За сайхан оны онцлохоо туучаад шинэ жилээ хийе даа.

Оны үсэг
Энэ бол А ч биш Я ч биш, шаал өөр үсэг. Талыг там болтол тэрсэлдсэн дайн Эн х баяр гуай өөрт нь ганцхан байдаг гэж чамлаад хоёртойгоор нь Х үрэлсү х гуайгаас нэгийг нь авна гэж дайрснаас үүдэлтэй бөгөөд Энхбаяр нь дайснаа дарж дархан цолоо мандуулсан түүхтэй. Одоо түүнд том МАХНы машин бий.

Оны гар
2011 хүртэл дэлхийд хамгийн алдартай гар 1986 оны Марадонагийн “Бурхны гар” байв. Харин одооноос эхлээд Обамагийн даяламтгай гар түүний орыг эзэллээ. Обама тийм сагсуу хүнүү эсвэл ерөөс Америк гар тийм даяламтгай юу? Ямартай ч энэ оны гар мөөн.

Оны бахдам амжилт
Үндэсний бөхчүүд маань энэ жил гиннесийн номонд бүртгүүлж анх удаа даян дэлхийд алдар нэрээ цуурайтууллаа. Тэд 6002-уулаа нэг дор бужигнан барилдсан юм. Дашрамд хэлэхэд энэ онд өөр олон чухал үйл явдал гиннест бүртгэгдсэнээс эш татвал Австралид 400 шахам хүүхэн бужигнан нүцгэлж мөн Америкад 2 нүүртэй муур бүртгэгдсэн ажээ. Тэр муур яагаад орсын? “Хамгийн олон нүүртэй муур” гэж орсон юм уу?

Оны бясалгалч
Бясалгасан байж магадгүй хүмүүс экс ерөнхийлөгчөөс эхлээд нэг бусаараа байсан ч Осгонбаяр ламтаныг улсууд  “яахын аргагүй бясалгасан” гэлцэж байна. Гэхдээ тэрээр ихэд ууртай байсныг бодоход өөрт нь бясалгах таалагдаагүй бололтой байдаг.

Оны эрүүдэлт
Та нарын санаанд эрүүдэн шүүх юм орсон бол муухай андуурчээ гэж хэлье. Энэ бол мөнөөх л Осгонбаяр лам. Тэрээр хүмүүсийг эрүүнээс нь бариад бага тархийг нь доргитол сэгсэрч загнасан юм.

Оны үг
Хэрэв энд “сайн бод!” гэх үг байсан бол оны онцлох маань Осгонбаяраараа л үргэлжлээд байх байлаа. Гэтэл Экс ёрөнхийлөгчийн хэлсэн “хамтдаа шалгуулы!” гэдэг үг тэрнийг марттал хоногшив. Одоо айх юм байхгүй ээ. Хамтдаа л шалгуулна.

Оны хэрүүл
Энэ жилийн хэрүүлд Сухийн хөшөө тойрсэн хэрүүл шалгарах байсан ч сайд Нямдорж ба сул иргэн Энхбаяр нарын хоорондох нь илүү лаг байсан учир тэрүүнд оноо өглөө. Одоогоор тус хэрүүл үндсэндээ, сайд нь иргэнээ аваад чулуудчий гэхээр иргэн нь сайдынхаа хөлийг нь авч чарчихаад байгаа байдлаар түр царцаж монголчуууд ёолкондоо орцгоож байнаа..

Оны хог
Монголчууд түүхэндээ хог новшоо хаашаа хийх тухайд санаа зовж үзээгүй ард түмэн. Учир нь хогоо гэрийн хаалгаар л гаргаадахвал тэрийг нь цаашаа яахыг зөвхөн салхи л мэдэх агуу том хогийн савтай улс. Гэтэл энэ жил тэр цэр цөмийн хаягдал гээчийн тухай амтай болгон шуугилаа даа. Хог хаягдлыг битгий алаг үзээч, плийз!

Оны эсгий хийх газар нохой хэрэггүйдэлт
Японд Цунами болж монголчууд тэр нь өөрийнх нь гэрт, бүр ширээн дээр нь болсым аятай үймэлдэв. Ямар сайндаа, “Японд газар хөдөлсөнтэй холбогдуулж японы талаас “монголчууд минь тайван амгалан байцгаа” гэсэн мэдэгдэл гаргав” гэсэн шог яриа гарах вэ дээ.

Оны авчралт
Германд шилжүүлэгдсэнээр хувь заяа нь нэн ч бүрхэг болж эхэлсэн Хурц гэдэг хүнийг Элбэгээ ерөнхийлөгч маань зүгээр л, бүр зүүв зүгээр дагуулаад ирэх нь тэр. Яаж байгаад аваад гараад ирснийг тааж ядсан иргэдийн дотор, “арай одоо Элбэгээд маань германы элчин сайд урилга өгөөд, очингуут нь онгоцны буудал дээр бариад авах вий” гэж айж байгаа хүмүүс ч байна.

Оны тал засалт
Гэтэл энэ явдал нь үнэндээ Канцлэр хатагтай Мэркэль наашаа ирэх гээд Хурцыг “явуулж өгсөн” хэрэг байв. Түүнийг өндөг шидэж угтана гэж айсан бололтой. Гэхдээ тэгж шидээд байх илүүдээ гарсан өндөгнүүд манайд ховор шдээ.

Оны сум
Олон хүний санаанд ордон руу харвсан сум орж байгаа байхаа. Гэхдээ андуурсан байнаа, энд тэрнээс ч аймар сум яригдаж байна. Энэ нь манай нэр бүхий 19 гишүүдийн тархинд байгаа сумнууд. Тэд Оюутолгойд байгаа Монголын 34 хувийг 50 болгоно гэж зүтгэсэн юм. 34-төө ногдсон юмнуудыгаа яая даа гэж байхад улам нэмэх гээд байдаг тэдний сум ч катюша шиг хөнөөлтэй эд дэг шүү.
За болоо болоо. Та нартаа шинэ оны мэнд хүргий.