Эдийн засгийн суурь харилцааны нэг нь газрын харилцаа юм. Түүний дотор тухайн газар нь хэний өмч болох, хэрхэн бүртгэж, хөдөлгөөнийг нь яаж баталгаажуулснаас улсын хөгжил хамааралтай. Үндсэн хуулийн зурга дугаар зүйлд Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэж, долдугаар зүйлд Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнч лэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэж заажээ. Энэ бол цаасан дээрх тодорхойлолт. Харин бодит амьдрал дээр Улаанбаатар хотын газар нь төрийн эрх баригч улс төрийн намууд, тэдний хамсаатнуудын мэдэлд байдаг.

Тэдний эрх мэдлийг гардан хэрэгжүүлэгчдийн тэргүүн эгнээнд Улаанбаатар хот, дүүргүүдийн үе үеийн удирдлага болох Засаг дарга, орлогчид, Иргэдийн хурлын төлөөлөгч нар явж ирсэн бөгөөд тэд нийслэлийн хамгийн сайн байршилтай газрууд, түүний дотор хүүхдийн тоглоом, сургуулиудын биеийн тамирын талбай, явган хүний зам, ер нь байшин барьж болох бүх зайг хуйвалдан ил, далд зараад дуусаж байна. Энэ бүхнийгээ төсөл сонгон шалгаруулах журам, менежментийн хувьчлал гэх гоё нэр, хэлбэрээр чадмаг шуурхай хийж иргэдийн тархийг угаадаг юм. Эдүгээ өнгөтэй өөдтэй бүх газар, өмч хөрөнгийг завшиж нэгэнт дууссан тул хөрөнгийн дахин хуваарилалтын байлдаан эхлээд байна.

Төр засгийн эрх мэдэлтнүүдийн түмэн луйврын нэг жишээ бол Богд уулан дахь Зайсангийн ам. Нийслэлийн удирдлагууд дархан цаазтай хамгаалалтын бүс, зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар ашиглах хуультай гэж шахсаар тэнд байсан гэр хорооллын иргэдийг хөөж явуулчихаад, ойд ойрхон эрүүл агаартай энэ газрыг ямар ч дуудлага худалдаагүйгээр хуйвалдан зарж хувьдаа завшиж ирсэн юм. Өнөөдөр Зайсангийн ам өндөр үнэтэй, орон сууцны томоохон элит хороололтой болсон бөгөөд харин ихэнх оршин суугчид нь төр засгийн удирдлагууд, хууль тогтоох, хянах байгууллагын төлөөлөгчид ажээ.

Тэдний дотор Монгол Улсын үнэнч, шударгын хамгийн дээд хэмжүүр байх учиртай Үнд сэн хуулийн цэц нь шинэ байшин бариад орчихсон нь үнэхээр гайхалтай. Гэхдээ Зайсангийн айл бүхэн орон сууц, газраа эзэмших гэрчилгээ аваагүй тул тэд зөвшөөрөлгүй оршин суугчид буюу зарчмын хувьд хотын захын хороололд хөдөөнөөс ирээд гэр, ха шаагаа дуртай газраа бариад суучихсан олон мянган иргэнтэй яг адилхан хууль бус статустай гэсэн үг. Тэгэхээр монголчууд хууль бус дарга нараар төр засгаа удирдуулж байгаа хэрэг. Тийм ч учраас тэд нар өөрсдийгөө хууль ёсны болгохын тулд дархан цаазтай газрын хил хязгаарыг нь өөрчлөн, шинээр тогтоох хууль гаргах гэж байна. Өргөн барихад бэлдсэн энэхүү шинэ хуулиар Богд уулын бүх амыг хамгаалалтаас чөлөөлөх юм.

Ийнхүү өөрсдийн хууль бус үйлдлээ хуулиа өөрчл өх аргаар шийдэж, өөрсдөө хууль завшуулах нь эд хөрөнгийн хулгай, дээрмээс илүү ноцтой хэрэг юм. Ийм өвөрмөц үйл явдал ардчилсан гэх Монгол Улсад л гарч чадаж буй онцгой үзэгдэл учир өөрийнх нь агуулгад таарсан нэр томьёог “зайсандах” гэж болно. Үнэхээр нийтийн хөрөнгийг “зай сандах” яв дал өнөөгийн засаглалын хэм хэмжээ болж байна. Улаанбаатар хотын иргэдийн 93 хувь нь 2013 он дуусахаас өмнө ногдох газраа өмчилж авааг үйн гол шалтгаан бол хотын төв болон бусад сайн байршилтай, дэд бүтэцтэй холбоотой бүх газрыг хотын төр засгийн удирдлагад байгаа болон байсан хүмүүс нь хуйвалдаж авчихаад, хотын зах, алслагдсан зэлүүд газар энгийн иргэддээ санал болгож байгаатай холбоотой. Эдүгээ төр засгийн эрх баригчид, өөрийн на мыг төлөөлдөг нийслэлийн удирдлагатай хуйвалдан Яармагийг “зай сандаж” эхэлжээ.

Тэнд барих шинэ “бүтээн байгуулалт”-ын зураг төсөл бүгд гарчихсан, газраа нууцаар хуваарилаад зарчихсан бөгөөд зөвхөн дархан цаазтай газрын хил хязгаарыг шинэчлэн тогтоох хуулиа гарахыг хүлээж байна. Ганц хоёр компани тэсэж чадалгүй Яармагийн урд дэнжид, Богд уулын ам бүрт шинэ хорооллуудаа бариад эхэлжээ. Одоо яах вэ? Улаанбаатарын иргэд наад зах нь дараах алхмуудыг хийж болно.

-“Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хууль батлагдаж ирэх сарын нэгнээс үйлчлэх тул Улаанбаатар хотын даргаас хэний шийдвэрээр, ямар газрыг, ямар үнээр, хэнд олгосон дэлгэрэнгүй мэдээллийг иргэд бид хамтран шаардаж гаргуулах юм. Иргэний холбооныхон бичиг явуулсан ч тэд заавал хариулах хуульгүй гээд хариу өгөөгүй юм. Тэд долоо хоногийн дотор хариулах ёстой бөгөөд үгүй бол хотын даргыг огцрохыг шаардах, хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг татан буулгах,

-Хэрэв тэр нэрсийг гаргаж өгвөл жинхэнэ эздийг нь гарч иртэл нэмэгдэл мэдээлэл өгөхийг шаардан гаргуулж, юуны өмнө ”зайсандах”-д оролцогч улстөрчид, төрийн бүх ажиллагсдыг бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхийг эсэрг үүцэх, сонгохгүй байх, мөн Үндсэн хуулийн цэцийг хуулиа биелүүлэхийг шаардах,

-Дархан цаазтай газрын хамгаалалтын хилийг шинэчлэн тогтоохыг ирэх сон гуулиас өмнө хийлгэхгүй байх, дараа нь газрын тусгай татварыг тогтоож орлогыг нь гэр хорооллыг орон сууцжуулахад зориулах,

-Яармагийн дэнж болон нийтийн эзэмшлийн бүх газрыг дуудлага худалдаагаар борлуулж, орлогыг нь гэр хорооллыг орон сууцжуулахад зориулах зэрэг болно. Төр засгийн эрх баригчид улс төрийн намуудын удирдлагууд “зайсандах”-аа зогсооё.