За би та бүхэнд нэгэн үлгэр ярьж өгье..
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
.... Эрт урьдын нэгэн цагт биш, энэ л бидний үед ажээ.
Бошхүү нэртэй нэгэн хүү Болзоотын бор толгой Борлогтойн шар дов хоёрын хооронд амьдран суудаг байв. Нийгмийн байдал ороо бусгаа, нийтийн сэтгэл худлаа савчаа.. Нам төрийнхөн бантан шиг..Ноёд түшмэд мантуу шиг..утгаа алдаж, утаанд дарагдсан учиргүй сонин нийгэм байв гэнэ.
... Нөхцөл байдал иймийн тул Бошхүү учрыг олон, хужрыг тунгаан түмэндээ туслахаар шийдээд мэргэн ардыг зорихоор болов. Улмаар  болдоггүй бор өвгөний нисдэг морь хэд хэдэн хэлээр ярьдаг болсныг дуулаад зээлэн унаж, дээлээ сойгоод алс нутгийн зүг хүлгийн жолоо залжэээ.

Ингээд 3 өдөр 3 шөнө дүүлэн нисэж, эх нутгийн уул ус хичнээн арвин болохыг нүдээр харан биеэр бишрэв. Нисэх зуур Хээрийн галуу хийгээд Boing онгоц зөрж өнгөрснийг эс тооцвол сонин содон зүйл эс тохиов. Гэтэл гэнэт тэртээ алсаас хөвчийн улаан буга хөлөглөсөн, хөвчит чаргаа супа өнгөлсөн, хөгшин Санта цасан охиноо дагуулсаар нисч яваа харагдлаа. Гадуур дотуур их явж.. галуу шувууны мах их идсэн, гадаад дотоодоор их хэсч, гарын бэлгийн халтуур их хийсэн, юм үзэж нүд тайлсан Санта өвөөг зам тосон угтаад .. учир явдалаа хэлж, мэргэн ардын байгаа газрыг лавлан асуув гэнэ.

Өвгөн бээр сахлаа имрэн хэсэг бодсноо:
-Нүдэндээ галтай нүүрэндээ цогтой хүү байна хэмээн хошгоруулаад..бэлэг худалдаж авахгүй БЭЭЗ хэмээн жогтой харав.
Бошхүү: Өө no no . Мэргэн ардыг мэдэхгүй БЭЭЗ хэмээв.
Санта: Зорьж яваа улсыг чинь би мэднээ. Надаас DHL-р бум UPS-р түмэн бэлэг авдаг улс. Чи тэр улсруу явах бол эхлээд Луу улсаар дайран өнгөрнө.Тэр улс урд зүгт бий гээд модон таягаараа урд зүгийг заав.

Бошхүү тэр зүг биш цасан охиныг хараад тас гөлөрсөн байлаа....

Салан явсаны дараа тэрээр хөдөлгөөнгүй хэсэг байснаа:
Сэтгэл дотор харц тулаад ...
Миний зүрхэнд хорвоо туйлаад .. савлахнээ !!!
Зөрөөд өнгөрөхдөө дурлалын давалгаанд цохиулсан.
Золгүй сэтгэл юутай уйтай ...гэж мэгээл уянгалж гарав. Энэ агшинд морь булиган ийн өгүүлрүүн..
--------------------------------------------------------------
Hey .. Yo-!, chi yamar sonin shumuul ve?..!!
...ene chine........tovchxondoo: !!! to much .. dund xuruu..
.....................................too nach. oihq tits
- naad chine Lady Gaga: laitchul Baba yaga .. medxUU?
...........zalitai igee bolox ni bat aa..
...........bodon modon bitii eleg tat aa.. chadxUU? ~boshxuu!..
basxuu santa ovoo-n kosmetik barbyii..
ANU-n ulgeriin xuuxeldeii..
so..!!!


--------------------------------------------------------

Морь Бошхүү хоёр ийн хэлцсээр... алсад дүнхийх уулсын дээгүүр тэртээд гэрэлтэх тэнгэрийн хаяаруу алсран одов.

Энэ зуур би компьютерээ унтрааж.. гэрлээ дарснаар зүүрмэглэв...(-.-)zzZ


Нар эзгүйд сар гийж. Удалгүй үүр цайв..


Сэм зүүдэлж би сэрлээ.. Сэтгэл сэргэж бие nice.. computer-ээ асааж Бошхүү-г дуудан:
yahoo buzz !!!....
(buzz..)^2..

...
...

Дэлгэцээ ширтэн хүлээв..
Самар цөмсөөр ..3 minut ..

My desktop -ны зураг сайхан байгальтай. Басчгүй уултай, устай, .... зүүн дээд буландаа үүлтэй, мөн нар гээд сартай.. түүнийг харж эвшээсээр .. мэлийсээр..
Удалгүй үүлэн дундаас 1 цэг тодрон торойсоор!!.. Сайтар ажуул, нисдэг морьтой Бошхүү B15 уусаар ирж айсуй...нисч харагдсу ....Soundaa таниуллаа. Speaker-ээ асаалаа..

Уулсын цаагуур үүлсын тэртээ Луу хүрхэрэх сонсдов. Удаан чагнуул уур савсаж станц хүнгэнэх шиг болов. Улмаар нисдэг морь тэр зүг давхилаа..tumper tampar.. tumber tampar.. Зорьсон газар нь мөн болтой :D нүд тавин ажвал. Урд зүгийн луу символт хориотой хотын, алтан дээвэрт, мөнгөн доторт, ордны дээр ирсэн аж.. fantastic! ай :)


Бошхүү болбоос тийшээ орох орох ёстой ..
Басхүү улсаа хөгжүүлэх зэгзгэр бодолтой..

Ард түмэн ЧИ чаднаа гээд >> super уухай>>Applause..>> мөн msg нисгэв.

Тэрээр хариуд:
"Таанкс .." гэсэн мэссээж mail bomber-оор илгээв..


Найман зовхист хаяа тэлэн байрлах, нам байшинг хязгаарт шидэн налайх.. том гэж жигтээхэн.. нүсэр гэж овоо.. тийм хотын дээр хөөрөн ниснэ.. хөвөн дүүлнэ.!! Басхүү агаарт тогтоно. Бошхүү амандаа ийн аялаастай ~Нүдээ аниад дээшээ тэнгэрт Нэс Нэс ^Нээс^.. Үнэн тасархай таашаал авна Чи чи Чии"~.. гэсээр карманаасаа хатсан боорцог гарган амруугаа Goal оруулав.

Хэсэг хугацаа өнгөрөв. Бошхүү биеэ цэгцлээд, морио үүлнээс уяад.. Доор торойх хотын зүг үхлээс ажрахгүй цоглог үсрэв. Агаарт шумбангаа хувцасаа сольж, утсаа нээнгээ шүхрээ дэлгэв... Хотын план зургыг дарж .. 007-г санагдуулав.



Цаашлаад "Алтан өргөө" киноны Сүмбээ-н эхнэрлүү мэссээж нисгэв.->>
-----------------
hi. yu bn?
oroi uulzax uu .. ?
" Mr.Boshxuu.."

-----------------

Хариу ирэлгүй зөндөө удав. Энэ хооронд Бошхүү байгалийн урласан хивс, ногоон зүлгэн дээр зөөлөн газардав. Нарны гэрэлд дулаан аатай..хотын бараанд салхи нь гаатай.. үзэсгэлэнтэй хийгээд түүн...

---------------------------------


---------------------------------

Хэсэг тог тасарсны эцэст .. компьютерээ асаавал Бошхүү хориотой ордонд орцон өндөр хэргэмийн хүмүүстэй уулзаж байгаа харагдлаа.. Чухам энд юу болж байгааг ажин, тухлан саатий..!!  нягтлан хараадхий .. тийм ү?

Ордонд асуудал шал өөр .. нухацтай яриа.. нигур бүхий атмосфер !!!
Ажил хэрэг албаны аястай яриа. Мөн үү!
...
Бошхүү ордонд хүн хүнтэй уулзан явсаар нэгэн бирманы дэргэд ирлээ. Ажин харвал агар зандан ширээн дунд бөөн эрдэм, бөөн ухаан, бөөн буурал сахал сууж байв. Тэр бол 10 эрдэмд төгс боловсорсон монгол хэлээр аялагтай ярьдаг их багш гэнэ. Эргэн тойронд нь Emo болон scene стийлтэй охид эрхлэн наалдах агаад баруун гартаа кола зүүн гартаа ганбургэр барин идэх зуураа глобал ертөнцийн тухай бурж байлаа.

Бошхүү "hi" хэмээн гар дохин мэндлээд, өмнөх сандалаа татан суугаад их л ажил хэрэгч асуулт асууж гарав.

/Бошхүү хойшид BX гэх../

BX: Та бээр том гүрний зөвлөх ажээ. Жижиг улсын залуурыг хэрхэн тааруулдын..??
Бирман: хай Нэгэ хэсгийг баяжуула нүгөө хэсэгийг хоосруула..Хоосон арад баячуудаа дагана. Баян хэд нь хөрөнгөө алдахаас айна шөө.. Хөрөнгөжүүлсэн хэдэрүүгээ утас цохиод үзээ.. !!...

BX: Улс дотор мөнгө өгөх гээл явна гэхээр инээдтэй арга бусуу..
---------
Бирман:Үхэрийг хүчээр тууха хэрэггүйэ шөө.. өвс харуулахада өөрөө ирээд идэ нэ .. өвсөөр үнээтэй болоху гэжэ юу байхаа ай !!. Танай хэрэгтэ бида орохогүйэ ээ.. өвсөө бариад суужү байхад өөрсөдөө урулдаад уулаа бариад ирдэг шөө..Уул танайха .. удирдлага манайха ..

BX: Тэгвэл жижиг гүрэн бүрд баялагаа зарж хувьдаа хөрөнгөтэй болох хүсэлтэй хүн байдаг байхнээ, тэглээ ч ард түмэн байгаа шүү дэ.

Бирман: Хайяа чи үнээрэ т1 шөө.. арад түмэн бүдүү үхэрэтэ" долигно шөө..

BX: Долигнохгүй ард олон байгаа шүүдэ.. Тэд байнга удирдагчдаа шүүмжилдэг шүү дэ.
Бирман: - xай танай" арад итгэлэ байхагүй боло"сo .. xэндэ итгэхэ мэдэхэгү шө..??.. тиймэ арад хааша яваха мэдэнэ гэжу бай хагүээ  

BX: За тэгвэл ядаж тарган ч гэсэн нэг үхэр нь үнэн дуугарах байлгүй дэ..
Бирман: айяаа .. тэдэ арада"са айха"гүй ээ..өөрий баялагаа алдахааса хари айшөө..

Энэ ямар ядаргаатай ярьдаг хужаа вэ..
монгол хэл сур --> "Аdabra kadabra pon pon" 

/За одоо хачин сонин акцентүүд бага болсон.. refresh F5 .. /

BX: Ядаж идсэн баялагаа Монголд шингээх байлгүйдээ..
Бирман: Хай элсэн дээрэ байшин барьдагүй шөө. .. ийм нийгэмдэ мөнгө хийхэ ..гарын салаагаара урсийшө. Xэн гээ хөрөнгөө суурьтай газар байрлуулнаа.
BX: Ер нь гээгдсэн хүмүүс аятай болцон байгаамада?
Бирман:Хай улсын баялаг иргэн шөө. Иргэнгүй улс юу ч үгүй ээ.

BX: Архичдыг танайх яаж устгасан бэ? Эдэнд тэтгэмж өгүүл архи уунада?

Бирман: Төр иргэддээ амгалан тайван, аюулгүй орчин бүрдүүлнэ ээ. Танай тэрэ алгаа. Манай иргэд байхаа..гэхэдээ архи ийм иху уухагүй ээ ..Манай арада стресс үгүй байна аа.. Иргэдү гадагшаа чиглэх сайн биш ээ. Иргэнгүй орон хүнийх боло. Эхлээд иргэн дараа эх орон шүү..

-Ид яриандаа халуурч байтал Бошхүү-н утас дуугарлаа. Нээн үзвэл... Алтан өргөө-н Сүмбээ-н эхнэрээс хариу мэссэж ирсэн байлаа..
-------
hi.
Neg gazar orj karaokedox uu?
Uuxuu .. gesen bailaa..
-------

Үргэлжлэл бий..

Г.Энхболд