Энэ 7 хоногт
МОНГОЛ ТҮМНИЙ “АРИУН ДАЙН”
Дэлхийн хоёрдугаар дайнд татагдан оролцоогүй улс орон ховор. Энэ дайны эхлэл, өрнөлийг олон үйл явдал, байлдаан, хэрэг явдлаар тогтоож, тодорхойлох нь бий.
Д.Энхболбаатар
...АНУ, Британийн зэрэгцээ Сталины бас нэг холбоотон нь Монгол байсан гэдгийг заримдаа мартдаг. Энэ холбоотон ач холбогдлоороо Америкаас дутахгүй байв гэвэл шоолж инээх гэж яарсны хэрэггүй. Монгол олон хоньтой. Хонины нэхий бол дулаан хувцас хийдэг стратегийн бүтээгдэхүүн. Энэхүү стратегийн бүтээгдэхүүн байлдааны зарим үед танк, их буунаас ч илүү үнэлэгддэг байлаа. Нэхий байх, эсэх нь ялах, ялагдахыг ч тодорхойлдог үе бий. Монголтой холбоотой болсноор Сталин энэ бүтээгдэхүүнээр хангагдаж байсан юм.Виктор Суворов. Последняя Република. Москва. 1995
Дэлхийн хоёрдугаар дайнд татагдан оролцоогүй улс орон ховор. Энэ дайны эхлэл, өрнөлийг олон үйл явдал, байлдаан, хэрэг явдлаар тогтоож, тодорхойлох нь бий. Монголын дорнод хил дээр 1939 онд болсон “Халх голын” дайн буюу “Номун хааны хэрэг явдал” ч хоёрдугаар дайны нэгэн хэсэг байсан юм. Гэхдээ дайны цөм хэсэг нь Зөвлөлтийн улаан арми, Германы нацистуудын хооронд өрнөснийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. “Аугаа их Эх орны” гэж Зөвлөлт талаас нь нэрлэж хэвшсэн уг цөм хэсгийг 1941 оны 6 дугаар сарын 22-ноос 1945 оны 5 дугаар сарын 9-нөөр хайрцаглана.
Москва дайнд орж буйгаа зарлаж байх зуны хамгийн урт өдөр Монголд Намын төв хорооны 32, Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 40, сайд нарын зөвлөлийн 30 дугаар хуралдаануудыг нэгтгэн, өргөтгөсөн бүрэлдэхүүнээр яаравчлан хуралдлаа. Хэлэлцсэн асуудал нь дайн. Уг хурлаас гаргасан 1 тоот тогтоолд, “...Манай эрх чөлөөт тусгаар тогтносон орны бүх иргэд нь... Германы фашист нарын зүгээс урвасан хулгайн үйлсийг үзүүлсэн явдлыг туйлын жигшүүртэй үзэх ба түүний хариуд холбоот улстай эв найрамдлыг улам гүнзгийрүүлэх...”-ээр заасан нь чухамдаа дайны асуудлаарх Монгол Улсын байр суурийг тодорхойлон, улс орныг дайны байдалд шилжүүлсэн хэрэг байв.
Маргааш нь буюу 23-ны орой Улаанбаатарын төв талбайд хөдөлмөрчин олны цуглаан боллоо. Энд үйлдвэрийн ажилчид, төрийн албан хаагчид, цэргийнхэн болон Зөвлөлтийн мэргэжилтнүүд, ард иргэд хурав. Өмнөх өдөр нь төр засгийн удирдах түвшинд тодорхойлсон байр сууриа Засгийн газар илэрхийлж, Зөвлөлт Холбоот Улс дайнд ялах нь Монголын зорилго болохыг илтгэсэн байна. Ард иргэд ч төр, засгийнхаа байр суурийг талархан дэмжиж, “...чухал шаардлагатай бол өөрийн цус ба амь биеэ үл хайрлах...”-ыг илэрхийлсний дээр “...хүн нэг бүр хөдөлмөрийн хүчийг ихээр дайчилж, улс ардын аж ахуйн төлөвлөгөө ба улс орныг батлан хамгаалах, аж ахуй, соёл боловсролыг хөгжүүлэх үүргүүдийг хангахад бүгд бэлхэн...” болохоо батлан илтгэцгээсэн байдаг. Ингээд Зөвлөлтийн армид бүх чадлаараа тусалж дэмжих, байдаг хөрөнгөө хурааж цуглуулан, ах нартаа бэлэглэх их үйл хэрэг эхэлжээ. Үүний эрч хүчийг хожмоо Бэлэглэлийн төв комисс илтгэлдээ, “...Зөвлөлтийн фронтод бэлэглэх зүйлүүдийг бэлтгэх ба хөрөнгийг цуглуулах явдалд өргөн хөдөлгөөн газар бүр оргилон гарч ирсэн...” гэснээр илэрхийлэн бичсэн нь бий.
Тэр үеийн “Үнэн” сонинуудыг эргүүлэн үзэхэд дугаар бүр нь “Бүхнийг улаан армид, бүхнийг фашизмыг ялахын төлөө” гэсэн уриатай гарчээ. Үйлдвэрлэлийг цэрэг дайны бүтээгдэхүүн хийх горимд шилжүүлж, агт морьд, алт мөнгө, хүнс мах, хувцас хэрэглэл, арьс нэхий гэхчлэнг ихээр бэлтгэн фронтод хүргэх аян өрнөсөн нь сонины хуудаснаа тодоос тод үлдсэн байна. Хүүхэд залуучууд, ард иргэдийн оюун санааг фашизмыг жигшин зэвүүцэх, Гитлерийг үзэн ядах, баатарлаг улаан армийн гавъяат үйлсийг бахдах, Сталиныг алдаршуулахад чиглүүлж байжээ. Монголчууд нийтээрээ, улсаараа “бүсээ чангалав”. Өөрсдөд нь эдлэх эдлэл, идэж уух хүнс хоол ховор хомс болов. Гэвч хэний ч гэдэс өлсөөгүй юм. Харин ч өөрийнхөө хоолыг орос ах нартаа бүрэн зориулахдаа сэтгэл ханамжтай байсан юм. Үзэл санаа хийгээд сэтгэлээр цатгалан хомсдол болж байсан хэрэг.
“Хувьсгалт Монгол” танкийн бригад дахь өөрийн нэрэмжит танкийг маршал Х.Чойбалсан үзэж байгаа нь Монголын Засгийн газрын төлөөлөгчид Москва мужийн Нора-Фоминск өртөөнд 1943 оны нэгдүгээр сарын 12-нд хүрэлцэн ирж “Хувьсгалт Монгол”-ыг Зөвлөлтийн дайчдад хүлээлгэн өгсөн юм. Тус бригадын танк бүр “Сайд нарын зөвлөлөөс”, “Хувьсгалт чекистээс”, “Говь-Алтай аймгаас”, “Хөвсгөлийн ард түмнээс” гэх мэт нэртэй байжээ.
Ард түмний бэлгийг хүлээн авах, хүргүүлэх үүрэг бүхий Засгийн газрын комисс 9 дүгээр сард байгуулагджээ. Тус комисс дайны жилүүдэд хэд хэдэн удаа фронтод бэлэг хүргэж өгсөн юм. Зарим баримтаар дөрвөн удаа, заримд нь таван удаа хүргэсэн гэсэн зөрүүтэй тоо байна. 1941-1944 оны эхний хагас жилийн хугацаанд дөрвөн удаагийн бэлэг хүргэлт явагдсан бөгөөд дараа нь Бэлэглэлийн төв комисс тогтоол гарган аймгуудад буй бэлгийн зүйлсийн үлдэгдлийг даруй цуглуулан ирүүлэхийг үүрэгдэж байснаас үзвэл тав дахь хүргэлт болсон байх магадлал бий. Бэлгийн хэмжээг ч эдүгээ зөрүүтэй мэдээлдэг. Дээрх комисс 1944 оны дөрөвдүгээр сард СнЗ-д тавьсан илтгэлдээ, “...Дайн үүссэнээс эдүгээ хүртэл танкийн цуваа байгуулах ба дөрвөн удаагийн 8 эшелон бэлэглэлүүдэд цугларсан бүх хөрөнгө бэлэн мөнгөөр 24 895 311 төгрөг 58 мөнгө болсон...” гэжээ. Багцаагаар нийт кампанит ажлаар 980 вагон хүнсний зүйл, мах, эсгий эдлэл, нэхий дээл зэрэг хувцас хэрэгсэл бэлэглэсэн нь тухайн үеийн ханшаар 78 сая рублийн үнэ хүрэхүйц юм.
Бэлгийн эд зүйлс цуглуулах, хүлээн авах, фронтод хүргэж өгөх үүрэгтэй төв комиссыг 1941 оны 9 дүгээр сард байгуулах хүртэл Монголын нам, төрийн удирдагчид өөрсдөө энэ ажлыг гардан зохион байгуулж байв. Зураг дээр зүүн гар талаас, Улсын Бага хурлын дарга Г.Бумцэнд, МАХН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Дамба, залуу жанжин Ж.Лхагвасүрэн, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал, маршал Х.Чойбалсан, МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Ч.Сүрэнжав нар
Хамгийн тодорхой мэдээлэгдэж үлдсэн бэлэглэл бол 1942 оны арван нэгдүгээр сард явуулсан хоёр дахь удаагийн хүргэлт. Энэ онд Октябрийн хувьсгалын 25 жилийн ой тохиосон юм. Зөвхөн энэ удаа л гэхэд 236 вагоноос бүрдсэн галт тэрэгний дөрвөн цуваа бэлэг аваачжээ. Фронтод бэлэг илгээх явдлыг үзэл суртлын томоохон арга хэмжээ болгож өрнүүлсний дотор энэ үйл хэрэгт гарамгайлан оролцсон хүмүүсийг ард түмний төлөөлөл болгон бэлэг хүргэж өгөх комиссын бүрэлдэхүүнд оролцуулж байсан юм. Өнөө ч сэрүүн тунгалаг, ануухан аж төрж буй С.Цэгмэд гуай тэр үед 18-тай байхдаа монголчуудын чин сэтгэлийн бэлгийг фронтод хүргэлцэж байжээ. Энэ бол асар их нэр хүндтэй үүрэг хариуцлага байсныг ойлгоход түвэггүй. Түүний “Дундговь аймгийн хөдөлмөрчдөөс” гэсэн бичигтэй байлдааны машинд ачсан нутаг усныхныхаа бэлгийг залуухан орос байлдагч Волковт гардуулан өгч байгаа зураг тэр даруйдаа Зөвлөлтийн хэвлэлүүдэд нийтлэгдэн, найрамдалт Монголын ард түмний халуун сэтгэлийн илчээр дайны хүнд бэрхийг туулж буй оросуудын урам зоригийг нэмж байв. Хожим энэ зураг Зөвлөлтийн дунд сургуулиудад үздэг түүхийн сурах бичигт хэвлэгдэж байжээ.
Монголчуудын бэлгийн дотор “Хувьсгалт Монгол” хэмээх танкын бригад, “Монгол ард улс” нисэх эскадриль хүндтэй байр эзэлдэг. Эдгээр хүчнүүд Монгол Улсын нэрийн өмнөөс фронтод байлдахдаа монголчуудын бэлгийн хөрөнгөөр бүрэн санхүүжсэн юм. Өмнө дурдсан илтгэлд, “...танкийн цуваа байгуулах явдалд зориулж бие төгрөг 2 500 000, дүрмийн үнээр 1 160 425 төгрөгийн 300 килограмм алт, алтан доллар 90 000, нисэх эскадрилийн зардалд бэлэглэлийн хөрөнгөнөөс 2 000 000, 1941 дүгээр онд биеэр төгрөг 587 000-ыг бэлэглэлийн хөрөнгөнөөс тус тус явуулсан...”-ыг тодорхойлсон байна. Хүчнүүдийн бие бүрэлдэхүүний хувцас, зэвсэг, галт хэрэгсэл, хүнс, цалин гээд бүх зардал Монголоос гарсан хэрэг. Танкийн бригад болон нисэх эскадрилийн тулалдаанууд, байгуулсан гавъяа, байлдагчдийн эрэлхэг зориг, байлдаанд оролцсон байдлыг алдаршуулан сурталчилсан өгүүлэл, нийтлэлүүд Зөвлөлтийн болон Монголын хэвлэлүүдэд ч гарч байсан юм. Түүнчлэн бэлэг хүргэх комиссын төлөөлөгчид эх орныхоо нэрийн өмнөөс байлдаж байгаа “Хувьсгалт Монгол”, ”Монгол ард улс”-ын дайчидтай очих болгондоо уулзаж байсан нь фото зургийн хальс, сонин хэвлэлийн хуудаснаа цөөнгүй үлдсэн юм.
Фронтод бэлэг хүргэж өгч буй Монголын төлөөлөгчид
Монголчуудын бэлгийн гол зүйлсийн нэг нь морьд байв. “Их бэлэглэлийн” хүрээнд 45 мянган агт морь өгчээ. Монгол морьд тэсвэр шандсаараа орос хүмүүсийн гайхаш, бишрэлийг татаж, амьтан байтугай танк ч туулахад бэрх намаг шавар, цасан хунгар, уул давааг гатлан зүтгэж, гал утаа, суман шуурга сөрснийг дайны тухай түүхийн бичвэрүүдэд зүй ёсоор тэмдэглэн үлдээсэн нь олонтаа. Өвс тэжээлийн тухай бодож ч завддаггүй байсан дайны жилүүдэд бэлчээрийн монгол адуу хахир хүйтэн Оросын өвөл цагт тохой зузаан цасан хунгарыг туурайгаараа малтан, доороос нь өвс олж идэж байгаа нь жүчээний адуунаас эрс ялгаатай байлаа. Тиймдээ ч тэнхээ чадлаа хадгалан, Москвагаас Берлин хүртэлх урт замд улаан армийнхныг явгалаагүй гэлцдэг. Монгол морьдын хүч чадал, самбаагаар амьд үлдсэн Зөвлөлтийн дайчид хожмын дурсамжуудаасаа монгол морьдыг орхигдуулаагүй юм. Буриад гаралтай Зөвлөлтийн байлдагч Ц.Дондуков монгол морины тухай өгүүлсэн баримтат найраглалдаа хожим, дайсны чимээг алсаас чагнан мэдэж эзнийхээ амийг аварсан тухай сэтгэл уярам бичсэн нь бий.“Хорьдугаар зууны бүх төмрөөр буудсан” хэмээн Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны өгүүлсэн энэ дайнд монголчууд анхнаас нь зүрх сэтгэлээрээ оролцсоныг түүх гэрчилнэ. Магадгүй, Сталины хувьд ямар ч нэхэл дагалгүй цорын ганц эдийн засгийн холбоотон нь Монгол байсан ч байж мэдэх юм. Сүүлийн жилүүдэд тодорхой болж байгаа дайны үеийн нууц материалуудад дурдаж байгаагаар, бараг 1941 оны төгсгөл гэхэд Зөвлөлтийнхөн эдийн засгийн бүх чадавхиа барсан байж мэдэх юм. Уинстон Чөрчиллийн Москвад айлчилсан, Зөвлөлт, Атлантынхны холбоотныг үүсгэсэн болон АНУ-ыг энэ холбоотны бүрэлдэхүүнд татан оролцуулсан үйл явдлууд цаг хугацааны хувьд давхардаж таардаг. Холбоотнууд чухам ямар алсын бодолтойгоор дайнд оролцсоныг өнөөдөр түүхчид янз бүрээр тайлбарлаж байгаа. Яг тэр үед БНМАУ-ын 25 дугаар бага хурал хуралдаж, “Германы фашистуудаас Зөвлөлтийн эзлэгдсэн нутаг дэвсгэр дээр газар бүхэнд өдүүлсэн дээрэм ба ард түмнийг алах талах зэрэг араатан ёсны үзэшгүй муухай явдлуудыг үйлдэж буй хийгээд ард түмнийг үгүйрүүлэн хоосруулж буй тухай” Зөвлөлтийн Гадаад явдлын яамнаас ирүүлсэн ноот бичгийг хэлэлцжээ. Чингээд “Зөвлөлтийн улаан армид үзүүлэх тусламжийг нэмэгдүүлэх тухай” тогтоол гаргаж, фронтод явуулах бэлгийн зүйлсийг хандивлах, цуглуулах үйл ажиллагааг орон даяар улам идэвхжүүлсэн юм. Хамгийн гол нь Монголын ард түмний үзүүлсэн тусламж их, багын алин байлаа ч гагцхүү чин үнэн, эргэлт буцалтгүй, ашиг хожоо хийгээд хариу нэхээгүй тусламж байсан юм. Зөвхөн бэлгээр ч биш, сэтгэлийн дэм, үзэл санаа, урам зоригийн халуун илчээрээ тусалж байлаа. Дайн монголчуудын элэг зүрхэнд нэгэн адил болж өнгөрсөн юм. Зөвлөлт Холбоот Улс руу фашистууд халдсаныг монголчууд эх орон руугаа халдсантай адил, Оросын ард түмнийг алан хядаж, яргалан талсныг өөрсдийг нь тийн зэрлэгээр тарчилгасан мэт хүлээн авсан юм. Тийм ч учраас энэ дайн үнэхээр “ариун дайн” байлаа. Социалисм, фашизм ч юм уу, нийгэм журам, империализмдаа гол нь биш, монголчуудын хувьд зүгээр л хүмүүс хүмүүсийнхээ төлөө шаналан зовсон, тийм ариун дайн байсан юм.
Dr pradhan
Зочин
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
-1 OR 1=1) AND 1=(SELECT IF((IFNULL(ASCII(SUBSTRI
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
-1’OR 1=1)) AND 1=(SELECT IF((IFNULL(ASCII(SUBSTR
-1’OR 1=1) AND 1=(SELECT IF((IFNULL(ASCII(SUBSTRI
-1’OR 1=1 AND 1=(SELECT IF((IFNULL(ASCII(SUBSTRIN
-1**OR**1=1**AND**ISNULL(ASCII(SUBSTRING(CAST((SE
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
1 OR X=’ss
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
-1 OR 17-7=10
’
1 AND ’NS=’ss
Зочин
Зочин
unen shu
aru
Зочин
Mongol
ana
dami
ts
MICHAEL DOWD
Зочин
tamgach
Зочин
saihan baina
estoi saihan bichjee
*****COMPUTERSHOP mn***** НААДМЫН ЗАД ХЯМДРАЛ ЗАРЛ
Баруун Монгол
*****COMPUTERSHOP mn***** АМЕРИКААС СУПЕР ПРОЦЕСС
Migo
minii ard tumen
*****COMPUTERSHOP mn***** АМЕРИКААС СУПЕР ПРОЦЕСС
Зочин
Зочин
Зочин
би
sain hun
Зочин
amar
*****COMPUTERSHOP mn***** USA gaas irsen iPad2 za
хїн
Зочин
kkkk
Зочин
Зочин
*****COMPUTERSHOP mn***** USA gaas irsen iPad2 zar
E
Зочин
Зочин
zochin
*****w w w COMPUTERSHOP M N ****** ТА I PAD 2 WIF
Зочин
зочин
àíãëè
Doctor
*****w w w COMPUTERSHOP M N ******I PAD 2 WIFI+ 3
Зочин
uncle
uncle