ирдэг ч ҮЗХ-ны зарим гишүүд эдийн засгийн хувьд хүндэрч төвлөрсөн удирдлагатай санхүүгийн чадвахитай фракцид харьяалагдахаас өөр аргагүй болдог. Харин ротацигүй болсноор үзэл бодлоор бус мөнгөөр шийдвэрлэгддэг ҮЗХ-ны гишүүн гэдэг нэр зүүдэг явдал байхгүй болох болов уу.

Д.НАВЧАА