Энэ нь намайг дарж унагаад хувцас хунар тайлаад тэгээд хүчирхийлээд байгаам биш. Яасан гэхээр би энэ хэвлэлийхэнд их гомдолтой явдаг нэгэн. Хамаг гомдолоо эрх чөлөөнийх нь өдрөөр гаргаж тавихаар шийдлээ яшиг л байна.

Дээр нэг яасан ажлаа түр таслаад яахав дээ нээх ажил мажил байгаагүйен тэхээр нь гарч гүйгээд ойрхон нэг дэлгүүр ороод хүн хартай уулзаад нэг гутал авахгүй юу. Яахавдээ гурван жилдээ нэг гутал авдаг хүн байгаа л биз. Шар торонд хийцэн сүртэй нь аргагүй алхаж явсан гэнэт камертай хүн дагуулсан микропонтой хүн гарч ирсэнээ. Энэ бол монгол улсын иргэн явжээн гэнгүүтээ танайд хоонож болхуу гэж авдын. Юу яриад байгаан бэ гээд би цаашаа толгой гудайгаад нуугдаад явсан камертай хүн нь дагаж зураг аваад би бүүр тонгойгоод цаашаа захлаад нэлээд урт газар авчиж байгаан. Тэгээд яасан маргааш нь зурагтаар одоо юувээ намхан тарган нөхөр доошоо тонгойгоод зугтаагаад айхтар хархад нэг янхан хүүхэн улаанбаатарын үүднээс баригдаад зугтаад байгаамуу даа гэмээр гаржээшд. Гүү тэгсэн ажил тасалсан азаартаад хүн бүр шинэ гутал авжаахаар чи шинэ толгой авсан нь дээрдэээ тэнэг минь өрөө төл гэж дайраад бөөн юм боллоошд. Тэхдээ бүх гутал 5000 аас аваагүй харин овоо гутлын дэлгүүрээс авсан нь болсын. Тэндээс авсан бол бүүр ониг болох байж. Ингэж миний бие хамгийн анх удаа хэвлэлээр хүчирхүүлүүлж билээ.

Удаах нь бааранд пиав уугаад сууж байсан бас баахан гэрэл мэрэл болсон камертай хүмүүс ороод ирдийн. Тэгсэнээ яагаад пиав уужаагаан гэж авжээн. Гүү уумаар санагдаад болдогүймуу гэсэн чинь болноо болно гэнгүүтээ цаашаа эргээд за одоо бичлэгээ эхлий гэж байгаан. Тэгсэнээ “За эрхэм хүндэт үзэгчидээ миний ард жинхэнэ архичин хүн байна зүгээр уумаар санагдаал уучдаг хүн гэнэ шүү дээ. Энэ бол архичин хүний шинж яахын аргагүй билээ. Одоо хэдийн орой болчоод байхад гэр орондоо харихгүй архи уугаад суужээдэг ид хийж бүтээх насандаа яваа залуу хүн гэхэд арай ч дээ. Гадаад төрхөөс нь харвал гэрийнхээ хамаг юмыг зарж уусан байдалтай, согтолтын хэмжээ асар өндөр толгойгоо даахгүй тонгойсон байдалтай байна гэж авдын. Орой уухгүй өдөр уухымуу, бааранд уухгүй гудамжинд уухымуу, уумаар санагдсан үедээ уухгүй санагдаагүй үедээ ухымуу, архичин хүн гэээд байхад толгойгоо гэдийлгээд энэ завшааныг ашиглаж тэрүүндээ мэнд хүргэе гэхиймүү тээ нүүрээ дараад тонгойх нь зүй ёсны хэрэг биздээ тээ. Энэ бол хоёр дахь удаагаа асар том архичин гэсэн нэр авч хавь ойрыхондоо зурагтаар гардаг архичин гэсэн нэр зүүсэн явдал болсон билээ.

Дараа нь яасан автуусан явжээсэн нэг охин орж ирсэнээ бас камертай аан. Би ч байнгын хүчирхийлэлд өртөж байдаг хүн зугтаахын түүс болсон ч даан ч автуус шүү дээ үсэрч бууя гэсэн ч хаалга нь онгойдогүй хорвоо шүү дээ. Тэгсэн нөгөө хүүхэн камерынхаа гарсанаа. Манай өнөөдрийн нэвтрүүлэг автууснаас үргэлжилж байна автуусаар ард түмэн ядуус үйлчлүүлдэг болжээ. Манийг зааснаа энэ настай хүн байна, хөөрхий орон гэргүй болтой хэдий трашэйны хүн ч гэсэн энэ автуусаар хүрэх газраа хүрдэг байх нь автуус тэхээр хичнээн буянтай унаа билээ төр засгийн удирдлагууд автуусанд сууж ард түмний амьдарлыг хараачээ гэж авсанаа тэр том толгойтой тарган хүнийг сайн аваарай ч гэх шиг. Гүү би залуу хүн гээд гудамжных биш гэр оронтой бас автуусны мөнгөө төлсөн гэсэн чинь за битий худлаа яриад бай маяглалгүй суужээ хэн ч харсан мэджээн ч гэх шиг тас загнаад үг хэлүүлдэгүй байшд. Бас нүүрээ дарсан байдалтай хүчирхийлүүлэв. Хүний хувцас зүс царайгаар дүгнэхийг хориглосон хууль гаргахысан.

Зиа иймэрхүү байдлаар нэгнээ бүү хүчирхийл. Би тэр гудамжинд явжээсэн зураг авсанаа “хүмүүсийн дунд сэтгэцийн өвчтэй хүмүүсийн эзлэх хувь ихэсчээ”, “бага насны хүүхэд сонирхдог гаж донтонгуудаас сэрэмжлэгтүн”, “хөдөөний бүдүүлэг хүмүүс ба хотын өнгө үзэмж”, “төрөлхийн ургын гажигтай төрөлт олширчээ” гэсэн гарчигтайгаар сонинд гарсан нийтлэлүүдийг энд харин орхилоо шүү. Хэлүүл хэлийшд эцсийцэст.