Хүн нусак байж болно. Жишээ нь Маркс бол төгөлдөр хууран дээр миний 10 настай ач дүү охины хажууд зүгээр л нусак байх байсан. Тэр охин бол төгөлдөр хуурч билээ. Маркс төгөлдөр хуурны тухай ямар эшлэл авхав дээ чааваас. Гэхдээ тэр төгөлдөр хуур яаж тоглох тухай биш юмаа гэхэд төгөлдөр хуурчдын тухай бол санаанд орсноо ярьж л байсан байх. Буруу ч ярьж болно. Зөв ч ярьж болно. Ямар бурхангүй газрын бумба болсон төгөлдөр хуурны онолч байгаа ч биш.

 За тэр яахав. Жагсагчдын тухай сүүлийн удаа биччий. "Төр засаг биднийг сарын 21 мянган төгрөгөөр амьдар гэж байна. Энийг 30 хоногт хуваавал 700 төгрөг. Талх 500 болчоод байхад биднийг арай доромжилж байгаам бишүү!"

За энэ бол "бүх ард түмний их хурилдайд хурилдаж буй" иргэдийн тавьж байгаа шударга шаардлага ба эсэргүүцлүүдийн зөвхөн нэг нь.

Тэд биднийг хувьсгалд уриалсаар. Бүхэл бүтэн төлөвлөгөө гаргаж биднийг ятгасаар. Ний нуугүй хэлxэд, ноён Магнай бол твиттерт нүдний булай болж байна. Тэр хувьсгалаа ярина. Залуус харин "Магнай минь одоо болио" гэцгээнэ. Твиттер бол, сэтэгдэл бичдэг талбар шиг бишд. Тэнд хүмүүс харанхуйгаас чулуу шиддэггүй юм.

 Тэднийг толинд харахад нь урдаас нь хувьсгалын удирдагч биш юмаа гэхэд ядаж онолч хүн харж байдаг байх даа. Харин бусдад бол зүгээр турхирагч л болж харагдаад байна. Удирдагч ба турхирагч 2-н ялгааг тодруулах үүднээс жишээ авбал, хүний 2 ам шиг л юм. Иддэг амыг удирдагч гэвэл идсэнээ гаргадаг амыг нөгөөх дээр нь жишээлчмээр. Хүмүүсийг өдөөгөөд турхираад, хор найруулаад уруу татаад байдаг нөхдүүд заавал нэг байжээдэг даа энд тэнд. Эхэлж нэг юм хэлээд газар авахгүй байвал өөр нэгийг хэлээд, хүмүүс янзгүй байвал ахиад нэгийг хэлээ л, бүр явахгүй бүр аймар юм бодож олж турхираа л... сүүлдээ одоо, эсэргүүцэгчдийнхээ хэлдгийг өөрсдөд нь хэлээд дуусч байх шив дээ. "Гү ер нь анхнаасаа ингэх л гэж байсийшдээ"!

"Бужигнаан дундаас буланд" гэсэн нэг золбин хэллэг биллиарданд бий. Ур чадвар маруухан, бөмбөгийг аль нэг нүхэнд орно гэж захиалаад цохиж чадахгүй байгаа улсууд бүх бөмбөгийг нийтэд нь цохиж бужигнуулаад ингэж хэлдэг. Тэр олон юмнаас нэг бус  бөмбөг энд тэнд орчих магадлалтай. Ай даа, улсын сан хөмрөг эрс огцом нэмэгдэхийн хэрээр тэдэнд энэ л хэрэгтэй болж дээ одоо. Бужигнуулнаа ай. Алив бужигнаад өгөөч!

 Яагаад энэнээс өөрөөр харагдах... ядаж авьяас байхгүй байна вэ хувьсгалчдаа?

 Хаа очиж манай нийгмийн сэтгэлгээ ч нэг үеэ бодвол эрүүлжиж. Ямар сайндаа л урьд нь гадагшаа гарч ажиллаж байгаагаа "боолын хөдөлмөр хийж байна" гэж гомдоллодог байсан байхав. Зөвхөн боолчууд л их ажил хийдэг гэж боддог байж. Коммунизмын хэмнэл тэднийг тэгж сургасан. Харин одоо тэгж хушуугаа унжуулдаг монгол залууг эрээд олохгүй байх. Учир нь сайн сайхан амьдралд тэмүүлэхдээ тэд гараараа, тархиараа зогсолтгүй, цаг наргүй хөдөлмөрлөж, хөдөлмөрийнхөө үр шимээр амьдрах ёстой гэсэн хүний нийгмийн хамгийн том бичигдээгүй хуулийг сайтар өөриймшүүлж байгаагийн шинж. Нийгэм маань, залуусын маань сэтгэхүй өөрчлөгдөж байна, оюун санааны дэвшил хурдан гарч байна.

 Харин хувьсгалчид маань хурилдсаар. Хурилдагсад хөдөөнөөс сүр бараа нэмэв. Морь ч оролцов. Тэдний цалманд орох масс хөдөөгүүр л байгаа гэдгийг соргогоор ажигласан байх нь. Ялангуяа аавууд нь бол үргэлж шахуу завтай байдаг хөдөөнийхөн маань гэрээ түрррр орхиод морио унаад "гарчаад ирэхэд" юуны төвөг удахав.. Сэтгэл гижигдсэн сайхан уриалгууд ч гараад байхад: "Баячуудын хөрөнгийг хурааж, таануусд тарааж өгнө". Хөдөөд мэр сэр хэрсүү залуус байдаг ч гэсэн эгэл амьдралд нь бол мэдээллүүдийг оригоор нь авч хооронд нь харьцуулах гэхээсээ илүү нутгийн хүнийхээ ярианд илүү итгэдэг монгол араншин өнгөрсөн зууны мөн үеийнхээрээ хэвээрээ байгаа. Өнгөрсөн зууны мөн үе гэхээрээ урагшаах 1000 мянган жилийнх шигээ гэсэн үг. Дээр нь нэмээд дээрх 21 мянгын авгай нар. Тэдгээр авгай нар бол лут хүмүүс, тэмцэгчид. Тэдэнд хүн амьдралын шаардлагуудаа "өөрсдөө ч бас бүрдүүлэлцдэг учиртай"  юм гэдгийг 21 мянган удаа хэлээд ч ойлгохгүй. Биеэ тоох өвчинд эндээс эхлээд янз бүрийн онолч, эш татагчид хүртэл нэрвэгдцэн байна.

 Ингээд, учрах л тавилантай байж дээ гэдэг шиг, нэг талаас ийм цэргүүд, нөгөө талаас тийм удирдагчидын зураг төөрөг ийнхүү Сүх жанжны талбай дээр огтлолцох нигууртай байсийн биз.

 Ард түмэн шаардаад байна л гэнэ. Тэр ард түмэн-д нь би багтсан байгаа гэж бодохоос "ичиж үхэх" гэж байна. Тэрнээс гадна нэг юм ажиглагдаад байна. Хараад байх нээ, газар шороо хамгаалдаг 600 бүлэглэл, тэр чигээрээ л өрнийхний эсрэг жагсаж, буудаж янз бүр болохын. Цаана чинь хятадууд адилхан л сэндийлж байна (Сэндийлхийн хувьд  бол хүн талх хазахын тулд амаа ангайхтай адилхан зүйл. (Харин эргэж нөхөх энэ тэр бол асуудал шүү, ай))*. Харин тэрийг энэ жагсагчдын буянаар “ард түмэн“ нь огт мэдэхгүй, дуулахгүй сууцгаана. Ямар учиртай юм бэ энэ? Яагаад монголд хятадууд чив чимээгүй ажиллаж болдог, харин өрнийхөн дандаа шантаажлуулж буудуулж байдын?

 Талбайн морьтнууд одоо асуулт тавьж, гомдож, гайхшраад сүйд. "Улаанбаатарчууд яагаад бидэнтэй жагсахгүй байгаа юм бэ?" Харин надад том даавуу будаг 2 өгчүүл, "ээх морьтнууд минь дээ, улаанбаатарчууд нь ажиллаад завгүй байна шүү дээ" гэж бичээд өлгөөд өгчиж болжийнэ. 

 

 * - Тэр сүүл хавьд  давхар хаалт авчлаа, миний нусак бие хэт нь өөрт хэрэгтэй гээд марксизмийг биш математикийг жижкээн судалжээсэндаа болоод хаалтыг даабл дааблаар нь тавьчxад өргөс шиг харагдкуу байсныг соорий.