Би нэг утастай. Ээнийкоол гэдэг бичиг бүхий солонгост байхдаа нэгэн бандгар ажмаа барьж байсан нь асах бүрдээ гоймон идэж байгаа эмэгтэйн зураг гардагаар бүрэн нотлогддог. Цагтаа сайхан л утас байсан байх. Нэг хэсэг жижигхэн утас моодонд орж байх үед тасарцан утас гэсэн ангилалд багтдаг байсан болуу гэмээр алганд багтах төдий. Бүүр слайдан гэдэг дээшээ дэлгэгддэг болхоор нэг хэсэг моод байсан байх нь гарцаагүй. Өнгөт дэлгэц, эмпи 3 энээ тэрээ гээд бүгд байдаг. Гэвч тэрийг нь яаж ажиллуулдагыг мэддэг хүн байдаггүй болтой. Анх худалдаж авхад худалдагч эмпи гуравтай эмпи дөрөвтэй гээд язагнуулаад байснаас хойш яаж компүүктэрт оруулж эмпи гурав дөрвөө суулгаж ашигладагыг мэдэх хүн одоо болтол гараагүй. Бүүр холбодог холбогч нь байтугай чихэвч нь ч байхгүй. Байлаа ч дуу хуулж чадкуум чинь юугаа сонсохов дээ. Мөн ухаад сууж байхад мэйл зээл гэж юм гарч ирнээ. Тийм юм байнаа гэдэг хэзээ нэгэн цагт мэйл явуулж байсан л байх гэж бодогдхоор шүү. Эсвэл хэн нэгэн мэйл явуулж болох юм гэж хийсэн байх.  Энэ утастайгаа нэлээд хэдэн жилийн нүүрийг үзлээ.

Гэхдээ анх 2007 онд анх эхлээд аая пөөн гэх утас гархад нэг ч товчлуур байхгүй мөн лутаа. Дэлгэц дээрээс л бүгдийг удирдах нь байна хэмээн гайхаж байсансан. Гайххын хэрээр авах адын шунал төрж мөнгөө бага багаар салтаадаж ирлээ. Гэвч яг мөнг хүрээд авдагын алдад дараагых нь хувилбар худалдаанд гарч орхидын. Би ч технологын мангасын хувьд хамгийн сүүлийн хувилбарыг нь авахгүй л бол шөнө нойр хүрдэггүй хүн мөнгөө нэмж цуглуулж байгаад хамгийн сүүлийн үеийн ааяпөөн л авч каакрана гэсэн төлөвлөгөө зохиож өөрийн ирээдүйд авах утсаа интернетээр судалж эхэлсэн дээ. Гэвч мөн л авахын алдад ааяпөөн 3 гарч намайг дахин хатуу шийтэгсэн дээ. Энэ явдал сунжирсаар хараал идсэн ээплийхэн саяхан ааяпөөн 4 Ээс-ээ зарлаж орхилоо. Энэ бол уур бухимдал маш ихээр хүргэсэн явдал.

Одоо бодоод байхнааа 40 жилийн дараа би эхний абзаацад дурдагдсан таван мянган цаасны хар утсаа барьчихсаан хүүхдүүд минь одоо хэд нь гарна гэнэ вээ. Юу нь өөрчлөгдөх болдоо. Дээх нь үед ааяпөөн 36 гарж байхад дэлгэцний нягтрал нь алсан байхгүй юу. Уг нь тэр агаар дээр байдаг дэлгэц чинь ааяпөөн 10 дээр анх гарсышд гээд мэдкүү юмгүй хүн зогсжоох байхөө. Ааяпөөн барьдаг хүнээс илүү мэдлэгтэй болчихсон “Одоо би яг энэ шинэ хувилбарыг нь авах гэж байгаа. Энийг нь авхаараа балланаа. Уг нь энэ хувилбар лайтай гарахнээ. Дараагийн хувилбарыг хүлээхгүй энэ хувилбарыг заавал авна” гэж яриал аан. Тэгээд үхсэн чинь оршуулган дээр зайлуул даа насаараа ааяпөөн авах гэж зүтгэлээ дээ. Тэхдээ энэ муу ээмпи гуравтай хар утасаа барьсаар дууслаа даа гэсэн үг хэлвэл яаан аан.

Тэгүүлэхгүйн төлөө аяпөөн утсаа би чамайг заавал авна. Авхаараа чамайг би сэрүүлэгтэй цаг хэмээн доромжилж орлуугаа шидэхгүй, анхны нокиа утас шигээ өмдөө татах гэж байгаад жорлонгын модон суултууран дээр ойгоод тээр доошоо унагааж адгын муухай байдалд оруулахгүй гэдгээ амлаж байна. Мөн чамаар хэзээ ч архи дарс авгай хүүхэд ярихгүй, зөвхөн улс оронд хэрэгтэй юм ярина. Улс төр бол, манай залуус бол энээ тэрээ гэсэн. Шөнө бүр бурханыхаа өмнө аяпөөн таныг тахин хонуулж байна. Хуучин утас шигээ тэнэг могой гээд тоглоомыг өдөржин тоглож тамлахгүй. Зөвхөн ярих үедээ ярина өөрөөр зовюоохгүй. Пиав уухдаа гэртээ юмуу ажил дээрээ орхино. Орхихдоо дулаахан сайхан газар орхиж байна. Ер нь тэр баар сав гээч муухай юмруу амьдралдаа оруулахгүй. Хүйтэнд хөрүүлэхгүй, халуунд сэрүүцүүлнэ. Хөргөгчинд хийгээд юмуу пааран дээр хөвөнтэй дээлээр хучаад ч юм уу. Дуудлага ирэх бүртээ гараа угааж байна. Нэг гараараа биеэ засуулаад нөгөө гараараа утсаар яриад тийм ичгэвтэр байдалд хэзээ ч оруулахгүй. Хиртэй гараар барьж хилэнцтэй нүдээр харахгүй. Ууртай энээ тэрээ үедээ нүдээ аниад авч байх нь байна шүү дээ.  Бүүр өөртөө түргэн хэллэг зохиож байна. Ийм сайхан аяпөөн утастай Гаампыг ийм сайхан аяпөөн утастай Гаамп гэхгүйн бол өөр ямар сайхан аяпөөн утастай Гаампыг ийм сайхан аяпөөн утастай Гаамп гэхийм бэ. Би энэ түргэн хэллэгээ хэдхэн сэкундад хэлээд сурцийшд. Үхсэн баас яадын энэ бүх амлалтыг минь Стив Жобс та сонссон бол надад нэлээд хэдэн аяпөөн өгөх байсан даа. Их сайн хүн байсан байрын царайтай нөхөр байсын. За тэр ч яахуу.