Хүн их давруу, хар цагаан шар улаан ялгаагүй. Шинжлэх ухаан хөгжөөд хэдэн зуун жилийн дараа нэг нэгнээ колоний аргаар хувилж сурах байх. Магад та Мэган Фокстой унтмаар санагдвал хувилбарыг нь шуудангаар авч болно, ирээдүйд. Түүнээсээ мэдээж Мэган Фокс их хэмжээний ашиг олно. Өөрөө юу ч хийхгүйгээр. Энэ бол төгс биеэ үнэлэлт. Брюс Вилисийн тоглосон нэг кино шиг роботон хувилбарууд ч биш л дээ, яаааг хүний биетэй, уруул нь зөөлөн, арьс нь хөгширдөг тийм оригналь бие цогцос. Харин тархиных нь наян хувийг л “Бурхан авчихсан”. Тэр хувилбар хүүхэн орон доторхи хэдэн минутын хугацааг л амьдралын утга учир гэж ойлгодог. Үзэн ядалт, хайр дурлал, уур уцаар, урлагийн мэдрэмж гэж огт үгүй. Зөвхөн хуял тачаал, гал халуун дур тавилтыг мэдэрдэг, таны хүслээр сээгсддэг. Гоё доо ийм байвал.

Тэгээд бүүр даварлаа, сээгс бол ердөө биеийн таашаал, сэтгэлийн таашаалыг ч бас авмаар л байх юм. Курт кобайны дууг хэдий болтол ай под дээрээс сонсож, ТВ –ийн дэлгэцээр харах вэ? Хэдэн найзуудынхаа өмнө амьдаар нь дуулуулмаар байна. Олон аугаа дуучдыг хувилж авчраад яг амьдаар нь сонсмоор санагдана. Мэдээж эдгээр хувилбарууд орон доторхи хүүхнийг бодвол арай олон мэдрэмжтэй, уурлах, баярлах, алга ташилтанд урам орох гэх мэт. Тархиных нь 60 хувийг л “Бурхан авчихсан”. Харин гадаад ертөнцийн талаар мэдэхийг ч хүсэхгүй, зөвхөн дуугаа л дуулна. Энэ бол түүний амьдарлын утга учир. Магад сайхан вискинд дуртай байж болох.

Бүүр даварлаа би. Хэдий болтол ПС дээр ФИФА тоглож суухав дээ. Мөрөөдлийн Ливэрпүүл багаа бүрдүүлмээр ч юм шиг. Гарааны 11 сэлгээний таван тоглогч нийлээд 16 тоглогчийг колоний аргаар хувилаад авчихъя. 2005 оны Жерардыг 2008 оны Торрестой хамт стадионд авчирна. Манай найз бас нэг Челситэй. Хооронд нь алалцуулаад л айн, сайхан биз. Өөрсдийн хувилбар багаа жинхэнэ Ливерпүүлтэй алалцуулаад л. Үнэхээрийн сонирхолтой. Хувилбар тоглогчдын хувьд гоолын баяраа тэмдэглэнэ, уурлана, амбицлана гээд олон мэдрэмж сэтгэлийн хөдөлгөөнтэй. Гэхдээ тэдэнд улс төр, амьдрал, хайр дурлал, хар тамхи, хүүхэн шуухан огтоос хамаагүй. Талбай дээрхи 90 минут л амьдралынх нь жинхэнэ утга учир. Бусад үед нь бэлтгэл хийж ч юмуу унтаж өнгөрөөдөг, жинхэнэ мэргэжлийн тоглогчид. Элдэв юм эргэцүүлдэг тархиных нь 40 хувийг л “Бурхан авчихсан”

Бүүр даварлаа. Өөрийн гэсэн арал байгуулъя, бишээ бүүр улс байгуулъя, бишэээ бүүүүр том дэлхий байгуулъя. Олон олон хүмүүсийг хувилж авчраад л, үржүүлээд л. Цаг хугацааг яг л хөгжим ухрааж гүйлгэж байгаа юм шиг тоглоод л. Тэгвэл би бурхан болох юм байна. Энэ дэлхий дээрхи хүмүүс өөрсдийнхөө амьдралын 70 80 жилийг л утга учир гэж ойлгодог, тархиных нь хэдэн хувийг “Бурхан авсан” юм бол, стоо бүү мэд. Африкт өлсөж үхэж буй балчирхан жаалд бурхан амьдрал бэлэглэсэн, эргүүлээд л аваа биз, бурхан зүгээр л хараад “сонирхоод” сууж байгаа. Хүмүүс ч бас зурагтаар ихэд шимтэнхэн үздэг, хамгийн алаан хядаантай, зовлон гунигтай кинонуудыг. Энэ бол бидний бурханлаг шинж чанар.