Ногоон цай ууттай байна гэж байдаг юм уу гүй юмуу? Надаа дандаа задгай нь таараад, ууюу гэхээр ам руу шаар ороод хогийн сав руу нулимах гэж бөөн юм болохын. Нэг аяга цайг 20 балгана гэвэл 20 удаа босч явах нь байна. Сүүлдээ хогийн савны дэргэд зогсож байгаад цайгаа уудаг боллоо. Манай ажлын Марлаа өрөөнд ирээд хэлж байна:

- Артаньян суугаад уугаач.

Көө ер. Би ямар Марлаагийнд орцон байгаа юу. Өөрөө л сууна биз.
Шаары нь үлээж байгаад ууж болно л доо. Гэхдээ толгой эргээд байх юмаа. Уг нь хүүхдийн баяр юмуу шинэ жилээр шаар үлээхээр толгой эргэдэг л дээ. Гэхдээ энэ өөр шаар шд уг нь. Аль ч шаарыг үлээсэн толгой эргэдэг л юм байна. Тэгээд одоо халуун цай барьцан байж байгаад толгой нь эргээд унаад түлэгдчүүл яахын тийм биз дээ. Цус багатай л  байна л даа. Пиав цус төлжүүлдэг үү гүй юу? Төлжүүлдэг л байрын эд шүү дээ уг нь.

Гэхдээ би өчигдрөөс липтон цайны уутыг задлаж асгаад ногоон цайгаа хийж үдээд дүрээд уудаг болсон. Шууд л дүрээ л, гаргаа л хажуудаа тавиа л. Марлаа асууж байна:
-Хо наадах чинь ногоон цай юу гүй юу? Хаана ийм дүрдэг нь байгаан?
Күй тэрүүнд ямар хамаа байнаа. Гэхдээ би маангар эелдэг хүн тул түүнтэй зүгээр ярилцсан.
-Аа тиймээ ногоон цай.
-Өө яасан аятайхан ен. Хаана байна? гээ л тэр нөгөө өрөө рүү цай май байдаг ширээ рүү яваад өгсөн шд. Гэхдээ удахгүй буцаад ирсэн л дээ.
-Артаньян чи наадхаа чи гэрээсээ авчирсымуу?
-Гүү гү би тэр липтонг доторхы нь асгаад оронд нь хийцийн.

Тэр над руу эхлээд “wow” гэж дараа нь, "надаа бас хийгээд өг л дөө" гэсэн харцаар харав. Би өөдөөс нь маш ялдам инээмсэглэнгээ "чи өөрөө хийж чадийшдээ" гэсэн харцаар хариуллаа. Гэсэн ч гэсэн би мавын маш эелдэг хүн тул харцныхаа ардаас хэлсээн:
-Би чамд цайны цагийн дараа амжуул хийгээд өгнөө за.
Гэхдээ Марлаа шиг гавал толгой залуу эмэгтэй зүгээр буцна гэж үү дээ. Тэр шууд очоо л нэг липтон аваа л... над шиг үдээсий нь хумсаараа тэнийлгэх гэж оролдсонгүй шууд хайчлаа л ганцхан сэгсэрч хоослоо л ногоон цай чимхэж хийгээ л амы нь нугалаа л үдээсний машаанаар ганцхан тасхийлгэчингүүтээ нээх дээр өргөж харуулчихаад л яваад өглөө. Инээгээд байгаам даа бас.

Чадагдцан юм шиг санагдаад болдгүй. Би тэрийг хийх гэж яаж хуруу хумсаа хуйхаллаа. Миний ам мам яаж далийцан байлаа. Гэтэл энэ хүүхэд яажийнаа!
Тэгээд явангуут нь түрүүн байсан газры нь харсан чинь цайныхаа татдаг уяаг нь цуг үдээгүй орхицон байлаа. Бах ч ханах шиг. Толгойгоо зантагануулж нагнагнаг... инээмээр ч юм шиг.
Тэгнээ тэр. Залуу толгой онгироод байсын, ийм л гэнэн байгаашд. Одоо цайгаа юугаар татаж авахын бол доо хахаха! Гээ л санаандгүй юм шиг өрөө рүү нь ороод түүн рүү харсан чинь тэр халбага барьцан суужээжүү. Тэгснээ над руу харснаа "яасан?" ч гэжаахшиг. "Яадын за!" гэж мангар чанга орилмоор санагдсан ч гэсэн би эелдэг хүн тул тэгээгүй.

Тэхдээ шууд даргын өрөөнд гүйж ороо л хэлсэн:
-Даргаа, манай ажил дээр ер нь халбага сэрээ мэрээ байх хэрэг байнуу гүй юу? Замбараагүй байдалд л нөлөөлөөд.....
-Байлгүй яах вэ Артаньян минь, жишээ нь чиний цайны оосор тасарчуул....
Миний чих шуугиа л толгой маналзаад явчлаа.

Ну пагаадий Марлаа!