Хуучин нийгмийг бодуул ардчилсан нээлттэй нийгэм чинь сайхан юм. Уйдхааргүй хүмүүс элдэв юм бодож олоол. Тэр элдэв юмнуудын тухай ярьхад ямар ч нэмэлт хачир байхгүйгээрээ л инээдтэй ямар сайхан юм бэ гэж бодход хүргэдэг. Өнгөрсөн наадмаар өөрийгөө Чингис хааны удмын цорын ганц хүн гэж бат итгэлтэй байдаг эрхэм дэлхий дээр байдаггүй металаар хийсэн сэлэм авч яваагаа бахархалтайгаар ярьж байна. Энэ юу ч биш дэлхий сөнөхөд өөрийх нь номыг уншаагүй хүмүүс бүгд үхээд уншсан нь амьд үлдэнэ гэж ярьдаг эмэгтэй, дэлхийн хөгжлийг эргүүлэх онол гаргачаад байхад төр засаг мөнгө өгөхгүй байгаа тухай ярьдаг хүн, хүй нэгдлийн үед хүмүүс эмнэлэггүй болоод байсан гэж эхнэрээ гэртээ төрүүлж, хүүхэддээ вакцин хийлгэдгүй дуучин, монгол хүний суу ухааны нууцыг маш чадварлагаар тайлсан ч суу биш ухаантай монгол хүмүүс  ойлгохгүй байгаад цөхөрсөн эмэгтэй, олон хэлийг зэрэг мэдхээс гадна цаг тооны ухаан чингисийн ухаанд бүрэн гаршсан багш гээд олон сайхан юм бодож олдог хүмүүс манай үеийн баатрууд билээ.

За хувь хүмүүс ингэхэд юугаа хийнэ үү, юугаа бодож олнов хэнд хамаа байнаа. Гол нь их ч бай бага ч бай татвар төлдөг хүний хувьд төр засгыхан маань элдэв юм бодож олох вий гэж яс хавталзах юм. Хэдэн жилийн өмнө дээрх дэлхий дээр байдаггүй металаар хийсэн сэлэмтэй эрхэмийн тахилгыг говийн аймгийн засаг дарга төсвийн мөнгөөр дэмжиж орхисонсон.  Яахвээ үр дүнд нь өөрөө УИХ-ын гишүүн болсон гэснүү яасан. Ер нь тэгээд төсвийн мөнгөөр юм хийвэл үр дүн нь гарч л байх ёстой. Энүүний дэргэд бидний сайн сайхны төлөө зарцуулах ёстой төсвийн мөнгөөр 1000 морин хуурч хуурдуулсан аймгийн засаг даргыг бол магтсан ч яахав дээ. 

Бас нэгэн сонин явдал болсон нь Дорнод аймагт зээр өвчилжээ. Хэдэн зээр ч үхээ биз. Тэхдээ зээрийн төрөл зүйлийг хувьд байж боломгүй том гай түйтгэр дагуулах шахсан юм. Учир нь уг ханиаднаас болж Дорнод аймгийн билэг тэмдэгэнд байдаг зээрийн зургийг авч хаяж өөр огт өвчилдөггүй амьтан тавих ёстой хэмээн ИТХ дээр халуун хэлэлцүүлэг өрнөж байсан гэдгийг сонгогдсон УИХ-ын гишүүн нь ярьдаг гэнэ лээ. Асуудал бол авч хэлэлцэхээс аргагүй чухал асуудал билээ. Эхнэр хүүхдэээ ханиад хүрэх төдийд хөөгөөд гаргачихдагүй гэж найдхаас даа. Жил гарангын өмнө гэсэн шүү

Хамгийн сүүлд оны өмнөхөн 300 саяын төсөвтэй хүүхнүүдийг хорин байж гал асаалаа. Нээрээ ч улс орон илт дээшлээд явчих шиг болсон шүү.Тэр үеэр мөн тусгаар тогнтолын 100 жилийн ой болж байсан тул хүн шагнадаг уламжлалаа дагаж баахан хүн шагнасан.  Тэгсэн тэр дотор нь манай 9-р богд гэж өвгөн шагнуулдын. Манайх ч гэждээ төвд юм гэсэн. Хүмүүс түүний өмнөх Жавзандамба богдод өгж байгаам гэнэ лээ. Шарын шашны онолоор бол нэг ширхэг сүнс л одоо 9 дэх биендээ орчоод байжаагаа нь тэр юм. Өөр л биетэй болхоос нэг сүнс тул алийг нь ч шагнаж болно. Бүүр одоо юу юугүй явах гэж байгаа энэ төвд богдыг шагнаж байхаар хэсэг хүлээгээд монгол богд тодорхоор шагнахгүй гэж нүгэл хураасан юм ярьсан улс ч байлаа. Тэхдээ манай төрийхөн арай ч тэгэж бодож өгөөгүй байхаа. Адилхан богд гээд байхаар андуураад өгцөн үү эсвэл өмнөх богдыг үхээгүй явсаар байгаад өдийг хүргэсэн гэж бодоол шагналаа өгсөн байх. Тэрнээс манай төрийхөн тэхгүй байхаа.

Тэгсэн энэ долоо хоногт Төв аймгийн нэгэн дарга сум бүрээ туг далбаатай болгож байгаа гэнээ. Сумд нь ч талархан хүлээж авсан гэнэ. Яаж л даргынхаа өөдөөс та яасан тэнэг, ач холбогдолгүй төсвийн мөнгө үрсэн юм хийж явдаг хүн бэ гээд аашлахав дээ. Наанадаж ажил цаандаж амьдарлаа алдана шүү дээ талархан дэмжээл туг далбаагаа хийсгээл явахгүй бол. Бас л гоё юм бодож болсон байна одоо бүх сумдаараа туг далбаатай болох хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй. Тэгээд энэ төрийн сүлд далбаагаа тараасан байх гэсэн бүгдэд нь шинээр зохиож өгсөн гэх юм. Ядаад сум сумаараа байлдсан ч өөрийн хүмүүсээ ялгалгүй буудчаад байхааргүй л боллоо. Тугаа хараад л ялгах нь байна шүү дээ.

 Бас нэг юм бодож олсон болтой сүүлийн үед зурагтаар гараал байна. Бавуугын Лхагвасүрэн гэдэг хүн нум сумны уухай эрт дээр үеийн мэндлэл байх шиг харагдаад байгаа гэдэг ирклаамтай. Их дээрээс нясалсан чулуу гэдэг “МОНГОЛ, МОНГОЛ ЁС, МОНГОЛ ЁСЛОЛ” гэсэн үгийг хэлээд байгаа хүний хоолойноос сонсогдоно. Нарны тал дугуй мэт 2 гараа дээш нь өргөхөөр их сайхан болдогоо л гээд байгаа. Харин хэзээ хэрхэн хаана хэр зэрэг дугуйруулж өргөх зэрэг нь тодорхойгүй. Одоо тухайлуул би хүнтэй таархаараа гар барихын оронд хоёр гараа өргөөд сайн байна ууу гэвэл энэ хүүр чинь уучиж дээ гэх л байхдаа. Сагсуу дуу бялдууч маягын улсууд үүнийг хамгийн мундаг хэрэгжүүлсэн хүн болох гээд гараа байдгаар нь өргөвөл олзны цэрэг шиг ч юм шиг харагдаж мэдэхийн. Одоо цэргүүд ёсол гэнгүүт ярс хийтэл дундаа зай гаргаж байгаад 2 гараа өргөх нь. Гар бариад толгой дохиод уухайлах газраа уухайлаад нум суман дээрээ гараа өргөөд явчихаж болдогүй хорвоо болтой. Ямар ч байсан удахгүй бид олон улсад гараа өргөж мэндчилдэгээрээ танигдах болтой. Тэхдээ хаана хаана яаж хэрэглэх нь тодорхой болхоор эргэж уулзанаа хэдүүлээ.

Дээрх бүгдээс хархад төр засаг маань юм хийгээд ч байгаам шиг. Ямар ч байсан зүгээр суухгүй л байгаан байна. Энэ юм бодож олдог улсууд л энэ орчлонд өнгө инээмсэглэл нэмэх юм даа. Одоо бас хэн нь ямар юм бодож олох болоо сонгууль болтол