Нэгэн яаманд орсон нэгэн найз маань нэгэн удаа надтэй нэгэн газар таардын. Гүү яахвээ найзаа болж л байна. Бодлого модлого л ярьжээн шүү дээ гээд. Зүйтэй мундаг юмаа гээд жоол бахархасан нүдээр харж хувцасан дээрх үс ноосыг нь түүж үлээж өглөө. Базарваань төрийн хар хүн болсон байна шүү дээ энэ хүн чинь. 

Хэдэн жилийн өмнө төрийн хар хүн болох шалгалт өгөөд явжаахтай нь таарчаад дагаж очиж билээ. Хэдэн мянган залуус шалгалт өгөөд дээр доороо ороод алалцаж байнаа. Шалгалт өгөөд гарч ирчээд бүгд хүн амьтанлуу утасдаж аргалуулчих гээд. Аргагүй л төрийн хар хүн болно гэдэг лут ажил юм байна даа ингэж их нэр нүүрээ баран баран хүн царайчилж зүтгэхийг бодход гэж өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж билээ. Хэзээ нэгэн цагт би энэ шалгалтыг өхийм шүү гэсэн өөрийгөө зоригжуулах сэтгэл гарч ч байх шиг.  Араггүй л шижигнэсэн залуус ажилд ордым байна даа гээд монгол улсын ирээдүй хөгшин хонины насгүй болж амжаагүй хар залуугаараа байгаа надад санагдаж билээ. Аа тэгээд хотод дөнгөж орж ирсэн хөдөөний хүн шиг нөгөө хүмүүс дундуур чинь яваад яриаг нь жоол чагналаа. Төрд орчихвол авилгал мавилгал авахгүй жинхэнээрээ ажиллаад өгнөө. Бусадыг нь авхуулахыг болиулж чададгүймаа гэхэд өөрөө авахгүй байж гэрэл нэмнээ ч гэх шиг үнэхээр мундагаа мундаг.

Манай хүн ч тэгээд тэнцсээн. Ажилдаа ч орсон жилийн дараа таарлаа нөгөөхтэй чинь. Анх шалгалт өхгэж явж байсантайгаа л адилхан уранхай гуталтай нөгөө л пиджаактайгаа явжээн. Төрийн том хар хүн болсон чинь хэвээрээ биздээ гайгүй юу гэсэн чинь.  Гайгүй эээ. Цалингаараа яваад байсан балрахын байна. Хэн хүнгүй мөнгө төгрөг нэхээд ажиллах ч хэцүү юм гэжээн. Гүү цалин багтай дээр нь мөнгө нэхдэг нь юу вэ гээд муу найзыгаа жоол өрөвдлөө.

Тэрнээс хойш таарахгүй байж байгаад таарч байгаа минь энэ. Одоо жин нэмж гэдэс суугаад аргагүй л төрийн хар хүн болж. Гялалзсан гөлчгөр мөлчгөр гоонж өмсөөд, үсээ гээлдээд блаакбээри гар утас 9911 тэй дугаар барьцан байхын. Ажил үйлс нь овоо л явжаагаан байна. Манай төр ч зүтгэсэн хүнээ үнэлдэг юм байна гэж баярлав. За яажээн цалин мөнгө нэмэгдээ юу гэсэн үгүй ээ хө юу шалиа аж бараг хэвэндээ шүү дээ гэжээн. Тэгээд яаж болгоод байнаа гэсэн чинь болгож сурахгүй бол төрд орсоны хэрэг юу байнаа, хүн болгонд байдаггүй боломж төрийн хүнд л байдым шүү дээ. Тэрийг ашиглахгүй бол бүүр тэнэг гэсэн үг шүү дээ гэнэ. Азтаймаа төрийн хүнд л байдаг боломж гэдэг яасан ч гоё юм.

Тэгээд юун төлөө төрд ажилладаг найзтай хүн билээ.  Ганц нэг юм асуугаад авчихмаар байдаг.

-    Хөгшин нь үнэмлэхээ хаячаад яахвээ дахиж авах гэсийн хаанаас яаж авдын
-    Яасан хэцүүн бэ үнэмлэхээ аваад явж чадахгүй. Төрийн ажил их нэг муу үнэмлэх эднүүс хөөцөлдөөд явж чадахгүйшд бод чи
-    Гүү хөгшин нь үнэ хөлсийг нь
-    За за энэ утсаар яриад очоод миний нэрийг хэл аваад өгнө
-    Гүү ээ хөгшинийг нь цэрэгт авж явчих гээд байхымаа торгоно барина гээд
-    Хөөе чи одоо болилдоо нэг муу цэргийн асуудал яриад . битий жижиг юм ярь л даа том юм яриач
-    Гүү хэдээр аргалдын бол хэдэн цаасаар
-    За за очоод миний нэрийг хэлчээрэй би утсаар ярьчий
-    Энэ 21 мянган цаасаа авах гэж алалцаж байнаа ёстой хэцүүмаа
-    Төрийн хайр хишиг шүү дээ. Таануус харин дааж явна шүү. Бид чинь та нартаа хэдэн цаас өгчий гээд үйлээ л үзэж явна шүү дээ.
-    Ажил төрөлгүй хэцүү л байшүү амьдрал
-    Төрийн сүлдэндээ залбирч явхад болно доо.
-    Та нарыг яагаад хүмүүс ингэж ад үзээд байдын
-    Яахав дээ биднийг түмэн олныхоо төлөө юу хийж явааг хэн ч үнэлэхгүй байшүү дээ. Сая л гэхэд чи надаар 2 асуудлаа шийдүүллээ шүү дээ.
-    Гоё юмаа төрийн ажил чинь.
-    Хэлээд яахав бүх хүн хүндлээд харьцаж барьжаагаа нь сайхан болийшд энэ чинь. Ярьхым биш. Бас амьдарлаа аваад явчина. Барагтай бизнесээс дээр байна шүү дээ.
-    Зарим хүмүүс бол зарц үйлчилэгч байх ёстой гэхийн сонин хэвлэл уншиж байхнээ.
-    Аа атаархаж байгаа байхоо. Угаасаа шалгалт малгалт өгөөд аймаар юм болжээж ордын энд чинь.
-    Чи тэгээд уулзахгүй нэг л их завгүй хүн байхымаа
-    Өө чөлөөт цаг гарахгүйм байшд. Зунжингаа морь уяад намар суврага босгоод, нутгийн зөвлөлийн хурал, намын залуучуудын байгууллагын хурал, намын хурал, сонин хэвлэлийн ярилцлага, элдэв шилдэг шалгаруулах арга хэмжээ гээд өглөөнөөс орой болтол л явахын байна шүү дээ.
-    Тийм байхаа би өрөөгөөр чинь очоод олдохгүй байсын.
-    Харин тиймээ ажил дээрээ суух ч зав гарахгүйн.

Гээд явж өглөө нөгөөх чинь. Үнэхээр л миний найз чинь төрийн пад хар хүн болж дээ. Уг нь багадаа сайхан цагаан хүүхэд байсансан. Одоо ч сайхан хар нөхөр болж дээ.

Тэгсэн төрийн хар хүмүүсийг харин зарц болгий нийгмийн хонгор болгож нийтийн алба болгий гээд цаана чинь хүмүүс яриад эхэлчиж. Яаана даа төрийн хар хүмүүс минь. Бидэнд үйлчлээд эхэлвэл яаж шүүхэн бусдаар хүндлүүлнэ дээ та хэд минь. Хүний мууд дуртай төрийн хар хүмүүсийг цайруулж хорлох гэсэн атгаг санаатай хүмүүс байвал ийшээ ороод  ховлоод баллаад хаяж болнон гэнэ.  Интернет сайхан болж дээ.