Засгийн газрын ээл­жит хуралдаан өнгөрсөн лхагва гаригт болов. Тус  хуралдаан дээр ярьсан зүйл, гарсан шийд­вэ­рүү­дийг албан ёсоор хэв­лэ­лүүд мэдээлсэн билээ.    

Харин мэдээлэгдээгүй өн­­­гөр­сөн зүйл гэвэл Хууль зүй, дотоод хэргийн  Ц.Нямдорж сайд өргөн төмөр зам бариу­лах­гүй гэж ирээд л омог­дон Зам тээвэр, барилга, хот бай­гуу­лалтын сайд  Х.Бат­тул­га­тай мууд­алц­сан тухай  юм. Үүнийх нь хариу болгон Х.Бат­тулга сайд Ц.Нямдорж сай­дад "Сал­бар­таа ан­хаа­рал хан­дуул. Өдөр бүр айм­шиг­тай аллага,  гэр бүлээр нь хүйс тэм­тэр­сэн, эхнэр, нөхөр биесээ хө­нөө­сөн хэргүүд газар авч байна. Үүнд анхаарлаа хан­­дуулж чадахгүй байж..." гэж хэлжээ. Хэлэм­гий, тү­рэм­гий Ц.Нямдорж сайд ч мөчөөгөө өгөлгүй "На­майг сайд болохоос өмнө ч хүн алж л байсан"  гэ­жээ. Тэдний хэрүүл анх­ны удаагийнх  биш л дээ. Өмнө нь Засгийн газрын хуралдааны үеэр мөн л хэрэлдэж байсан. Х.Бат­тул­га сайд нүүрсний ма­ши­нуудыг явуулахгүй гэж зам хаахад Ц.Ням­дорж сайд дургүйцэн бөөн хэ­рүүл үүсч байсан удаа бий.  Хэдийгээр ажил хэр­гээс болж ам му­руй­сан мэт боловч цаа­гуу­раа өвөртөө орсон хоёр нам, эрх ашгийн  элдэв зөрч­лүү­­­дээсээ болж хоёр тийш болох эхлэл цухал­зах болов. Хамгийн их бүтээн байгуулалт яваг­даж буй зам тээвэр, ба­рил­га, хот байгуулалтын салбарын төслүүд мөн­гө­гүй­гээс болоод зогсож байхад үүнд улс төр хий­гээд сууж байгаа нь үнэн­дээ харамсмаар. Тэгээд ч энэ салбар улирлын шинж чанартай ажил нь явагддаг.  Удахгүй өвөл болно. Дахиад л дараа жилийг хүлээх болох нь. Хам­тарч засаг барьж бай­­­гаа бол хамтдаа л шийдэх асуудал. Хам­тар­на гэдэг нь хамтдаа идэж уухын нэр биш.  

МАН-ынхан дотор АН-ынх­ныг ад үзэх хү­мүүс олон болжээ. Тэр бүү хэл намын даргаа өөрч­лөх гэж ярьж яваа хүмүүс ч өдөр, өдрөөр нэмэгдэж, үүнийгээ хэвлэлээр илэн далангүй зарлах болов. Эндээс харвал Хамтар­сан засгийн хувь заяа дээсэн дөрөөн дээр л дэнжигнэж байгаа юм шиг. МАН-ын Нийслэлийн намын хо­роо­ны хурал дээр  бүх зүйлд даргад  багц­лагд­даг үе нэгэнт байхгүй болсон гэдэг нь ил ха­рагд­сан. Ерөнхий на­рийн бичгийн дарга У.Хү­рэл­сүх ч "Энэ засаг ажил­ласан шиг ажил­лах­гүй бол  нам ингэж хамаг рейтингээ унагаан Зас­гийн газрыг хамгаалах хэрэг байна уу" хэмээн намын даргынхаа дэргэд хэлсэн нь ч үүнийг баталж байна. Тэгээд ч тэнд байсан хүмүүс МАН-ын нэр хүнд түүхэндээ хэзээ ч ингэж шалдаа буутал унаж байгаагүй гэж он­цолж байв. Хэдийгээр энэ Засгийн газарт салбараа мэддэг, чадвартай болов­сон хүчин бийг үгүйс­гэх­гүй.  Одоо тэд Ардчилсан намыг засгаас гаръя гэхэд хоёр гараа өргөн дэмжихэд бэлэн болжээ.  Гэтэл Ардчилсан намын дарга тэргүүтэй зарим сайд ад үзэгдэн байж са­лах дургүй  нь томоос том эрх ашгууд нь уяад бай­гаа­тай холбоотой  аж.  Ядаж байхад MCS-ийн сая ам.долларын бай­ранд Засгийн газрын нэ­лээд хэдэн  гишүүн хөрш болон амьдарч байгаа. Аль аль намынх нь шүү.  Ардчилсан намаар нь ду­раараа даажигнаж бай­хад намын дарга Н.Ал­тан­­хуяг МАН-ын өврөөс гарах дургүй гэж жиг­тэй­хэн.  Өвөрт нь  хэвтэх нь ч дүүр­чээ.  Гол нь хам­тарс­ны үр дүн гарах ёстой. Уг нь өөрийнх нь намд асуу­дал олон бий. Нийс­лэ­лийн намын даргыг өөрч­лөх талаар дүүргийн дар­га нар аль хэдийнэ дуу­га­раад эхэлсэн. Харин АН-ын даргад дотоод асуу­дал нь огт падгүй, налай­сан  хүн л яваад байгаа. 

Намрын чуулган эх­лэ­хээс өмнө Сонгуулийн хуу­лийн ажлын хэсэг ху­рал­­дахгүй удлаа. Энэ чуулганаар Сонгуулийн хуулийг хэлэлцэх  болов уу гэсэн хүлээлт ч талаар өнгөрч магадгүй болоод байна. Сүүлдээ "Намын дарга нар ярьж тохирох юм байгаа биз" гэж ярьж яваа гишүүд ч цөөнгүй бий. Зарим эх сурвалж дараагийн сонгуульд тойр­­гоо тохироод дахин хам­тарсан засаг бай­гуулъя гэж ярьж буй гэсэн мэдээлэл хэлэв. Үнэн бол Сонгуулийн хуулийг өөрч­лөөд ч юу ч өөрч­лөг­дөх­гүй биз. Өнөө л хэд өвөр түрийдээ орж бүх юм байдгаараа л үргэлжлэх юм байна. Цөөнх нь хя­налт тавьж ажиллах ард­чил­лын зарчим энэ тэр угаас алга болж таарлаа. Сонгууль дөхөж байгаа энэ үед Ардчилсан нам айлын ая харж адлагдаж  суух биш өөрийн гэрээ төвхнүүлэх цаг болжээ.